ТУС Солюшн ХХК-ийн ажилтнууд Олон Улсын Системийн Инженерчлэлийн байгууллага болох INCOSE-ийн ажлын хэсгүүдэд идэвхтэй оролцож эхэллээ.

ТУС Солюшн ХХК-ийн ажилтнууд Олон Улсын Системийн Инженерчлэлийн байгууллага болох INCOSE-ийн ажлын хэсгүүдэд идэвхтэй оролцож эхэллээ

INCOSE байгууллага нь идэвхтэй болон идэвхгүй нийт 57 ажлын хэсгүүдтэй юм. Тэдгээр нь тус тусын онцлог хэв шинжтэй судалгаануудыг хэрэгжүүлдэг бөгөөд ихэвчлэн Industrial System Engineering буюу Үйлдвэрлэлийн системийн инженерчлэл рүү чиглэсэн ажлын хэсгүүд байдаг. Харин сүүлийн үед мэргэжилтнүүд Social System Engineering буюу Нийгмийн нэгж системийн инженерчлэл рүү илүүтэй анхаарлаа хандуулж, Хүн оролцоотой системүүдийг судлах зорилготой ажлын хэсгүүдийг байгуулж байна.

 

"ТУС Солюшн" ХХК-ийн хувьд Нийгмийн нэгж системийн инженерчлэлийн шийдлүүдийг боловсруулж, туршиж, хөгжүүлсээр ирсэн бөгөөд шийдлүүдээ Олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, чадварлаг мэргэшсэн зөвлөхүүдтэй туршлага солилцох, улмаар ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор дээрх ажлын хэсгүүдэд оролцож байгаа юм. 

 

Бидний одоо хамтран ажиллаж буй ажлын хэсгүүд нь:

  1. Smart Cities /Ухаалаг хотууд/
  2. Small Business Systems Engineering /Жижиг бизнесийн системийн инженерчлэл/
  3. Social Systems /Нийгмийн Систем/

Шинээр элсэн орсон ажлын хэсгүүд нь:

  1. Agile Systems and Systems Engineering /Уян хатан систем ба системийн инженерчлэл/
  2. Risk Management /Эрсдэлийн удирдлага/
  3. System of Systems /Системүүдийн систем/

Бид уг ажлын хэсгүүд болон Системийн инженерчлэлийн эргэн тойронд шинээр гарч ирж буй судалгаа шинжилгээ, хэлэлцүүлэг, инновацуудын талаарх мэдээг тухай бүр та бүхэнд хүргэх болно