Нийтэлсэн: 2021/02/16

“Нэйшнл Лайф Даатгал” ХХК нь Олон улсын менежментийн чанарын стандартын “ISO-9001:2015” шаардлагыг хангаж, гэрчилгээгээ гардан авлаа.

Манай TUS DX Core үйлчилгээний хэрэглэгч байгууллага болох “Нэйшнл Лайф Даатгал” ХХК нь Олон улсын менежментийн чанарын стандартын “ISO-9001:2015” шаардлагыг хангаж, гэрчилгээгээ гардан авлаа.


Ингэснээр манай хэрэглэгч болсоноор “ISO-9001:2015” шаардлагыг хангасан 2 дахь байгууллага болж байгаа юм.
Нэйшнл лайф даатгал” ХХК-д 2 удаагийн аудит хийгдсэн бөгөөд эхний аудитаар байгууллагын заавал засах 1, сайжруулах 2 доголдлыг тодорхойлсон. Тэдгээр доголдлуудыг хамтран засаж, сайжруулан 2 дахь аудитаар чанарын шаардлагуудыг бүрэн хангасан юм.


“ТУС Солюшн” ХХК-ийн хамт олны зүгээс стратегийн түнш болох “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн хамт олондоо талархал илэрхийлэхийн сацуу гэрчилгээгээ гардан авсанд нь баяр хүргэе.


Энэхүү мэдээг уншиж буй Танд болон танай байгууллагад “ISO-9001:2015” шаардлагуудыг хангах, Монгол хүмүүсийн оюунаас бүтсэн дотоодын шийдлүүдийг байгууллагадаа тохируулан нэвтрүүлэхийг “Тохируулгатай Угсардаг Систем Солюшн” ХХК-иас уриалж байна.

Монголын зөвлөх үйлчилгээ, Монголын дижитал шийдлүүд
Цахиурын хөндийд бүтээгдэхүүн болон гарах цаг үе айсуй...