Нийтэлсэн: 2021/02/11

“ТУС Солюшн” ХХК /ТУСС/ нь INCOSE IW-2021 Олон улсын онлайн 🌐💻 семинарт амжилттай оролцлоо.

Жил бүр зохион байгуулагддаг тус арга хэмжээнд бидний оролцсон гол үр дүн нь INCOSE-ийн “Ухаалаг хот” ажлын хэсгийн хүрээнд "Ухаалаг Улаанбаатар" хотын жишиг загварыг боловсруулах судалгааны ажлын үр дүнг танилцуулсан явдал юм.

Дээрх судалгааны ажлыг "Залуу Судлаачдыг Дэмжих Сан” ТББ /ЗСДС/ -тай хамтран гүйцэтгэсэн бөгөөд тус байгууллагатай 2015 оноос өнөөг хүртэл Нийгмийн Нэгж системийн инженерчлэлийг Монгол улсад хөгжүүлэх зорилгоор олон нийтэд зориулсан сургалт, судалгаа, хэлэлцүүлгүүдийг тогтмол зохион байгуулж байна.

INCOSE-ийн ерөнхийлөгч Kerry Lunney нь “Ухаалаг хот”-ын жишиг загварыг Улаанбаатар хотын загварт буулган боловсруулсан явдлыг сайшаалтайгаар хүлээн авч өөр хотын жишиг загварыг боловсруулахад ашиглах боломжтой эсэх талаар асуултуудыг тавьж, цаашид хамтарч хийх ажлуудын талаар саналуудыг солилцов.