“Сингапур Финтек Фестиваль” онлайн хэлбэрээр амжилттай болж өндөрлөлөө.

“Сингапур Финтек Фестиваль” онлайн хэлбэрээр амжилттай болж өндөрлөлөө.

"Сингапурын Финтек фестиваль" нь 2020 оны 12 сарын 7-ноос 2020 оны 12 сарын 11-ны хооронд нийт онлайн хэлбэрээр 5 өдөр, 24 цагаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээ нь Global, Green shoots болон Hyperlocal гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдсэн бөгөөд дараах сэдвүүдийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгүүд болж өндөрлөлөө.

Сэдвүүд: 

  1. Эдийн засаг, 
  2. Дэд бүтэц, 
  3. Нөлөөлөл,
  4. Хөрөнгө оруулалт, 
  5. Ур чадварын бодлого, 
  6. Төлбөр тооцоо, 
  7. Хүртээмж, 
  8. Ногоон санхүү, 
  9. Жижиг, дунд байгууллагууд
  10. Блокчэйн, 
  11. Хиймэл оюун ухаан
  12. Үүсгэн байгуулагчид

Эдгээр сэдвүүдийн хүрээнд дараах бүс нутгуудыг онцолж ярилцлаа.

  1. Зүүн өмнөд Азийн орнууд
  2. Зүүн Европын орнууд болон Африк 
  3. Америк

 

Финтек фестивалиар дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үеэр дэлхийн бүхий л улс орны санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөллүүд энэхүү хүнд нөхцөл байдалтай хэрхэн дасан зохицож, үйл ажиллагаагаа сайжруулж байгаа тухайгаа нээлттэй ярилцан туршлага солилцсон юм. 

 

Тухайн фестивальд танилцуулсан зарим илтгэлүүдийг товч байдлаар хүргэв. 

  1. Ур чадвар сэдвийн хүрээнд:

Илтгэгч: Dr Guo Weimin, Chief Scientist, Bank of China

 

"Ковидад тулгуурласан санхүүгийн дижитал шилжилт нь ажиллах хүчний урт хугацааны шилжилт болох нь"

 

Сэдвийн гол агуулга: 

Финтек шинэ асуудлуудыг даван туулж байна. Учир нь Ковид-19өөс ѳмнѳ хэдий бий болсон байгаа асуудлыг шийдэх технологыг бүтээдэг байсан бол цар тахлын дараа учирч болзошгүй асуудлуудыг шийдвэрлэх технологи бүтээх шаардлагатай болсон байна. Ковид-19 халдварын ѳмнѳ ѳндѳр зардлаар бага бүтээмжтэй ажилладаг байсан бол дижитал санхүү рүү шилжиж, криптовалютыг ашиглаж, экосистемд холбогдож байгаа гэх мэт давуу талууд бий болж байгааг бид бүгд харж байна.

Мөн түүнчлэн цар тахлын үед үүссэн нѳхцѳл байдал нь цаашид хүний хѳдѳлмѳрийн үнэ цэнийг дахин шинээр тодорхойлох болно.

  1. Хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд:

Илтгэгч: 

    Lucy Demery-Managing Director and Global Head at Standard Chartered Bank

    Nicholas Smalle- Partner at Apis

    Fady Abdel-Nour - Prosus group

    Fabrica Grinda- FJ Lato

 

2021 онд хөрөнгө оруулагчдын гол анхаарлаа хандуулж буй тэргүүлэх чиглэлүүд

 

Сэдвийн гол агуулга:

2020 онд Финтекийн хүрээнд төлбөрийн томоохон платформууд буюу E-Commerce финтекүүд хөгжлөө. Үүнд:

    - Зээлийн платформууд

    - Худалдааны платформууд 

    - Дижитал төлбөрийн систем гэх мэт

Мөн тухайн чиглэлрүү хөрөнгө оруулагчид урьд өмнөхөөс илүү их, илүү эрчимтэй хөрөнгө оруулалтуудыг хийсэн.

 

2021 оны финтекийн таамаглал ба хөрөнгө оруулагчдийн хандах чиглэлүүд:

  • Зээлийн платформуудын эрэлт өссөн хэвээр байна.
  • Өөрөө буулгадаг машин болон цаг товлодог платформуудыг хөгжүүлэх хэрэгтэй.
  • Crypto зах зээл илүү хөгжинө
  • Дижитал мөнгөн тэмдэгтүүдээс гадна илүү өргөн цар хүрээтэй дижитал хөрөнгө, тэдгээрийг мөнгөжүүлэх хэлбэрүүд бий болно.
  • Виртуал банкуудад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.