Clock Icon - Dark X Webflow Template
3
min read

“GOOGLE WORKSPACE” БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АШИГЛАН АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ

Google Workspace болон ТУСС Д+ хослуулан ашиглаж дижитал шилжилтийг илүү хялбараар хийх боломжтой.

Танд ямар нэг сайхан санаа гарч хэн нэгэнтэйгээ хамтран хийх болох, эсвэл багийн гишүүнийхээ саналыг ажлын талбар дээрээ тусгах хэрэгтэй үед та яадаг вэ? Google Workspace ашиглан энэ мэт цаг, мөнгө санхүүгийн олон асуудлыг шийдэж болох юм.

Тэгвэл Google workspace гэж юу вэ?

Google Workspace нь Google-ийн хамгийн шилдэг мэдээллийн болон хамтын ажиллагааны аппликейшнүүдийн цогц бөгөөд Үүнд Gmail, Google Drive, Google Docs, Google Sheets, Google Slides, Google Calendar, Google Meet зэргийг багтаасан цогц бүтээгдэхүүн юм.

Энэхүү иж бүрдэл нь хувь хүмүүс болон байгууллагуудад харилцаа холбоо, хамтын ажиллагаа, баримт бичиг үүсгэх, удирдах гэх мэт хэрэгслүүдээр хангаснаар илүү үр дүнтэй ажиллахад туслах зорилготой юм. Google Workspace нь вэб хөтчөөс эсвэл тусгай зориулалтын гар утасны апп-уудаар дамжуулан хандах боломжтой.

Google Workspace нь уламжлалт ажлын хэрэгслүүдээс хэд хэдэн давуу талыг бий болгодог юм.

Үүнд:

Хамтын ажиллагаа: Google Workspace нь багийн гишүүд нэг баримт бичиг дээр бодит цаг хугацаанд хамтран ажиллах боломжийг олгодог.

Хүртээмжтэй байдал: Та Google Workspace-д интернэт холболттой дурын төхөөрөмжөөс хандах боломжтой бөгөөд багийн гишүүд хаанаас ч ажиллах боломжтой.

Интеграци: Google Workspace нь Google-ийн бусад бүтээгдэхүүнтэйгээ нэгдэн багийн гишүүд хамтран ажиллахад илүү  хялбар болгосон.

Аюулгүй байдал: Google Workspace нь мэдээллийн автомат нөөцлөлт, олон давхар хамгаалалт зэрэг найдвартай хамгаалалтын функцуудыг хангадаг.

Зардал хэмнэлттэй: Google Workspace нь захиалгын/subscription/ үндсэн дээр ашиглах боломжтой бөгөөд энэ нь ажилтан бүрд тусдаа программ хангамж худалдаж авахаас илүү зардал багатай байдаг.

Өргөтгөх чадвар: Google Workspace-ийн багцыг өөрийн  бизнесийн хэрэгцээнд нийцүүлэн худалдаж авч  болох бөгөөд энэ нь ямар ч хэмжээтэй байгууллагуудад зориулсан олон талын шийдэл юм.

Хэрэглэгчдэд ээлтэй: Google Workspace нь хэрэглэгчдэд ээлтэй буюу хэрэглэхэд хялбар.

Google Workspace-г үр ашгийг нь нэмэгдүүлэх, ажлын урсгалыг хялбаршуулах зорилгоор бусад ажлын удирдлагын программ хангамжтай холбож болох юм. Жишээлбэл, байгууллага нь Google Workspace-ийг Trello, Asana болон TUSS D+ зэрэг ажлын удирдлагын программтай нэгтгэж, багийн гишүүд хоёр системийг ашиглан мэдээллийг илүү хялбар хуваалцаж, ажлыг илүү үр дүнтэй, хурдан хэрэгжүүлэх боломжтой болсноор багууд илүү бүтээмжтэй ажиллахад тусална.

Google Workspace-г бусад ажлын удирдлагын программтай нэгтгэх нь олон давуу талтай бөгөөд үүнд:

Мэдээллийн урсгалыг сайжруулах: Google Workspace-г бусад хэрэгслүүдтэй нэгтгэх нь ажлын урсгалыг оновчтой болгож, баг хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад тусалдаг.

Илүү их өгөгдөлд хандах эрх: Google Workspace-г бусад хэрэгслүүдтэй нэгтгэх нь хэрэглэгчдэд илүү өргөн хүрээний өгөгдөлд хандах боломжийг олгож, илүү мэдээлэлтэй шийдвэр гаргах боломжийг олгоно.

Илүү үр дүнтэй хамтын ажиллагаа: Google Workspace-г бусад хэрэгслүүдтэй нэгтгэснээр багууд байршил, төхөөрөмжөөс үл хамааран мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжтой болно.

Шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэх: Google Workspace-г бусад хэрэгслүүдтэй нэгтгэх нь шийдвэр гаргахад дэмжлэг болох өгөгдөл, мэдээллийг илүү иж бүрэн харах боломжийг олгодог.

Үр ашгийг нэмэгдүүлэх: Google Workspace-г бусад хэрэгслүүдтэй нэгтгэснээр давтамжтай хийгддэг ажлуудыг автоматжуулж, цаг их орох үйлдлүүдийг багасгаж, нийт үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой.

Давхар хамгаалалт: Google Workspace-г бусад хэрэгслүүдтэй нэгтгэснээр өгөгдлийн нэмэлт хамгаалалт, хяналтыг бий болгож, байгууллагын  мэдээллийн аюулгүй байдлыг давхар хамгаалахад тусална.

Магадгүй та энэхүү блогийг уншаад өөрийн байгууллагадаа Google Workspace бизнес багцыг ашиглахаар сонирхож, эсвэл Google Workspace-н талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ТУСС Солюшн компанийн сайтад хандах болон маргааш буюу 2 сарын 8нд болох  “GOOGLE WORKSPACE" БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АШИГЛАН АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” сургалтад бүртгүүлэн оролцох боломжтой юм.

“GOOGLE WORKSPACE” БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АШИГЛАН АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ

Google Workspace болон ТУСС Д+ хослуулан ашиглаж дижитал шилжилтийг илүү хялбараар хийх боломжтой.

Latest articles

Browse all