TUSS D+” ДИЖИТАЛ ПЛАТФОРМ АШИГЛАХ ГЭРЭЭ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
"1.1"

Энэхүү гэрээг нэг талаас _____________________ ХХК /цаашид “Хэрэглэгч” гэх/, нөгөө талаас “ТУС солюшн” ХХК /цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх/ нар байгуулав.

"1.2"

Энэхүү гэрээгээр Хэрэглэгч нь www.tuss.io /цаашид “Бүтээгдэхүүний веб хуудас” гэх/-аар дамжуулан “TUSS D+” дижитал платформ /цаашид “Программ” гэх/-аар ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.

"1.3"

Энэхүү гэрээ нь Хэрэглэгч “гэрээний бүх нөхцлийг уншиж танилцаж, баталгаажуулсан”-аар хүчин төгөлдөр болно.

"1.4"

Энэхүү гэрээний хэрэгжилтэнд Үйлчилгээ үзүүлэгч болон Хэрэглэгч нар хамтран хяналт тавина.

"1.5"

Гэрээнд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

"1.5.1"

Хэрэглэгч гэж хэрэгцээгээ хангах зорилготой бүтээгдэхүүн/үйлчилгээг өөрт байгаа нөөцөөр солилцоход бэлэн байгаа болон солилцож буй хувь хүн болон хуулийн этгээдийг;

"1.5.2"

TUSS D+ гэж стратегийн суурь тогтолцооны шийдлүүдийг дижиталжуулах замаар үүсгэсэн онлайн платформыг;

"1.5.3"

Ажил гэж компанийн зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, зохион байгуулалтын нэгж, ажлын байран дээр тодорхой зорилго, уялдаатайгаар гүйцэтгэх үүргүүдийг;

"1.5.4"

Ажил гэж компанийн зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, зохион байгуулалтын нэгж, ажлын байран дээр тодорхой зорилго, уялдаатайгаар гүйцэтгэх үүргүүдийг;

"1.5.5"

Зорилго гэж хүрэхээр төлөвлөсөн үр дүнгийн хураангуйлсан томьёоллыг;

"1.5.6"

Оролцогч тал гэж хэрэглэгч, ажилтан, хувьцаа эзэмшигчдийг;

"1.5.7"

Оролцогч тал гэж хэрэглэгч, ажилтан, хувьцаа эзэмшигчдийг;

"1.5.8"

Оюуны дижитал шийдэл гэж байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд бүрдүүлэх шаардлагатай ойлголтуудыг тодорхойлох, ангилах, үйлдлүүдийг тогтоох, дэс дараалалд оруулах, уялдуулах санааг чанартай тоон өгөгдөлд оруулсан хэлбэрийг;

"1.5.9"

Санал гэж бодит загварыг ургуулан төсөөлж бий болгосон төгөлдөржүүлсэн загвартай харьцуулж, дүгнэх замаар төгөлдөржүүлсэн загвар луу тэмүүлэх зорилгоор мэдээлэх мэдэгдэл;

"1.5.10"

Хүсэлт гэж бодит загварыг ургуулан төсөөлж бий болгосон төгөлдөржүүлсэн загвартай харьцуулж, дүгнэх замаар төгөлдөржүүлсэн загвар луу тэмүүлж буйгаа мэдээлэх мэдэгдэл;

"1.5.11"

Гомдол гэж хэрэглэгчид амласан загвараас бодит загвар нь зөрсөн тухай мэдээлэх мэдэгдэл;

"1.6"

Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээгээ сурталчилах зорилгоор Захиалагчид үйлчилгээ үзүүлсэн гэдгээ дурьдах, мөн Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний танилцуулгадаа өөрсдийн туршлагыг сурталчилах, Захиалагчид үйлчилгээ үзүүлснийг дурьдахдаа Хэрэглэгчийн лого, барааны тэмдгийг ашиглана. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн нууц мэдээллийг задруулаагүй бол Хэрэглэгч энэхүү үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГОЛ НӨХЦӨЛ
"2.1"

Хэрэглэгчийн бүртгэл:

"2.1.1"

Хэрэглэгч нь гэрээг цахимаар баталгаажуулж, гэрээний төлбөрийг төлснөөр Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгч хувь хүн/байгууллагын мэдээллийг программд үүсгэж төлбөрийн дүнд ногдох нэгж бүртгэлийн тоогоор бүртгэлийн хаяг үүсгэнэ.

"2.1.2"

Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн болон үнэн зөв байдлыг Хэрэглэгч цаг тухай бүрт шалгаж байх ба Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг Үйлчилгээ үзүүлэгч бүрэн хамгаална.

"2.1.3"

Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.

"2.1.4"

Хэрэглэгч нэг и-мейл хаягаар бүртгэлийн хаяг үүсгэх эрхтэй бөгөөд бүртгэлтэй и-мейл хаягаар дахин өөр бүртгэлийн хаяг үүсгэж, ашиглах боломжгүй.

"2.2"

Үйлчилгээний төлбөр:

"2.2.1"

Сарын төлбөр: Нэгж бүртгэлийн хаяг 33,000 (гучин гурван мянга) төгрөг (НӨАТ багтаагүй);

"2.2.2"

Хэрэв Хэрэглэгч төлбөрөө нэг жилээр төлөх бол сард нэгж бүртгэлийн хаяг 27,000 (хорин долоон мянга) төгрөг (НӨАТ багтаагүй).

"2.2.3"

Хэрэглэгч нь 5 буюу түүнээс бага ажилтантай бол TUSS D+ үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглана.

"2.2.4"

Хэрэглэгч гэрээний төлбөрийг Үйлчилгээ үзүүлэгчийн дор дурдсан дансанд шилжүүлнэ. Үүнд:

Хүлээн авагч:

Үйлчилгээний төлбөр:

Харилцах банк:

Худалдаа хөгжлийн банк

Харилцах данс

460018478

"2.2.5"

Хэрэглэгч гэрээг баталгаажуулмагц Үйлчилгээ үзүүлэгчээс нэхэмжлэх хүргүүлнэ.

"2.2.6"

Хэрэглэгчээс шалтгаалж TUSS D+ программыг ашиглаагүй нь төлбөрийг буцаан олгох үндэслэл болохгүй.

"2.3"

Нууцлал

"2.3.1"

Талуудын нууцтай холбоотой мэдээллийг гэрээний хавсралт №1-т заасан “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.

"2.3.2"

Талууд хавсралт №1-т заасан үүргээ биелүүлээгүй, нууц мэдээллийг санаатай болон болгоомжгүйгээр гуравдагч этгээдэд задруулсан, өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ашигласан бол нууц задруулсан гэж үзэх бөгөөд нөгөө талдаа учирсан хохирлыг бүрэн барагдуулна.

"2.3.3"

Нууц мэдээллийг задруулсан гэж үзсэн тохиолдолд талуудаас тэнцүү тооны төлөөлөгчөөс бүрдсэн комисс байгуулж, учирсан хохирлын хэмжээг тогтоох, хохирлын барагдуулах талаар арга хэмжээ авна.

"2.4"

Оюуны өмч:

"2.4.1"

Талууд оюуны өмчийг тухай бүр тохирсон арга, хэлбэрээр чандлан хамгаалах, задруулахгүй байх бүх арга хэмжээг авна.

"2.4.2"

TUSS D+ программ болон уг программд байх оюуны дижитал шийдлүүд (дүрэм, журам, арга, аргачлал, алгоритм, зураглал, маягтууд) нь Үйлчилгээ үзүүлэгчийн оюуны өмч (оюуны өмчийн газраар баталгаажиж гэрчилгээ авсан) бөгөөд Монгол Улсын Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенциор хамгаалагдсан болно. Хэрэглэгч нь программ болон түүн доторх мэдээлэл, цахим баримт бичгийг зөвхөн өөрийн дотоод үйл ажиллагаанд ашиглана.

"2.4.3"

Хэрэглэгчийн буруугаас болж аливаа гуравдагч этгээд оюуны дижитал шийдлүүдийг олж авах, задруулах талаар ямар нэг оролдлого хийх тохиолдолд Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчид энэ тухай нэн даруй мэдэгдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

ГУРАВ. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮҮРЭГ
"3.1"

Үйлчилгээ үзүүлэгч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд

"3.1.1"

Үйлчилгээний гэрээний 2.1.1-т заасны дагуу Хэрэглэгчийн бүртгэлийг ажлын 1 хоногт үүсгэх;

"3.1.2"

Хэрэглэгчид TUSS D+ программыг ашиглах зааварчилгаа өгөх, сургалт хийх;

"3.1.3"

Хэрэглэгчид TUSS D+ программыг ашиглах сургалтын материал, гарын авлага, зааварчилгаа бичлэгээр хангах;

"3.1.4"

Хэрэглэгчийн TUSS D+ программын ашиглалттай холбоотой ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч тухайн санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх хугацааг тодорхойлон ажлын 3 хоногт багтаан хариу өгөх;

"3.1.5"

Үйлчилгээний хүрээнд Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах;

"3.1.6"

Энэхүү гэрээний 3.1.7, 7.1-т зааснаас бусад тохиолдолд өдөр бүр 24 цаг программын хэвийн үйл ажиллагааг хангах;

"3.1.7"

Tехникийн өргөтгөл, программын өөрчлөлт, шинэчлэлт хийхтэй холбоотой үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийх тохиолдолд Хэрэглэгчид и-мэйл хаяг болон бусад цахим хэрэгслээр дамжуулан 1 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх;

"3.1.8"

Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулсан даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг Хэрэглэгчийн и-мейл хаягаар дамжуулан мэдэгдэх;

"3.1.9"

Хавсралт №1-т заасан Нууцлалын бодлогод тусгасан үүргүүд;

"3.2"

Үйлчилгээ үзүүлэгч талд дараах зүйлсийг хориглоно. Үүнд:

"3.2.1"

Хэрэглэгчийн хавсралт №1-т заасан нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглах;

"3.2.2"

Үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийх тохиолдолд Хэрэглэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр серверийг хаах;

"3.2.3"

Хэрэглэгчийн нэрийг хуурамчаар барих, харилцаа хамаарлыг худал мэдээлэх, зөвшөөрөлгүйгээр Хэрэглэгчийн бүртгэлд нэвтрэх, цахим гарын үсгийг хуурамчаар үйлдэх;

ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮҮРЭГ
"4.1"

Хэрэглэгч нь энэхүү гэрээ болон хавсралтад заасан Нууцлалын бодлоготой танилцаж, зөвшөөрснөөр дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

"4.1.1"

Үйлчилгээний гэрээний 1.3-т заасан өөрийн хувийн мэдээллийг үнэн зөв бөглөх;

"4.1.2"

Үйлчилгээний гэрээг бүрэн уншиж, танилцах;

"4.1.3"

Өөрийн нууц үгийн аюулгүй байдлыг хариуцах;

"4.1.4"

Үйлчилгээний гэрээний 2.2.2-т заасан төлбөрийг хугацаандаа төлөх;

"4.1.5"

TUSS D+ программыг зориулалтаар, зааварчилгааны дагуу ашиглах;

"4.1.6"

TUSS D+ программ ашиглахтай холбоотой заавар, зөвлөгөө өгөхийг Үйлчилгээ үзүүлэгчээс шаардах;

"4.1.7"

Үйлчилгээний талаар санал, хүсэлт, гомдлоо тухай бүр программын “bug report” хэсэгт заасны дагуу хандан Үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэх;

"4.1.8"

Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийг цуцлах хүсэлтэй байгаа бол sales@tussolution.mn хаягт цуцлах хүсэлтээ и-мэйлээр илгээх;

"4.1.9"

Хэрэглэгч TUSS D+ программыг цаашид ашиглахгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч талд хүсэлт гаргаж өөрийн мэдээллийг устгуулах;

"4.2"

Хэрэглэгчид дараах үйлдэл хийхийг хориглоно. Үүнд:

"4.2.1"

Гэрээний хавсралтад заасан нууц мэдээллийг задруулсан, хувийн зорилгоор ашиглах;

"4.2.2"

Программыг гуравдагч этгээдүүдэд санаатай болон болгоомжгүйгээр ашиглуулах, зориулалтын бусаар ашиглах;

"4.2.3"

Бусад хэрэглэгчийн мэдээлэлд хууль бусаар нэвтрэх, задруулах, санаатай болон болгоомжгүйгээр устгах, гэмтээх;

"4.2.4"

Программыг ашиглах явцдаа хууль бус үйлдэлүүд /програмыг хуулбарлах, гэмтээх, бусдад ашиглуулах, вирустуулах, гэрээний 2.3.4-т заасны дагуу оюуны өмчөөр хамгаалагдсан материалыг хуулбарлах, бусад түгээх, хувийн зорилгоор ашиглах г.м бусад үйлдлүүд/-ийг хийх;

"4.2.5"

Үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээний талаар олон нийтэд буруу ташаа болон сөрөг мэдээлэл түгээх;

"4.2.6"

Программд хувийн мэдээллээ хуурамчаар оруулах, аливаа хувь хүн, хуулийн этгээдийн нэрийг хуурамчаар барих, харилцаа хамаарлыг худал мэдээлэх, цахим гарын үсгийг хуурамчаар үйлдэх;

"4.2.7"

Программын эх кодын бүтцийг санаатай болон болгоомжгүй гэмтээх, доголдуулах, хуулбарлах, шинжлэх, түүнээс эх код бүтээх, задлах, эвдэх болон программын эх код болон түүний бүрдэл хэсгийг илчлэх, илчлэхийг завдах;

"4.2.8"

Программ болон түүний бүрдэл хэсгийг өөрчлөх, хялбаршуулах, орчуулах, үүсмэл бүтээл бүтээх;

"4.2.9"

Энэхүү гэрээний 2.4.2-т заасан оюуны дижитал шийдлүүдийг өөрийн үйл ажиллагаанаас гадуур ашиглах, аливаа гуравдагч этгээдэд ашиглуулах.

ТАВ. ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
"5.1"

Үйлчилгээ үзүүлэгч нь гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсан тохиолдолд Хэрэглэгчид мэдэгдэнэ.

"5.2"

Хэрэглэгч нь тухайн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр программыг үргэлжлүүлэн ашиглана.

"5.3"

Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн тухайн төлбөр төлсөн хугацаанд гэрээний гол нөхцлийг өөрчлөхгүй.

ЗУРГАА. ХАРИУЦЛАГА, ГЭРЭЭГ ЦУЦЛАХ
"6.1"

Хэрэглэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцална.

"6.2"

Хэрэглэгч гэрээний 4.2-т заасан хориглох заалтыг зөрчсөн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, TUSS D+ програмыг ашиглах эрхийг хаана.

"6.3"

Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийг 4.2-т заасан хориглох заалтыг зөрчсөн гэж үзвэл холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэж, шалгуулна.

"6.4"

Хэрэглэгч нь TUSS D+ программыг ашиглахгүй болсон тухай хүсэлтээ Үйлчилгээ үзүүлэгчид гаргаж, байгууллагынхаа мэдээллийг устгуулсан /эсвэл хүсэлтээрээ архивлуулсан/ тохиолдолд гэрээ цуцлагдана.

ДОЛОО. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
"7.1"

Үйлчилгээ үзүүлэгч нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл /байгалийн гамшигт үзэгдэл, гал түймэр, халдварт өвчний тархалт, төрийн эрх бүхий байгууллагын хорио цээр, зэвсэгт мөргөлдөөн, террорист халдлага, ажил хаялт, иргэдийн үймээн, программ гадны халдлагад өртөх, хэрэглэгч болон гуравдагч этгээдээс вирустах г.м/-ийн нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас үйлчилгээг түр зогсох, доголдох тохиолдолд Хэрэглэгчид ажлын 5 хоногийн дотор бичгээр болон албан и-мейлээр мэдэгдэнэ.

"7.2"

Гэрээний 7.1-т заасны улмаас үйлчилгээ тасалдсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүй бөгөөд Хэрэглэгчид төлбөрийг буцаан олгохгүй.

НАЙМ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
"8.1"

Үйлчилгээ үзүүлэгч нь программ ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг программын “bug report” хэсгээр болон 7014-9761 утсаар ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд хүлээн авна.

"8.2"

Энэхүү гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргааныг талууд эвийн журмаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Маргааныг харилцан тохиролцож эвээр шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

"8.3"

Энэхүү гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдаж тайлбарлагдана.