Clock Icon - Dark X Webflow Template
4
min read

ТУС Солюшн ХХК-ны төлөөлөгч INCOSE Ази Номхон Далайн бүс нутгийн хуралд оролцлоо.

ТУС Солюшн ХХК-ны төлөөлөгч INCOSE Ази Номхон Далайн бүс нутгийн хуралд оролцож байна.

Бид та бүхэнд өмнөх дугаараараа INCOSE буюу Системийн Инженерчлэлийн Олон Улсын Зөвлөл-ийн талаарх мэдээг бэлтгэн хүргэж байсан билээ. Тус зөвлөлд NASA, Boeing, Rolls Royce, MIT, Airbus, General Motors, John Deere, TNO зэрэг дэлхийн томоохон байгууллагууд гишүүнээр элссэн байдаг бөгөөд тус компаниудын адил ТУС Солюшн ХХК нь INCOSE-ийн гишүүн байгууллагаар 2019 оны 3 дугаар сард элсэж байсан түүхтэй.

Тус удаагийн арга хэмжээ нь “Welcoming academicians, researchers & industry practitioners to one of the large conclaves of systems engineering community.” уриатайгаар зохиогдож байна.

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ний хооронд Энэтхэгийн Бангалор хотноо зохион байгуулагдаж буй “INCOSE, AOSEC 2019” буюу Ази Номхон Далайн бүс нутгийн чуулга уулзалтад ТУС Солюшн ХХК-ийн Төслийн Менежер Ж.Батдорж байгууллагаа төлөөлөн оролцож байна. AOSEC 2019 бүс нутгийн шинж чанартай хурал нь 2007 оноос хойш өнөөг хүртэл зохион байгуулагдахдаа 2018 оноос бусад жилд, жил болгон зохион байгуулагдсан бөгөөд энэ жил 12 дахь удаагийн чуулга уулзалт нь болж байна.

AOSEC хурлыг зохион байгуулж байсан орнууд:

Сингапур (2007 он), Япон (2008 он), Сингапур (2009 он), Тайван (2010 он), Солонгос (2011 он), Австрали (2012 он), Япон (2013 он), Хятад (2014 он), Солонгос (2015 он), Энэтхэг (2016 он), Австрали (2017 он), Энэтхэг (2019 он)

Ази Номхон Далайн Орнууд болон бүс нутгийн байгууллагуудад Системийн Инженерчлэлийн ач холбогдлыг таниулах, мөн оролцогч байгууллагууд нь системийн инженерчлэлтэй холбоотойгоор туршлага солилцох болон цаашид хамтарч ажиллах боломжийг бий болгох нь тус чуулга уулзалтын гол зорилго юм.

AOSEC 2019 чуулга уулзалтын хүрээнд ТУС Солюшн ХХК-ыг төлөөлөн оролцож буй төслийн менежер Ж.Батдорж нь урилгаар, Нийгмийн Системийн Инженерчлэлийн Шийдлийн талаарх илтгэлээ оролцогчдод тавилаа.


ТУС Солюшн ХХК-ны төлөөлөгч INCOSE Ази Номхон Далайн бүс нутгийн хуралд оролцлоо.

ТУС Солюшн ХХК-ны төлөөлөгч INCOSE Ази Номхон Далайн бүс нутгийн хуралд оролцож байна.

Latest articles

Browse all