Системийн Инженерийн өдрийн мэндийг хүргэе !

Системийн Инженерийн өдөр болж өнгөрлөө

Дэлхий ертөнц өдөр ирэх тусам дижитал хэлбэрт шилжиж байгаа учир “Системийн инженер” мэргэжил нь дэлхийн хамгийн чухал, нарийн мэргэжлийн нэг нэгэнтээ болжээ.

Хүн үүссэн цагаасаа эхлэн системийг бүтээж, түүнийгээ хөгжүүлэн өдрөөс өдөрт бидний хөдөлмөрлөх үйл ажиллагаа хялбарчлагдаж, амьдралын жижиг хэсэг бүр тайван, тав тухтай болж байгаа билээ. Тэдгээрийг бүтээдэг бөгөөд сайжруулж, хөгжүүлдэг хүмүүс нь “Системийн инженерүүд” юм.

Системийн инженерүүд сансрын хөлгийн дизайн, компьютерийн чипний дизайн, робот, техник, програм хангамжийн интеграцчилал, гүүр, барилгын зураг төсөл зэрэг олон цогц төслүүдийн шийдэл дээр ажилладаг.

 

Энэ нийтлэлийг уншихын тулд яг одоо ашиглаж байгаа компьютер болон гар утас, тэдгээрийн ажиллуулж буй цахилгааны холбоосууд нь бүгд Системийн инженерүүдийн "бүтээл" юм.

 

Системийн инженерчлэл гэдэг нэр томъёо нь 1940 оны үед "Bell Telephone Laboratories"-д анх гарч ирсэн. Өнөөдөр өдгөө 80 жилийн дараа Системийн инженерчлэл нь:

  1. Танин мэдэхүйн системийн инженерчлэл
  2. Үйлдвэрийн инженерчлэл
  3. Нийгмийн системийн инженерчлэл
  4. Мехатроник инженерчлэл
  5. Аюулгүй байдлын инженерчлэл
  6. Програм хангамжийн инженерчлэл гэх мэт олон салбар болон задарчээ.

Маркетинг, Нягтлан бодох бүртгэл, Хүний нөөцийн гэх мэт бусад мэргэжлүүд тэмдэглэлт өдөртэй байдаг шиг “Системийн инженерийн өдөр”-ийг 2012 оноос эхлэн Олон улс даяар 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногийн 5 дахь өдрөөр тогтон тэмдэглэж эхэлжээ. Энэ жилийн Системийн инженерийн өдөр нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны энэ өдөр тохиож буй юм. 

 

Системийн инженерүүдийг хэр барагтай хүмүүс мэддэггүй бөгөөд тэд ажлын ширээнийхээ ард өдөржин, шөнөжин сууж бүтээлүүдээ гаргадаг боловч тэднийг хэн ч мэдэхгүй байх, талархахгүй байх нь олонтаа. Тиймээс эдгээр хүмүүсийг баярлуулах, талархалаа илэрхийлэхээр энэ өдрийг санаачилсан байна.

 

Энэ өдрөөр:

  1. Хэрвээ та “Системийн инженер” бол энэ өдөр ажлынхаа дараа уртаа гэх чинь амьсгаа аваад өөрийнхөө хийж бүтээсэн зүйлийг эргэн нэг санаж өөрөөрөө бахархахыг санал болгож байна.
  2. Харин таны таньдаг хүн, эсвэл ойр дотны хүн тань “Системийн инженер” бол энэ өдрөөр тэднийг баярлуулан, талархалаа илэрхийлж, жоохон ч гэсэн сэтгэлийг нь дэмжээсэй гэж хүсч байна.

“ТУС Солюшн” ХХК нь Нийгмийн системийн инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд манай бүх ажилтан системийн шийдэл боловсруулдаг инженерүүд юм.

 

Байгууллагынхаа ажилтнууд болон нийт системийн инженерүүддээ

СИСТЕМИЙН ИНЖЕНЕРИЙН ӨДРИЙН

БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ !