Clock Icon - Dark X Webflow Template
5
min read

ХӨГЖМИЙН САЛБАРЫН БОРЛУУЛАЛТЫГ НЭМСЭН ДИЖИТАЛ ШИЙДЛҮҮД

Дуу хөгжим үгүй бол амьдрал үгүй

ХӨГЖМИЙН САЛБАРЫН БОРЛУУЛАЛТЫГ НЭМСЭН ДИЖИТАЛ ШИЙДЛҮҮД

Хэрэв бидний амьдралд дуу хөгжим байгаагүй бол хэр уйтгартай байх бол? Мэдээж төсөөлөхийн аргагүй байх. 

Урлаг анх үүссэн цагаасаа эхлэн үргэлж хөгжин олон олон төрлүүд нэмэгдэн хувьсан өөрчлөгдсөөр байна. Уран бүтээлчид сонсогчдоо хэрэглэгчээ гэж үзэн олон төрлийн бүтээгдэхүүн гаргах, арга хэмжээ зохиох, цахим хуудсаараа дамжуулан хөгжөөн дэмжигчидтэйгээ сэтгэгдэл хуваалцах, мэдээлэл хүргэх гэх мэт маркетингийн арга хэрэгслүүдийг ашигласаар ирсэн. Харин бүх зүйл интернэтээс хамааралтай болсон орчин үед хэрэглэгчдийг өөртөө татахын тулд дижитал хэрэгсэл, үйлчилгээнүүдийг ихээр ашиглах хандлага гарсаар байна. Тэгвэл энэхүү блогоор эдгээр арга хэрэгслүүдийг хэрхэн хэрэглэж байгаа талаар та бүхэндээ хүргэе.

  1. Хөгжмийн платформууд

Дуу хөгжимд хайртай залуучууд техник технологи хөгжихөөс өмнө пянз тоглуулагчаар дуртай уран бүтээлээ сонсож үүний дараа хөгжим, радио болон кассетыг ашиглаж байсан бол одоо цаг буюу технологийн эрин үед бүгд apple music, spotify, soundcloud, amazon music гэх мэт платформуудаар дамжуулан сонсохыг илүүд үзэх болсон. Энэхүү платформууд нь зүгээр ч нэг хөгжим сонсоод зогсохгүй хиймэл оюун ухааныг ашиглан хэрэглэгчийн бүртгэл, мэдээлэл, хамгийн их сонсож байгаа уран бүтээлч, хөгжмийн жанр зэрэг дээр шинжилгээ хийн тухайн хэрэглэгчид таалагдаж болохуйц шинэ уран бүтээлүүдийг санал болгодгоороо илүү давуу талыг олгодог.         

  1. Livestream

Интернет бий болсон цагаас эхлэн телевизийн гэхээс илүү интернет дээрх вебсайтуудын тусламжтайгаар шууд дамжуулалт(livestream)-ыг хүмүүс ихээр үзэх болсон. Анхны шууд дамжуулалтыг тэртээ 1990 онд Рийл Нетворкс болон Майкрософт компани анх дэлгэрүүлж байсан бол өдгөө энэ дижитал үйлчилгээг хөгжмийн салбарт өргөн хэрэглэх болсон ба үүгээр дамжуулж өөрсдийн уран бүтээлээ шүтэн бишрэгчдэдээ хүргэж орлого болон нэр хүндийг олох нь энгийн үзэгдэл мэт болсон цаг үед бид амьдрах болж. 

  1. Виртуал тоглолт

2020 оны 4 сарын 23-наас 25-ны өдрүүдэд Корона-вирусын цар тахал дэгдэж, хөл хорио тогтоож уран бүтээлчид шинэ цомгийн болон аялан тоглолтуудаа ихээр цуцалж байсан энэ үеэр АНУ-ын алдарт реппер, продюсер Трэвис Скотт нь Фортнаят тоглоомоор дамжуулан виртуал тоглолтоо хийсэн ба энэ нь тухайн үеийн гайхалтай дижитал маркетингийн арга хэрэгсэл болсон. Трэвис Скотт энэ тоглолтоороо нийт 20 сая ам долларын ашиг олсноороо хамгийн богино хугацаанд хамгийн их ашиг олсон тоглолт болон бичигдсэн. Үүний адилаар реппер Эминем, Металлика хамтлаг нар виртуалаар тоглолтоо хийж ашиг олж байжээ. 

  1. Виртуал уран бүтээлчид

Энэ салбарт дан ганц дижитал арга хэрэгслүүдийг хэрэглэх бус виртуал моделиудыг ашиглах санаа ч мөн гарч ирсэн. 2016 онд интернет орчинд нөлөөлөгчийн дүрээр зохиогдсон Микела нь Инстаграм хуудсан дээрээ 2.5 сая дагагчидтай виртуал модель юм. Тэрээр алдартай брэндүүдийн нүүр царай  болохоос гадна уран бүтээл туурвиж эхэлснээрээ илүү онцлогтой. Түүний хоолойг орчин үеийн хиймэл оюун ухааны технологийг ашиглан бүтээдэг ба Money болон Sims дуунуудаараа алдартай байна. Дан ганц Микелагаар дууссангүй ФН Мека хэмээх нэрээр бүтээгдсэн виртуал реппер зах зээлд бий болсон. Хүмүүсийн дунд бус виртуал уран бүтээлчдийн дунд хүртэл өрсөлдөөн үргэлжилсээр байна.   

Та бүхэн ч бас бизнесээ орчин үеийн технологи ашиглан дижиталжуулж төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэл, тайлангаа TUSSD+ платформоор дамжуулан автоматжуулах боломжтой юм. Үүнээс гадна платформын дотоод дүрэм журам, журмын маягт шийдлийг ашигласнаар автоматаар ажил үүсгэх, шаардлагатай маягтыг бөглөн илгээснээр бичиг баримтад үрэх хугацаа, зардал зэргийг бууруулах боломжийг таньд олгож байгаа юм. Мөн ажлын ирц, чөлөө авах хүсэлт, нэгдсэн цагийн бүртгэл, тайлан зэргийг ганц товч дарснаар авах боломжтой болгож хялбарчлан хүний нөөцийн бүртгэлийн шийдлүүдийг дижиталжуулсан. Мөн өөрийгөө эзгүй хугацаанд өөр ажилчинд хариуцуулан өгөх боломжийг давхар олгоно. 

 

ХӨГЖМИЙН САЛБАРЫН БОРЛУУЛАЛТЫГ НЭМСЭН ДИЖИТАЛ ШИЙДЛҮҮД

Дуу хөгжим үгүй бол амьдрал үгүй

Latest articles

Browse all