Clock Icon - Dark X Webflow Template
3
min read

Хүнийг өөртөө татах буюу Харизм хэрхэн бүрдүүлэх вэ?

Харизм нь хүний төрөлхийн мөн чанар бус яг л хэл сурч буй мэтээр суралцаж, дасгал сургуулилтаар эзэмшдэг ур чадвар юм.

Та хүмүүсийг өөртөө татаж, тэднийг ятган үнэмшүүлж чаддаг уу?

Харизм гэдэг ойлголт нь эртний Грек улсын favor /дэмжлэг туслалцаа, ач тус/, grace /энэрэл, нигүүлсэл/ гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд бусдыг өөртөө татах, сэтгэл татам байдал гэсэн утгыг илэрхийлдэг байна.

Харизм нь хүний төрөлхийн мөн чанар бус яг л хэл сурч буй мэтээр суралцаж, дасгал сургуулилтаар эзэмшдэг ур чадвар, зан төлөв бөгөөд зөвхөн удирдагч гэлтгүй ажил, найз нөхөд, хайр сэтгэл гэх мэтчилэн бидний өдөр тутмын харилцаанд ашиглагддаг шинж чанар юм.

  • Харизм яагаад хэрэгтэй вэ?
Харизмыг ашиглан та өөрийн сул талыг хүлээн зөвшөөрч, сайжруулах боломжтой. Харизм нь сэтгэл хөдлөлийн болон нийгмийн харилцааны өндөр ур чадварыг эзэмшсэн байх явдал бөгөөд Харизматик хүмүүс нь сэтгэл хөдлөлөө маш сайн удирдаж илэрхийлдэг харилцааны өндөр чадвартай хүмүүс байдаг. 

Бусдад хэрхэн нөлөөлөх, бусдыг хэрхэн манлайлах, жишээ нь зарим борлуулалтын ажилтнууд бусдаасаа 2 дахин их борлуулалт хийдгийн нууц харизмтай холбоотой байдаг.

Та хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсдадаа эерэг нөлөөллийг бий болгохыг хүсэж байвал харизмын сэтгэлгээгээ хөгжүүлээрэй.

  • Харизм юунаас бүрддэг вэ?

Харизм нь нийгэм болон хувь хүний сэтгэл хөдлөлийн хослолоос бүрддэг бөгөөд дараах нийгмийн 3 элемент болон сэтгэл хөдлөлийн 3 элементийг агуулна.

  • Сэтгэл хөдлөлийн 3 элемент:
  1. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх - Харилцаж байгаа хүндээ сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлэх. Үүнд аман бус биеийн хэлэмж мөн орно.
  2. Сэтгэл хөдлөлийг мэдрэх - Бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч, түүнд тохируулан харилцах.
  3. Сэтгэл хөдлөлөө хянах - Сэтгэл хөдлөлөө зохицуулах, хянах чадвараас гадна мэдрэгдсэн сэтгэл хөдлөлөө нуух, эсвэл өөр сэтгэл хөдлөлөөр далдлах чадвар юм. 
  • Нийгмийн 3 элемент:
  1. Нийгмийн илэрхийлэл - Ямар ч сэдвээр чөлөөтэй ярих чадвартай байх. Харизматик хүмүүс хэл ярианы хувьд хаана ч, хэнтэй ч чөлөөтэй ярилцах чадвартай байдаг.
  2. Нийгмийн мэдрэмж - Харизматик хүмүүс бусдын сэтгэл хөдлөл дээр үндэслэн мөн үүний хажуугаар нийгэм, хүрээлэн буй орчны уур амьсгалтай тохируулан харилцдаг.
  3. Нийгмийн хяналт - Хүн өөртөө итгэлтэйгээр тухайн орчинд тохируулан хувирах, дасан зохицох ур чадвар юм.
  • Харизмыг хэмжих нь

Торонтогийн Их Сургуулийн судлаачид хүний харизматик шинж чанарыг хэмжих энгийн хэмжүүрийг тогтоосон бөгөөд хэрэв та харизмтай эсэхээ мэдэхгүй байвал доорх хэв шинжүүдэд 1-5 хүртэлх оноог өгч, өөрийн зан төлөвийг хэр зэрэг харизматик болохыг тодорхойлоорой.

  1. Та оршин байгаагаа бусдад мэдрүүлэх чадвартай. 
  2. Та бусдын үзэл бодолд нөлөөлөх чадвартай.
  3. Та багаа хэрхэн удирдахаа мэддэг.
  4. Та хүмүүст үргэлж эерэг уур амьсгалыг түгээж, бусдад тав тухтай байдлыг бий болгодог.
  5. Та хүмүүс рүү байнга инээмсэглэдэг.
  6. Та хэнтэй ч ойлголцож чаддаг.

Дээрх хэв шинжүүдэд оноо өгсний дараа нийт цуглуулсан оноогоо 6-д хуваан дундаж оноогоо тодорхойлоорой. Хэрэв дундаж оноо 3.7-оос дээш байвал та жирийн хүнээс илүү харизматик зан төлөвтэй юм.

  • Харизмыг бүрдүүлэх энгийн зөвлөмжүүд - Хэрэв дээрх хэв шинжийн дагуу та 3.7-с бага оноо авсан эсвэл өөрийн харизматик зан төлөвийг сайжруулах шаардлагатай гэж үзвэл танд туслах дараах зөвлөмжийг бид хүргэж байна.
  1. Анхны сэтгэгдлийг зөвөөр төрүүлэх - Хувцаслалт, өөрийгөө илэрхийлэх байдлаа тодотгох
  2. Бусдын ярианд анхаарлаа бүрэн хандуулах
  3. Бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх
  4. Төсөөлөн бодох чадвараа нэмэгдүүлэх
  5. Бусдын нүд рүү эгц харж, ярианы өнгө аясыг тааруулж ярих
  6. Өөрт мэдрэгдэж буй сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлэх, мөн биеийн хэлэмжээ зөв илэрхийлэх
  7. Магтаалыг хүлээж авах
  8. Сөрөг бодлоос ангижрах
  9. Мөн эцэст нь бусдад талархаж чаддаг байх.

Харизматик зан төлөвийг бүрдүүлэх дээрх дасгал сургуулилтыг тогтмол хийж, дадал зуршил болгон хэрэгжүүлэхэд таны цагийг үр өгөөжтэй хуваарилахад тань туслах TUSS D+ платформ болон Google Workspace-н tool болох Google calendar-г ашиглаарай.

Хүнийг өөртөө татах буюу Харизм хэрхэн бүрдүүлэх вэ?

Харизм нь хүний төрөлхийн мөн чанар бус яг л хэл сурч буй мэтээр суралцаж, дасгал сургуулилтаар эзэмшдэг ур чадвар юм.

Latest articles

Browse all