Clock Icon - Dark X Webflow Template
5
min read

AI буюу  “Artificial Intelligence” бидний найз уу? эсвэл дайсан уу?

Энэхүү нийтлэлээрээ зөвхөн танд зориулсан TUSS D+ программыг санал болгож байна.

Хиймэл оюун ухаан гэдэг үргэлж хүмүүсийг 2 талд хувааж байдаг маргаантай сэдэв. Хиймэл оюун ухааны талаар амтай бүхэн ярьж, түүний дараагийн хөгжил юу болохыг дэлхий нийтээрээ ажиглан хүлээж байна.Бидний сайн мэдэх онолын физикч агсан Стивен Хокинг сүүлийн үед үргэлж л хиймэл оюун ухаан хүн төрөлхтний мөхлийг авч ирнэ хэмээн хэлдэг байсан. Зөвхөн тэр ч биш Элон Маск, Билл Гейтс гээд технологийн салбарын нэртэй эрхмүүд ч ингэж хэлж байлаа. Хиймэл оюун нь өөрийгөө хөгжүүлж байдаг программ хангамжийн төгс шийдэл юм. Бид бүхэн хиймэл оюуныг роботоор төсөөлж болно. Гэхдээ өнөөгийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичигдсэн алгоритмын дарааллаар ажилладаг. Өнөөгийн компьютер тоглоомууд үүний тод жишээ юм. 

Сонирхуулахад, хиймэл оюун ухааны хөгжил хэт хурдан байгаа гэж үзэн Tesla-ийн Элон Маск, Apple-ийн Стив Возняк зэрэг технологийн салбарын нэр нөлөө бүхий 1000 гаруй эрхэм “Хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг дор хаяж зургаан сараар зогсоох” өргөдөлд гарын үсгээ зурсан билээ. Тэдний үзсэнээр саяхан танилцуулсан, OpenAI-ийн GPT-4-с хүчирхэг хиймэл оюун ухаанд хүн төрөлхтөн бэлэн биш байгаа аж.

Эх сурвалж: https://futureoflife.org/

Магадгүй ихэнх A.I.-ийг эсэргүүцэгч нар хиймэл оюун ухаан яваандаа хүн төрөлхтөнийг орлох вий хэмээн эмээж байгаатай холбоотой байх.

Гэхдээ үнэхээр тэгэх боломжтой юу? Хиймэл оюун ухаан, роботууд бидний үргэлж төсөөлж байсан шиг “Терминатор” “IROBOT” “WALL-E” дээр гардаг шиг зүйлс болох юм гэж үү? Хараахан үгүй л болов уу.

Хэдийгээр боломж хязгааргүй боловч бид “УХАМСАР” гэх зүйлийг хиймэл оюун ухаанд шингээж чадахгүй байгаа угаасаа боломжгүй ч байж магадгүй юм.Тэгэхээр ухамсар байхгүй хиймэл оюун ухаан биднийг устгаж чадах уу? гэдэг асуулт урган гарна. Ухамсар үгүй бол шийдвэрийг өөрөө гаргахгүй гэсэн үг. Шийдвэр гаргаж, биднийг устгасан байлаа ч өөр хэн нэгэн “УХАМСАР” бүхий этгээд буюу хүн л тийм нөхцөлд хүргэх чадалтай юм.

Өөр нэгэн зүйл нь технологийн ажилгүйдэл хэмээх нэр томьёо бий. Ямарваа нэгэн шинэ технологи хэрэглээнд нэвтэрснээр тухайн ажлыг гүйцэтгэдэг байсан хүмүүс ажилгүй болох тухай ойлголт юм. Ажилгүйдэл ихэснэ, роботууд бидний ажлыг булаана хэмээн ярьдаг. Гэхдээ үнэхээр технологийн хөгжил, дэвшил биднийг ажилгүй, амьдралгүй болгосон уу? Эсвэл эсрэг үр дүн гарсан уу?

Тэгвэл хиймэл оюун ухаант роботуудыг бий болгосноор хүн төрөлхтөн илүү бүтээлчээр ажиллаж амьдрах нөхцөл бүрдэж болохыг Bloomberg болон Оксфордын судалгаагаар ирээдүйд робот эсхүл хиймэл оюун ухаанаар орлуулах боломжтой 700 ажлын байрны жагсаалтыг танилцуулсан. Үүний дотор зээлийн эдийн засагчаас авхуулаад, ресепшин, түргэн хоолны газрын тогооч, хамгаалалтын ажилтнууд, таксины жолооч зэрэг ажлын байруудыг хиймэл оюун ухаант роботууд орлон гүйцэтгэх боломжтой болохыг тодорхойлоод байна.

Энэхүү судалгааны үр дүнг сонссон ихэнх хүмүүс яг үнэндээ өөрийн эрхэлдэг ажлын байрыг хиймэл оюун ухаанд алдах болсонд маш ихээр дургүйцнэ. Ингэснээр амьжиргааны эх үүсвэрээ алдах магадлалтай учир ихээхэн айдаст автах нь тодорхой юм. Гэхдээ нөгөө талаас нь бодож үзвэл хүн төрөлхтөн энэхүү боломжийг ашиглан сэтгэлгээний хувьсал хийх боломжтой болж байна.

Хамгийн ойрын жишээ болох Аж үйлдвэрийн хувьсгал бидэнд хэрхэн нөлөөлсөн болохыг эргэн санацгаая. Уурын хөдөлгүүрийг зохион бүтээснээр хүн төрөлхтөн олон ажлыг тоног төхөөрөмжид даатгаж болохыг ойлгосноос хамгийн түрүүнд оёдлын салбар аж үйлдвэрийн хувьсгалд өртжээ. 

Үүнээс болж ажилгүйдэл үүссэн үү, гэвэл үүсээгүй юм. Учир нь үйлдвэржилт нэмэгдэхийн хэрээр илүү олон ажилчин авах шаардлага гарчээ. 

Алибаба группийг үүсгэн байгуулагч Жек Ма “Хүүхдүүдийг үйлдвэрийн ажилд бэлтгэхээ болих хэрэгтэй. Хэдхэн жилийн дараа компьютер бидний хэнээс ч илүүгээр тооцоолон бодох, үйлдвэрлэх зэрэг механик ажлуудыг гүйцэтгэж чаддаг болно. Тиймээс ирээдүйгээ бид илүү уран бүтээлч, чөлөөт сэтгэгч, шинийг эрэлхийлэгч болгож хүмүүжүүлэх ёстой” гэжээ. Түүнчлэн Жек Магийн үзэж буйгаар хиймэл оюун ухаан олон хүний ажлын байрыг булаах хэдий ч, тэр хэрээрээ шинэ ажлын байр бий болгоно, харин бид л үүнд нь бэлэн байх ёстой юм.

Тэгэхээр ажилгүйдэл, хүн төрөлхтний сүйрэл зэрэг хариултыг нь мэдэхгүй асуултуудынхаа оронд илүү ойрхон тохиолдох зүйлсийн тухай өгүүлье. Хиймэл оюун ухаан бидний амьдралд нэвтэрснээр олон зүйлийг хялбарчилна гэдэг нь тодорхой. Гэхдээ яг юу юм бол?

Хиймэл оюун ухааны тусламжтай хүн төрөлхтөн хөгжлийнхөө дээд цэгт хүрэхэд  хурдацтай дэвших боломжтой юм. Ирээдүйд хиймэл оюун ухаан бидний амьдралд ямар өөрчлөлтийг авчирч болох талаар зарим жишээгээр тайлбарлахыг зорилоо. Анагаах ухааны салбарт гэхэд хүний гараар хийх боломжгүй хагалгаануудыг амжилттай хийж чадаж байгаа.Мөн бид эмч дээр очоогүй үедээ өөрсдийнхөө юу өвдөж байгааг тэр бүр мэдэж чадахгүй. Зүрх нь муудаж байгаа юм уу, уушги нь өвдөх гээд байна уу, эсвэл зүгээр л дархлаа муудсан эсэхээ бид өвчин тусахаас нь нааш мэддэггүй. Харин хиймэл оюун ухаан мэдэж чадна. 

Таны өдөр тутмын амьдралд гарсан бяцхан өөрчлөлт, шөнө унтаж байхдаа ямар зовиур илэрч байгаа, цайгаа уух дургүй байгаа зэрэг шалтгаанууд дээр үндэслэн ямар өвчин тусах эрсдэлтэй болохыг компьютер тогтоож чадах юм. Өнөөдрийн байдлаар бид “Big Data”-д үндэслэн төрөл бүрийн асуудлыг тодорхойлж эхэлж байна. Жишээлбэл хүнсний дэлгүүрийн туршилтаар нэгэн эмэгтэйн бүтэн сарын худалдан авалтад үндэслэн, жирэмсэн болжээ хэмээх шийдвэрт хүрч, эмэгтэйг өөрөө ч мэдээгүй байхад нь баяр хүргэсэн тохиолдол гарч байв.

Гэх мэтчилэн хиймэл оюун ухааны хэрэглээ хаа сайгүй гэдгийг та анзаарсан уу? Хиймэл оюун ухааны хэрэглээний энгийн жишээ нь хүн бүрийн ухаалаг утас юм.

Хүн бүр шинэ мэдээлэл авах өндөр сонирхолтой, үүндээ ч асар их ач холбогдол өгдөг. Гэхдээ мэдээлэл гэдэг зөвхөн болсон үйл явдлаас гадна, таны сонсох дуртай хөгжим, үзэх дуртай кино гээд өргөн цар хүрээтэй ойлголт юм. Хиймэл оюун ухааны хувьд эхний ээлжид зөвхөн таны сонирхдог сэдвийн дагуу мэдээлэл цуглуулж, шинэ соргог юу болж, байгааг танд хэлж чадна. Харин дараа нь таны сонсох дуртай төрлийн хөгжмийг сонсгохын зэрэгцээ, шинээр гарсан ижил төстэй дууг хүртэл санал болгож чадах юм.

Хэрэв хиймэл оюун ухаан байгаагүй бол олон сая мэдээлэл дундаас өөрийн хайж буй мэдээллийг олно гэдэг өвсөн дундаас зүү олохтой л ижил хэцүү зүйл билээ.

TUSS D+ платформ нь хиймэл оюун ухаантай түлхүү уялдаж ажилдаг байхыг зорьж байгаа бөгөөд эхний ээлжээр бид бүхэн таны давтамжтай хийдэг ажлыг  дахин үүсгэх талаар санал таних зэргээр хөгжүүлж байгаа юм. Энэ мэтээр хиймэл оюун ухааныг зүгээр л хүмүүсийн анхаарлыг татах хэрэгсэл бус, бодитоор ашиглан, хамгийн гол нь хэрэглэгчдэд бодит үнэ цэнэ бий болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ улам олширч байж л бид хөгжил дэвшлийнхээ дараагийн үе шат руу очих боломж бүрдэх юм.

AI буюу  “Artificial Intelligence” бидний найз уу? эсвэл дайсан уу?

Энэхүү нийтлэлээрээ зөвхөн танд зориулсан TUSS D+ программыг санал болгож байна.

Latest articles

Browse all