ДЭМБ-аас боловсруулсан “Цар тахлын үеийн бэлэн байдал болон хариу арга хэмжээний жишиг зөвлөмж”-ийг тохируулгатай угсардаг системийн /ТУС/ загвараар шинжилж, дүрслэх нь судалгааны тайлан та бүхний гарт хүрэхэд бэлэн боллоо.

ДЭМБ-аас боловсруулсан “Цар тахлын үеийн бэлэн байдал болон хариу арга хэмжээний жишиг зөвлөмж”-ийг тохируулгатай угсардаг системийн /ТУС/ загвараар шинжилж, дүрслэх нь судалгааны тайлан та бүхний гарт хүрэхэд бэлэн боллоо.

 

ДЭМБ-аас боловсруулсан “Цар тахлын үеийн бэлэн байдал болон хариу арга хэмжээний зөвлөмж”-ийг ТУС Системийн шинжилгээний аргачлал болон загварыг ашиглан шинжилж, дүрслэх судалгааны ажлыг “Залуу Судлаачдыг Дэмжих Сан”-гийн судалгааны баг гүйцэтгэж тайлангаа гаргаж та бүхэнд хүрэхэд бэлэн болжээ.

Судалгаагаар уг зөвлөмж, удирдамжид суурилсан дүрэм журмуудаар тодорхойлсон хариу үйлдлүүдийг КОВИД-19-ийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа байдал, хүрсэн үр дүн нь янз бүр байгаа нь ДЭМБ-аас өгч байгаа удирдамж, зөвлөгөө нь "системийн ихээхэн доголдолтой байна" гэж харагдаж байна. 

Иймд ДЭМБ-аас боловсруулсан жишиг зөвлөмжид системийн шийдлүүдийг ашиглан дараах хэв шинжүүдийг нэн түрүүнд бүрдүүлж нэмж тусгавал уг жишиг зөвлөмж нь цар тахал болон түүний сөрөг үр дагавраас урьдчилсан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зорилгоо хэрэгжүүлэх чадвар нь нэмэгдэнэ гэж тайлангийн дүгнэлтэд дурьджээ. Үүнд:

  1. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарчмуудыг тодорхойлох;
  2. Зөвлөмжийн зорилгод туссан тулгуур ойлголтуудын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, зорилгыг хэрэгжүүлэгч талууд нэг мөр ойлгодог болгох;
  3. Зөвлөмжийн зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай өгөгдлүүдийг тогтоож, ангилж бүртгэх;
  4. Зөвлөмжийн зорилгыг хэрэгжүүлэхэд тулгарах асуудал, тухайн асуудлыг үүсгэж буй саад, бэрхшээлүүдийг нарийвчлан тодорхойлох, тэдгээрийг даван туулах арга замуудыг судлах, төлөвлөх;
  5. Зөвлөмжийн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэл болон үр дүнг хэмжих нийтлэг, баримтад суурилсан хэмжүүр үзүүлэлтүүдийг боловсруулах;
  6. Зөвлөмжийн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэл болон үр дүнгийн хэмжүүр үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг хэмжих шийдлийг тодорхойлох шаардлагатай гэж үзсэн байна.