Ухаалаг хотын жишиг загварыг INCOSE-IS Virtual 2020 арга хэмжээнд амжилттай танилцуулснаар хамтран ажиллах саналууд ирсээр байна.

Ухаалаг хотын жишиг загварыг INCOSE-IS Virtual 2020 арга хэмжээнд амжилттай танилцуулсанаар хамтран ажиллах саналууд ирсээр байна.

“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын Тэргүүн Д.Жаргалсайхан маань “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны үр дүнг 2020.07.20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Virtual INCOSE IS 2020” олон улсын хуралд амжилттай танилцуулж, хамтран ажиллах саналуудыг авсаар байна.

Өнөөдрийн байдлаар дараах байгууллагуудаас хамтран ажиллах санал ирээд байна. Үүнд:

  1. "Smart Cities World" байгууллага нь цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлэн, бид хэлэлцээрийн түвшинд ажиллаж байна.
  2. “Stevens Institute of Technology”-ийн Ph.D Mo Mansouri судалгааг сайшаан, дараа дараагийн судалгаануудад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
  3. "Нийслэлийн ИТХ”, “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ, “Сократус Студио” ХХК-тай хамтран “Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажлыг гүйцэтгэх санамж бичигт гарын үсэг зурлаа.