Clock Icon - Dark X Webflow Template
5
min read

Төслийн удирдлагын программуудын давуу ба сул талууд

Төслийн удирдлагын программаа оновчтой сонгоцгооё!

Байгууллагууд нөөцөө үр ашигтай зарцуулж, ажлаа хялбар төлөвлөж, үүргүүдээ зөв хуваарилж үйл ажиллагаагаа цэгцтэй байлгахын тулд төслийн удирдлагын программуудыг ашиглан дижитал шилжилт хийсээр байна. Дижитал шилжилт хийхийн тулд байгууллагын үйл ажиллагаанд тохирсон программыг сонгох шаардлагатай тулгардаг. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн блогоор TUSS D+ болон ижил төстэй программуудын харьцуулалтыг бэлтгэж нийтэллээ.

Asana, Click up, Trello, Monday нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн программ бол TUSS D+ нь Монгол улсын хамгийн анхны ажлын удирдлагын платформ юм.

За ингээд төслийн удирдлагын программуудын харьцуулалт руу шилжицгээе.

Төслийн удирдах программууд нь нийтлэг маш олон хэв шинжүүдийг агуулдаг хэдий ч өөр өөрсдийн гэсэн онцлог шинжүүдийг бас хадгалдаг юм байна. TUSS D+ программыг өөрийн байгууллагын онцлогт тохируулж, байгууллагаа бүрэн дижиталжуулах боломжтой бөгөөд мөн платформоор дамжуулан менежментийн ерөнхий зөвлөгөөг авч болдгоороо онцлог ба бусад программуудтай дараах шинжүүдээрээ нийтлэг байна.

  • Ажлыг оновчтой төлөвлөлт, эрэмбэлэлт, гүйцэтгэл, хяналт
  • Үүлэн технологид суурилсан
  • Зайнаас ажиллах боломж
  • Бодит цагийн горимоор хянах боломж
  • Ажлын хуваарийг тохируулан, дуусах хугацааг тогтоож өгөх боломж
  • Google драйв, календарьтай интеграци хийх боломж
  • Оролцогч талуудыг шууд холбон ажиллах боломж

Хамтран ажиллах нөхцөл, ажлын урсгалыг сайжруулах нь байгууллагыг урт хугацаанд, тогтвортой оршин тогтноход хувь нэмрээ оруулах маш чухал хүчин зүйл бөгөөд мөн баг доторх нэгдмэл байдлыг бий болгодог. Багийн бүх гишүүд хамтран ажиллах нөхцөлийг хамгийн хялбараар шийдэх боломж нь төслийн удирдлагын программ гэж хэлэхэд буруудахгүй. Энэхүү программыг сонгон ашиглахад нөлөөлөх чухал үзүүлэлт буюу программуудын үнийн мэдээллийг харьцуулав.

Хэрэглэгч бүр хувьдаа тунгаан бодсоны эцэст өөрсдийн хэрэгцээ, шаардлагад нийцэх программыг сонгох нь зүйтэй. Иймд байгууллага, хамт олонд тохирох ажлын удирдлагын платформыг сонгохдоо дараах зөвлөмжийг дагаарай.

  • Худалдаж авахаасаа  өмнө туршилтаар ашиглах
  • Тухайн ажлын удирдлагын платформыг хэрэглэгчдийн сэтгэгдлийг унших
  • Таны асуудлыг түргэн шуурхай шийдэх боломжтой эсэхийг шалгах
  • Программ хөгжүүлэлтийн төлөвлөөг нь лавлах. Магад өнөөдөр танд хэрэгтэй шийдэл байхгүй байж болох ч маргааш хөгжүүлэгдэж болзошгүй. 

Байгууллагын бүрэн дижиталжуулалт, багийн нэгдмэл байдал, нөөцийн үр ашигтай байдал, ажлын төлөвлөлтийг цогцоор нь шийдэхийг хүсвэл яг одоо Монголын анхны бөгөөд цор ганц  TUSS D+ программыг туршаад үзээрэй ! 

Төслийн удирдлагын программуудын давуу ба сул талууд

Төслийн удирдлагын программаа оновчтой сонгоцгооё!

Latest articles

Browse all