Хэрэв танай байгууллагад дараах хэрэгцээ үүсч байгаа бол:
1. Зорилго, зорилтоо шинэчлэх
Байгууллагынхаа одоогийн зорилго, зорилтыг шинэчлэх, сайжруулах шаардлагатай байна уу?
2. Хөл хориог үр дүнтэй ашиглах
Хөл хорионы үеийг үр дүнтэй ашиглан байгууллагадаа тулгарч буй асуудал, асуудлын шалтгаан буюу доголдлуудаа тодорхойлж, түүнийг арилгах оновчтой шийдлээ олмоор байна уу?
2. Үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулах
Байгууллагынхаа дунд хугацааны болон 2021 оны үндсэн үйл ажиллагаа, стратеги, сургалтын төлөвлөгөөгөө боловсруулахын тулд одоогийн нөхцөл байдлаа тодорхойлох шаардлагатай байна уу?
3. Менежментийн шийдлүүдийн үр дүнг мэдэх
Хэрэгжүүлж буй менежментийн шийдлүүд нь байгууллагын үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэхээсээ илүү бууруулж байна уу? Цаашид юу хийх хэрэгтэйгээ мэдэхгүй байна уу?
4. Дижитал шилжилт хийхэд бэлэн эсэхээ мэдэх
Байгууллагадаа дижитал шилжилт хийхээр төлөвлөж байна уу? Байгууллагын бодлогын баримт бичиг, дүрэм журам, арга аргачлал нь дижитал шийдэлтэй уялдахгүй байна уу?
“Байгууллагын системийн төлөв байдлын онлайн оношилгоо” хийлгэхийг санал болгож байна.
Оношилгоо хийлгэхтэй холбоотой үйлчлүүлэгч байгууллагаас шаардлагатай мэдээллийг цуглуулах, асуулга авах, тайлан дүгнэлтээ танилцуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг зайнаас зохион байгуулах болно.
Хэрэв Та байгууллагадаа Онлайн Оношилгоо хийлгэхийг хүсвэл ЭНЭ-д дарж “Оношилгоо хийлгэх хүсэлтийн маягт”-ыг бөглөж бидэнд илгээгээрэй.
Онлайн оношилгооны танилцуулгыг ЭНЭ-д дарж үзнэ үү.
Мэдээ бэлтгэсэн:
Бизнесийн системийн инженер
Б.Болд
|