Clock Icon - Dark X Webflow Template
5
min read

ТУСС Д+ програмын 11 сарын шинэчлэлт

TUSS D+ 11 сарын шинэчлэлт, Mobile Application, Ажил багцаар хуулбарлах, төлөвлөх, жишиг шийдлүүд

Та мэдэх үү? Манай байгууллага нь Socratus Startup Studio-той хамтран үйл ажиллагаа явуулдаг ба програмын шийдлүүдээ ашиглан гарааны бизнесийг бойжуулахад хамтран ажилладаг юм. Хэрэв та гарааны бизнес эхлүүлж байгаа бол манай програмаар зочлоод үзээрэй. Програмд маань байгууллага бүрт зайлшгүй хэрэгтэй олон бэлэн дүрэм, журам, бизнес процессууд Template Market модульд маань байгаа шүү. Мөн та тухайн бизнес процессыг ашиглан үйл ажиллагаагаа төлөвлөх, дүрэм журмын дагуу ажил төлөвлөх гэх олон функцүүд бий.

Бэлэн жишиг шийдлүүдээс дурдвал: "Төлөвлөлтийн журам", "Хөдөлмөр харилцааны журам", "Маркетингийн төлөвлөгөө боловсруулах ажлын алгоритм" гэх мэт...

За юутай ч үндсэн сэдэв рүүгээ оръё.
ТУСС Д+ програмын 11 сард шинээр орсон өөрчлөлтүүдтэй та доороос танилцана уу. Үүнд:
1. Google Play Store дээр Mobile Application-аа байршууллаа
2. Workspace-д туссан ажлын гүйцэтгэл харах
3. Workspace дотор нэмэлт дэд workspace үүсгэх
4. Санаачилгын ажлын төрөл тохируулах
5. Ажил багцаар нь хуулбарлаж дахин үүсгэх
6. Profile цэснээс нийт тэмдэглэл харах, хөтлөх гэсэн шинэчлэлтүүд програмд нэмэлтээр орлоо.

1. TUSS D+ Mobile Application /Google Playstore/

Хэрэв хэрэглэгч та Android үйлдлийн систем дээр ажилладаг гар утастай бол манай програмыг гар утаснаасаа ашиглах боломжтой боллоо. Та манай гар утасны аппликэйшнийг доорх линк дээр дарж татна уу.

Татах

2. Workspace-д туссан ажлын гүйцэтгэл харах

Та Workspace-д туссан ажлуудын тоо болон тухайн ажлуудыг гүйцэтгэлийг "workspace" цэсээс нэг дор харах боломжтой боллоо.

 TUSS D+ Workspace Update

3. Workspace дотор нэмэлт дэд workspace үүсгэх

Та Workspace-д хамаарах ажлуудаа дотор нь нэмэлтээр ангилж төлөвлөх шаардлагатай бол нэгж workspace-ийн дэлгэрэнгүй хуудсанд хандана уу.

TUSS D+ Subworkspace update

Үүнд:
1. Ажил цэсэд хандах
2. Workspace цэсэд хандах
3. Нэмэлтээр дотор нь ангилал үүсгэх шаардлагатай workspace-ыг сонгох
4. Тухайн хуудсанд "workspace үүсгэх товч дээр дарах

4. Санаачилгын ажлын төрөл тохируулах

Санаачилгын ажлууд маань цар хүрээгээрээ харьцангуй ялгаатай байдаг ба улмаар та энэхүү санаачилгын ажлуудын төрөл, тухайн төрөлд ноогдох урамшууллын онооны түвшин тохируулах бол манай шинээр хөгжүүлсэн хуудсаар зочлоорой.

Үүнд:
1. Компани цэсэд хандах /Барилга/
2. Task Management System дэд цэсийг сонгох
3. Санаачилгын хэлбэр үүсгэх товчийг дарах
4. Мэдээллээ бүртгэх

TUSS D+ Quest type update

5. Ажил багцаар нь хуулбарлаж дахин үүсгэх

2023 оны үйл ажиллагаагаа төлөвлөх ажил эхэлсэнтэй уялдуулж бид багц ажлуудыг хуулбарлах шийдлийг хөгжүүлж нэвтрүүллээ. Хэрэв та тодорхой ажлуудыг давтан үүсгэх хэрэгцээ үүссэн бол манай шинэ шийдлийг туршаад үзээрэй.

TUSS D+ Bulk duplicate update

Үүнд:
1. Ажил цэсэд хандах
2. Хуулбарлан үүсгэх шаардлагатай ажлуудыг сонгох, чеклэх
3. Баруун дээд булангийн 3 цэг товчноос "хуулбарлах" үйлдлийг сонгох
4. Шинээр үүсгэж буй ажлуудыг хариуцагч, хугацааг тохируулах
5. Үүсгэх товчийг дарах

6. Profile цэсээс нийт тэмдэглэл харах, хөтлөх

Бид өмнөх сар баруун доод булангийн өнгөлөг товчноос /Fast Action Button - FAB/ тэмдэглэл хөтлөх шийдлийг нэвтрүүлж танилцуулсан ба энэ удаагийн шинэчлэлтээр profile цэсээс тухайн тэмдэглэлүүдийг харах, хөтлөх боломжийг бүрдүүлээд байна.

TUSS D+ Note update

Үүнд:
1. Profile цэсэд хандах
2.Тэмдэглэл дэд цэсийг сонгох

Энэхүү хөгжүүлэлтүүд маань та бүхний ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна :). Танд нэмэлтээр хөгжүүлэлт хийлгэх хүсэлт байвал линкээр холбогдоод бидэнд нээлттэй саналаа хэлээрэй.

Бидэнтэй хамт үнэ цэнэ бүтээлцэж буй та бүхэндээ баярлалаа!

ТУСС Д+ програмын 11 сарын шинэчлэлт

TUSS D+ 11 сарын шинэчлэлт, Mobile Application, Ажил багцаар хуулбарлах, төлөвлөх, жишиг шийдлүүд

Latest articles

Browse all