Clock Icon - Dark X Webflow Template
4
min read

Эрх чөлөөтэй бөгөөд бүтээмжтэй

Уян хатан ажлын хуваарь болон зайнаас ажиллах арга барил нь ажилтуудын бүтээмжийг хамгийн өндөр байлгах "сонгодог" арга.

Хэдий цар тахлын нөлөө багассан ч дэлхий даяар хүмүүс гэрээс ажиллахыг илүүд үзэж байна. Зөвхөн Америкт л гэхэд 2021 оны 1-р сард ажилчид 7 хоногт 1.6 хоног гэрээсээ ажиллаж байсан бол 2022 оны 6-р сарын байдлаар 2.4 хоног гэрээсээ ажилладаг болсон байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл дээрх ажил горилогч нарын нэн тэргүүний шалгуур нь уян хатан ажиллах нөхцөл болоод байгаа юм. Мэдээж ажил олгогчид ажилтнуудаа гэрээс ажиллах эсвэл өөр бусад боломжыг олгохоос өөр гарцгүй болсон гэлтэй.

ЕЭВЭНГИЙН 2 ТАЛ:

Ковидын дараагаас байгууллагууд ажилтнуудаа ажиллуулах маш олон хувилбарыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  1. Зайнаас ажиллах
  2. Уян хатан цагаар ажиллах 
  3. Гэртэйгээ ойролцоох оффист ажиллах гэх мэт

Хүн бүрийн хамгийн идэвхтэй ажилладаг арга барил, цагийн хуваарь харилцан адилгүй байдаг. Зарим нь ганцаараа төвлөрөхдөө илүү бүтээлч байдаг байхад олуулаа бужигнаж, санаагаа уралдуулахад илүү толгой ажилладаг нь ч байна. Өглөө эрт сэргэг байдаг, орой гүн сууж гараасаа гаргадаг зэргээр бүгд ялгардаг. Тийм ч учраас уян хатан ажлын хуваарь болон зайнаас ажиллах арга барил нь ажилчдын бүтээмжийг хамгийн өндөр байлгах "сонгодог" арга болоод байна. Өөрөөр хэлбэл, ажилтнууд өөрсдөд тохирсон цагийг сонгож, бусад ажлуудаа төлөвлөн зохицуулах боломж олгодог учраас илүү үр дүн гаргаж чаддаг байна. 

Гэтэл дээр дурдсан аргууд нь ажилтнууд болон удирдлагуудад харилцан адилгүй давуу болон сул талуудыг үүсгээд байна. Ажилтнуудад бий болгож буй давуу талуудыг дурдвал: 

  1. Өөрийн бүтээмжтэй цагтаа ажиллах
  2. Богино хугацаанд, үр дүнтэй ажиллах
  3. Илүү таатай нөхцөлд ажиллах боломжийг бий болгох
  4. Ажлаа сэтгэл ханамжтай хийхэд эерэгээр нөлөөлөх
  5. Ажилчид өөрсдөд тохирсон цагийг сонгож, бусад ажлуудаа төлөвлөн зохицуулах боломж олгодог гэх мэт. 

Гэвч эсрэгээрээ байгууллагын удирдлагуудад энэ нь хэд хэдэн  толгойны өвчнийг үүсгээд байгаа юм. Үүнд: 

  1. Төлөвлөсөн ажлуудыг хугацаандаа дуусахгүй байх
  2. Мэдээллийн урсгал тасрах
  3. Ажилтнуудын бүтээмж буурах
  4. Ажлын гүйцэтгэл болон үр дүнг бодитоор хэмжиж чадахгүй байх зэрэг. 

БҮТЭЭМЖИЙГ УДИРД:

2021 оны 3-р сард “ажлын бүтээмж хянах” гэх хайлт түүхэн дээд түвшинд хүрсэн бол дэлхий дахинд ажилтнуудын бүтээмжийг хянах платформын эрэлт 2019 оны мөн үеэс 74% өсөж байсан аж. Энэ нь удирдах албан тушаалтнууд ажилтнуудаа урдаа биш ч хяналтдаа байлгахыг хүсэх нь гарцаагүй асуудал нь юм. 

Дижитал шилжилт компанийн үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг болж, цаашдаа тогтвортой өсөн дэвжих гол суурь болж буй энэ үед ажлын уян хатан цагийн систем, зайнаас ажиллах зэргийг түргэсгэх гол хөшүүрэг болж хувирчээ.

Шалтгаан нь маш энгийн. Ажилтнууд хэрэв цагаа сонгож, хуваариа гаргах боломжтой болбол бүх баг нэгэн дор цуглах цаг нь багасаж байна гэсэн үг. Тиймээс хоорондоо мэдээлэл солилцож, ажил үүргийн хуваариа гүйцэтгэхийн тулд дижитал хэрэгслүүдийг ашиглах шаардлагатай болох нь зүй ёсны хэрэг. Баг дижитал сэтгэлгээтэй, дижитал хэрэгслүүдийг үр ашигтай ашиглаж байж, цагийн уян хатан байдлын систем болон зайнаас ажиллах систем бүрэн дүүрэн ажиллана гэсэн санаа. Тиймээс ажлын уян хатан цаг, зайнаас ажиллах зэрэг системийг ашиглаж дижитал шилжилтийг түргэсгэх боломжийг эрэлхийлж буй компаниудын тоо улам бүр нэмэгдсээр байна.

Монгол улсад гэхэд уян хатан цагийн хуваарийг Мобиком, Юнител, Эм Си Эс зэрэг томоохон бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байгаа юм. Үүнээс гадна ТУС Солюшн ХХК маань ч мөн адил нэвтрүүлэн, ажилтнууддаа илүү таатай нөхцөлийг бүрдүүлснийг онцолмоор байна. 

ГЭХДЭЭ ХЯНАЛТ ДОР:

Байгууллагууд ажилтнуудаа холимог байдлаар ажиллахыг зөвшөөрч байгаа ч ажилтнуудынхаа ажилд мониторинг хийх, удирдах платформын эрэлт их байгаа нь тэднийг ажилтнуудынхаа бүтээмжийг хяналтдаа байлгахыг эрмэлзэж буйг илэрхийлэх мэт. Учир нь бүтээмж хянах, удирдах платформын эрэлт энэ оны I улиралд 2019 оноос 75% өсжээ. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хувьд байгууллагын хэлбэр болон хэмжээнээс хамаарч өөр өөр програмуудыг ашиглаж байна. Товчхон танилцуулбал:

  • Төрийн ихэнх байгууллагууд Able систем болон Office 365 програмыг ашигладаг.
  • Төрийн бус байгууллагууд MS office програмууд болон Google workspace програмуудыг ашигладаг.
  • Томоохон болон дунд хэмжээний бизнесийн байгууллагуудын хувьд өөрсдийн програмыг хөгжүүлэн ашиглах эсвэл Office 365 програмыг ашигладаг.
  • Харин жижиг болон гарааны компаниудын хувьд Asana, Trello, Slack зэрэг тодорхой нөхцөлтэйгөөр үнэгүй ашиглах боломжтой платформуудыг ашигладаг байна.

Эдгээр төлөвлөлт, тайлангийн системүүд нь өөр өөрийн онцлогоос хамаарсан ялгаатай үзүүлэлтүүдтэй юм. Үүнээс дүгнэхэд байгууллага бүр өөрсдийн ажлыг удирдахад байгууллагынхаа нөхцөл байдал, онцлогт тохирсон арга хэрэгслүүдийг ашиглахыг эрмэлзэж байгаа бөгөөд зайнаас ажиллаж буй болон уян хатан цагийн хуваариар ажиллаж буй ажилтнуудынхаа гүйцэтгэлд хяналт тавихыг зорьж байгаа нь харагдаж байна.

Гэхдээ энэ нь зарим ажлын байран дээр тохиромжгүй юм. Зөвхөн компьютерын үйл ажиллагаатай холбоотой бүтээмж хянах платформууд нь оффлайн ажил хийх үед тухайн ажилчныг бүтээмжгүй мэт харагдуулдаг байна.

ЭЦЭСТ НЬ… 

Танай байгууллага уян хатан цагийн хуваарь, зайнаас ажиллах зэрэг хүний нөөцийн шинэлэг арга замуудыг үйл ажиллагаандаа ашиглаж эхлэх гэж байгаа бол байгууллагынхаа үр дүнгийн гүйцэтгэлийн үнэлэх системийг ЗААВАЛ нэвтрүүлсний дараа шилжихийг зөвлөж байна. Ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх системийн хувьд та үнэ төлбөргүй турших боломжтой систем хайж байвал дараах платформуудыг туршаад үзээрэй.

Мөн Монголын хамгийн анхны ажлын удирдлагын буюу байгууллагын төлөвлөгөө, тайлангийн систем TUSS D+ платформыг ашиглан, бүтээмжийг нэмэгдүүлэхийг зөвлөж байна. 

Эрх чөлөөтэй бөгөөд бүтээмжтэй

Уян хатан ажлын хуваарь болон зайнаас ажиллах арга барил нь ажилтуудын бүтээмжийг хамгийн өндөр байлгах "сонгодог" арга.

Latest articles

Browse all