Clock Icon - Dark X Webflow Template
8
min read

KPI ба OKR гэж юу вэ?

KPI болон OKR-ийн тухай буруу ойлгоод яваад байгаа юм биш биз? Тэгвэл таны ойлголтын зөрүүг арилгах нийтлэлийг хүргүүлье

OKR гэж юу вэ ?

OKR нь Objective Key Result буюу Зорилго болон Түлхүүр Үр Дүн гэсэн үгний товчлол бөгөөд хувь хүн, байгууллагын аливаа зорилгыг тодорхойлж, түлхүүр үр дүнгүүдээр задалж тодорхойлох аргачлал юм.

 

OKR-г дараах бүтэцтэй : 

Зорилго /Objective/ : 

Үр Дүн 1 /Key Result 1/ : 

Үр Дүн 2 /Key Result 2 : 

Үр Дүн 3 /Key Result 3 : 

Жишээ нь : 

Яагаад танд OKR аргачлал хэрэгтэй вэ ? 

Урдаа зорилго тавих, зорилгоо хэмжих тухай бүгд мэддэг. Гэхдээ зарим зүйлийг мэддэг байх болон мэдсэн зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлдэг байх хоёрын хооронд асар их зөрүү байдаг. 

Жишээ дурдвал : 

Спарт-ап бизнесүүдийн түмэн гайхалтай санаанууд яагаад бүтэлгүйтдэг судалгааг авч үзвэл : 

Эх сурвалж : PMI

Дээрх судалгаанаас нь зорилгодоо хүрэх арга замууд тодорхойгүй, арга замууд тодорхойгүй учраас хэмжих хэмжүүрүүд үр дүнгүй байдгаас шалтгаалж бизнесүүдийн 40 хувь нь бүтэлгүйтсэн байна. Тиймээс зорилго болон түүнд хүрэх арга замуудаа оновчтой тодорхойлох нь амжилттай бизнесийн чухал хэсэг юм. 

OKR-аа тодорхойлохдоо доорх энгийн алдаануудыг нийтлэгээр гаргадаг байна  :

  1. Зөвхөн нэг л  OKR-т анхаарал хандуулах

Бусад баг, хэлтсийнхээ зорилго, үр дүнтэй уялдуулахгүйгээр OKR -аа тодорхойлох. 

  1. Хэт хүнд зорилго тавих

Хүрч чадахгүй хэт амбицтайгаар холын зорилго тавих 

  1. Зорилгоо биелүүлэх үр дүнгүүдийг тодорхой бус байлгах  

Үр дүнгүүдээ хоёрдмол утгатай,  хэмжих боломжгүй тодорхойлох 

Хэрхэн оновчтой зорилго болон арга замуудаа тодорхойлох вэ ? 

Дээрх алдаануудыг гаргахгүй байх 5 зарчмыг танд санал болгож байна. 

  1. Тодорхой: Үр дүнд хүрэхийн төлөө байх / Оновчтой, олон салаа утгагүй байх /
  2. Хэмжигдэхүйц: Хэмжиж болохуйц байх
  3. Хэрэгжихүйц: Биелэх боломжтой байх
  4. Ач холбогдолтой: Тодорхойлсон хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх
  5. Цаг хугацаатай: Тодорхой хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байх

KPI гэж юу вэ ?

KPI нь Key Performance Indicator буюу Гүйцэтгэлийн Түлхүүр Үзүүлэлт гэсэн үгний товчлол бөгөөд байгууллага эсвэл хувь хүн тодорхой хугацаанд хүрэхээр зорьсон зорилго, төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнг тогтмол хэмжиж, хянах зориулалттай хэмжүүр үзүүлэлтүүд юм. Байгууллагын зорилго хэдэн хувьтай биелсэн, хувь хүний төлөвлөгөө хэдэн хувьтай гүйцэтгэгдсэн гэх мэт асуултад хариулахад тус болох аргачлал юм.

Жишээ нь байгууллагынхаа ажилтнуудын бүтээмжийг хэмжих зорилготой байгаа бол долоо хоногт хэдэн ажилласан эсвэл өдөрт нэг ажилд хэдэн цагт зарцуулсан гэх мэт үзүүлэлтээр хэмжихийг хэлж байгаа юм. 

Эх сурвалж : TUSS D+ платформ 7 хоног модуль

Та бидний ажил үүргээс шалтгаалан олон төрлийн хэмжүүрүүдийг хэрэглэх шаардлагатай болдог учраас дараах KPI хэмжүүрүүдийг ашиглахыг санал болгож байна. 

1.Тоон үзүүлэлтүүд (Quantitative indicators) : Энэхүү үзүүлэлт нь зөвхөн тоогоор хэмжигдэх бөгөөд дээр дурдсан 7 хоногийн ажлын цаг гэх мэт хэмжүүрүүд үүнд хамаарна. 

2.Чанарын үзүүлэлтүүд (Qualitative indicators) : Энэ үзүүлэлт нь тоо гэхээс илүүтэйгээр чанарын үзүүлэлтүүд бөгөөд ажилчдын сэтгэл ханамжийн түвшин, ажиллах нөхцөл гэх мэт хэмжүүрүүд үүнд хамаарна.

3.Тэргүүлэх үзүүлэлтүүд (Leading indicators) : Аливаа үр дүнг урьдчилан таамаглаж ирээдүйд чиглэсэн хэмжүүрүүд хамаарагдах ба 2023 оны ажилтны тоо гэх мэт .

4.Эцсийн үзүүлэлтүүд (Lagging indicators) : Тодорхой хугацааны төгсгөлд амжилт болон бүтэлгүйтлийг хэмжихэд ашигладаг хэмжүүрүүд юм. Жишээ нь оны эцсээр борлуулалт хийсэн ажилтны тоо гэх мэт. 

5.Оролтын үзүүлэлтүүд (Input indicators) : Тодорхой хугацаанд ашигласан нөөцийн тоог хэмжих хэмжүүрүүдийг хэлнэ. Жишээ нь 2022 онд зарцуулсан хүн цаг гэх мэт .

Хэрхэн KPI-аа оновчтой тодорхойлох вэ ?  

Аливаа зорилгыг хэмжихэд тухайн зорилго зөв, оновчтой тодорхойлсныг шалгах шалгуурууд гаргах нь зүйтэй . Үүнд 

  1. Хэт ерөнхий биш, нарийвчлалттай байх 
  2. Хэмжигдэхүйц байх 
  3. Бусад зорилгуудын үр дүнтэй харилцан хамааралтай байх 

Дээрх 3 шинжийг агуулсан KPI жишээ  :

Асуудлыг хурдан шийдвэрлэх: 2022 оны 8 сар гэхэд асуудал шийдвэрлэх хугацааг 8%-аар бууруулах

Зорилгодоо хүрэхийн тулд KPI болон OKR -ийн аль нь танд хэрэгтэй вэ ? 

Та KPI болон OKR аргачлалуудаас алийг нь сонгохоо нэг л шийдэж чадахгүй байна уу. Таны бодлоор нь аль нь таны хэрэгцээ шаардлагад нийцнэ гэж бодож байна вэ ?  

Энэ асуултад хариу өгөх энгийн жишээг танд сонордуулья. 

Та машиныг жолоодоод хүрэх газар луугаа (зорилго) явж байна гэж үзье. KPI бол бензин нь хэмжээ, машины амин үзүүлэлтүүд хэрхэн байгааг хянах үүрэгтэй. Үүний тусламжтайгаар машин хэт халахаас сэргийлж, бензин дуусаж зогсохгүй явах боломжийг олгосоор байна. Та эдгээрийг байнга харж явах хэрэгтэй болдог буюу KPI нь тогтмол хэмжиж, хянаж байх ёстой зүйл юм. Харин OKR бол зорьсон газарт тань хүргэх замын зураг юм. Жишээлбэл газрын зураг дээр тэмдэглэсэн эхний газрын хажуугаар зөрж явсны дараа та дараагийн тэмдэглэсэн газруудын хажуугаар явдагтай адил юм. 

Тодорхой зорилго тавихын тулд OKR хэрэгтэй, гэхдээ тэдгээрийн хэмжүүрийг тогтмол хянаж байх хэрэгтэй бөгөөд KPI-г ашиглах нь илүү үр дүнтэй байж, ажил амьдралд үнэ цэн бүтээхүйц шийдэл болно гэдэгт бид итгэлтэй байна. 

Энэхүү нийтлэлээр танд мэдлэгт нэмж хуримтлуулсан гэж найдаж байна.

Мөн танд  KPI болон OKR-ыг шийдлийг тусган хөгжүүлсэн монголын анхны ажлын удирдлагын дижитал платформ болох TUSS D+ бүтээгдэхүүнийг ашиглахыг хүчтэй санал болгож байна.

KPI ба OKR гэж юу вэ?

KPI болон OKR-ийн тухай буруу ойлгоод яваад байгаа юм биш биз? Тэгвэл таны ойлголтын зөрүүг арилгах нийтлэлийг хүргүүлье

Latest articles

Browse all