June 30, 2025

Хиймэл оюун ухаан /AI/ ба комплаенс: Олон улсын чиг хандлага

Robotus

TUS Admin

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны (AI) хөгжил нь  байгууллагын үйл ажиллагаанд хувьсгал авчирч байна. Гэсэн хэдий ч энэ нь хууль, ёс зүй, стандартын дагуу ажиллах шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байгаа билээ. Комплаенс буюу нийцлийн бодлогод AI ашиглалт чухал хүчин зүйл болж байна.

  1. AI дэлхий даяар хурдацтай хөгжиж байна.

Европын Холбоо 2024 онд AI-ийн тухай хууль (EU AI Act)-ийг баталснаар дэлхийд анхны иж бүрэн AI зохицуулалт бий болголоо. Энэ хууль нь AI системүүдийг эрсдэлийн түвшнээр ангилж, өндөр эрсдэлтэй системүүдэд илүү нарийн хяналт тавихыг шаарддаг. АНУ, Канад, Австрали зэрэг орнууд ч мөн адил AI-ийн ёс зүй, өгөгдлийн хамгаалалт, ил тод байдал шаардсан бодлогууд боловсруулж байна.

  1. Ил тод байдал, өгөгдлийн хамгаалалт

AI-ийн шийдвэр гаргалтанд ил тод байдал, тайлбарлагдах боломж, болон хариуцлагын тогтолцоо гол шалгуур болж байна. Комплаенсын хүрээнд байгууллагууд AI загварууд хэрхэн ажиллаж буйг тайлбарлаж чадах, алдаа гарсан тохиолдолд хариуцлага хүлээх чадвартай байх хэрэгтэй болж байгаа гэсэн үг юм.

  1. Дотоодын бодлого, хяналтын механизм

Байгууллагууд AI ашиглалтдаа зориулан дотоод AI комплаенс хөтөлбөр бий болгож, эрсдэлийн үнэлгээ хийх, өгөгдлийн эх үүсвэрийг хянах, ёс зүйн зөвлөл байгуулах зэрэг алхмуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь зөвхөн хуульд нийцэхээс гадна хэрэглэгчийн итгэлийг бий болгоход чухал нөлөө үзүүлж байна.

  1. Автоматжуулалт ба хариуцлага

AI-ийн тусламжтайгаар комплаенсын олон үйл явцыг автоматжуулах боломжтой ч үүний зэрэгцээ хүний оролцоо, хариуцлага тодорхой байх шаардлага нэмэгдэж байна. Ялангуяа банк, санхүү, эрүүл мэнд, хууль эрх зүйн салбарт AI системийн гаргасан шийдвэрийн үр дагавар өндөр байдаг тул хариуцлагын тогтолцоо маш чухал байна.

‍Харин Монгол улс хаана явж байна вэ?

Tuss.io платформ нь эдгээр чиг хандлагатай алхам бүрд хөл нийлүүлэн алхаж байна.

Манай платформ нь байгууллагуудын комплаенс, эрсдэлийн удирдлагыг дижитал хэлбэрт оруулж, AI-ийн тусламжтайгаар процессуудыг автоматжуулдаг. Үүнд:

  • Мэдээллийн ил тод байдал, тайлагналын ухаалаг систем
  • Эрсдэлийн үнэлгээ ба хяналтын автоматжуулалт
  • Ёс зүй, зохицуулалттай нийцсэн шийдэл

Манай баг хэрэглэгч байгууллагууддаа зөвхөн технологи бус, итгэлцэл дээр суурилсан шийдлийг санал болгож байна. Та туршиж үзэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.