TUSS+DX Core

Танай байгууллагад доорх асуудлууд тулгарч байна уу

Хэрэглэгчдийн тоо буурсан
Шийдвэр гаргалт удаан
Ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт/ажил үүргийн хуваарь ойлгомжгүй байдаг
Ажилтнууд тогтвор суурьшилтай ажилладаггүй
Ажил эзэнгүйддэг
Урт хугацааны төлөвлөгөө нь богино хугацааны төлөвлөгөөтэй уялддаггүй

Энэ үйлчилгээ нь Ямар байгууллагад хэрэгтэй вэ?

Уг үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгч байгууллагад тоон болон чанарын өөрчлөлтүүд гардаг.

Тэдгээрээс дурьдвал:

 

yes Байгууллагын бүх оролцогч талууд байгууллагынхаа эрхэм зорилго, алсын харааг нэг утгаар ойлгодог болно.

yes  Байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгддэг нийтлэг ойлголтуудыг нэг утгаар ойлгодог болно.

yes Ажил тасалдахад хүргэж буй шалтгааныг тухай бүрт нь оношилж /илрүүлж/, түүнийг арилгах арга замуудыг тодорхойлж, асуудлыг дахин үүсгэхгүй байх шийдлүүдийг

        хэрэгжүүлдэг болно.

yes Байгууллагын ашигт ажиллагаанаас хамаарч ажилтнууд үр шим хүртдэг болно.

yes Дижитал шийдлүүдийг ашигласнаар төлөвлөсөн ажлуудаа үе шат, дуусах хугацаа, хариуцах ажилтан зэрэг дэлгэрэнгүй мэдээллүүдийг харж, ажлын явцыг хянахад хялбар

        болно.

yes  Ажилтан бүрийн гүйцэтгэх үүрэг тодорхой, үүргээ үр дүнтэй, чанартай гүйцэтгэснээр үр шим хүртдэг болно.

yes Ажлын гүйцэтгэлээ цэгцтэй тайлагнадаг болно.

yes​​​​​​​ Ажлаа төлөвлөгөөт хугацаандаа, чанартай гүйцэтгэдэг болно.

TUSS+DX Core үйлчилгээ гэж юу вэ?

Үйлчлүүлэгч байгууллагын системийн доголдолуудыг тодорхойлж, системийн тогтолцоог оношлох замаар асуудлыг үүсгэж буй шалтгааныг арилгах шийдлүүдийг суурилуулснаар хэрэглэгч байгууллага нь дараах давуу талууд бий болно:

    1. Урт, дунд, богино хугацааны зорилгоо тодорхойлж түүнд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болно.

    2. Асуудал үүсэх болгонд оношлох оношилгооны тогтолцоотой болно.

    3. Ажилтан бүрийн гүйцэтгэх үүрэг болоод түүнийг үнэлэх тогтолцоотой болно.

    4. Байгууллагын ажилтнуудын дунд ойлголтын зөрүү гарахгүй болно.

    5. Байгууллагын үйл ажиллагааг хянах дижитал системтэй болно.

    6. Үр дүнгийн хэмжүүрүүд нь шалгуурууд нь үзэмжийн бус болно.

Давуу тал

ТУСС шийдэл нь бусад менежментийн шийдлүүдтэй харьцуулахад байгууллагыг бүхэлд нь нэгдмэл систем болгон авч үздэг.

Байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг зорилготой нь харьцуулах замаар үнэлдэг. / өнгөрсөн хугацааны гүйцэтгэл, салбарын дундажтай харьцуулах арга нь бодитой үнэлгээ болж чаддаггүй/

Үйлчилгээний төлбөр уян хатан, өрсөлдөхүйц.

Аргачлалын хувьд санал асуулгын байдлаар бус бодит/одоо байгаа өгөгдөлд тулгуурлан оношилгоо хийдэг.

ТУСС шийдэл нь Монголын нөхцөлд тохирсон, бусад уламжлалт менежментийн шийдлүүдтэй зөрчилддөггүй. Улмаар сул талыг нь нөхдөг.

Үйлчилгээг үзүүлэх үе шат



1. Үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагааг зайлшгүй байх ёстой ,5 дэд тогтолцоо ,Суурь 40 хэв шинж, 240 шалгуур үзүүлэлтээр ОНОШИЛОХ

2. Байгууллагын доголдлыг арилгах стратегийн суурь ОЮУНЫ шийдлүүдийг тохируулан БОЛОВСРУУЛЖ, СУУРИЛУУЛАХ Үе шат үргэлжлэх хугацаа: 3 сар

3. Байгууллагын доголдлыг арилгах стратегийн суурь ОЮУНЫ болон ДИЖИТАЛ шийдлүүдийг ТӨЛӨВШҮҮЛЭХ Үе шат үргэлжлэх хугацаа: 6 сар

Үйлчилгээг үзүүлэх хугацаа

12 сар

Асуулт хариулт

Бусад үйлчилгээ

ТУС шийдлийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтийн хуудас

Хүсэлт гаргасан байгууллагын ажилтны мэдээлэл