Clock Icon - Dark X Webflow Template
2
min read

Удирдлага Burn Out-д орсон ажилтандаа хэрхэн туслах вэ?

Удирдлага Burn Out-д орсон ажилтандаа хэрхэн туслах вэ?

Бүтээмжгүй ажилтнаа та push-лэсээр байна уу? Тэгвэл та энэхүү нийтлэлийг уншаад үзээрэй

Бүтээмжгүй багийн гишүүний ард олон шалтгаан бий, үүний нэг том хүчин зүйл нь сэтгэлзүйн эрүүл мэнд юм. Америкт 3 хүн тутмын 2 нь ажлын архаг стресст буюу burn out орч бүтээмж нь шалаар нэг болдог судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл энэ тохиолдол маш элбэг учраас танд хэзээ нэгэн өдөр burn-out-д орсон багийн гишүүнийг удирдах, чиглүүлэх цаг ирэх бараг л тодорхой зүйл юм. 

Тэгвэл та тухайн цаг хугацаанд хэрхэн багийн гишүүндээ тусалж энэ хүнд байдлаас гаргахад удирдлага хүний хувьд дэмжлэг үзүүлэх 3 аргыг хүргэе

1.Яагаад burn out-д орсон шалтгааныг олох

Ажлын архаг стресст ороход удирдлагын  хандлага, хэт их ачаалал, сөрөг багийн уур амьсгал, шударга бус үнэлэлт зэрэг олон  асуудлуудтай тухайн хүн чимээгүй тэмцсэнээр цөхөрсөн байх үе олонтой. Өөрөөр хэлбэл танай багт юу болохгүй байгаа асуудлыг тухайн хүн маш сайн мэдэж байгаа. Тиймээс та юу хамгийн хүндрэлтэй байгаа талаар найз шиг нь нээлттэй ярилцаж үзэх нь маш чухал билээ. Ярилцсаны үр дүнд таны анзаараагүй, бодоочгүй  байгууллагын системийн доголдол, нэн яаралтай шийдвэрлэх асуудлууд ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ийм үед та TUSS D+ программын ашиглан асуудлыг шийдэх ажлаа төлөвлөөрэй

2. Хамгаалах

Ихэнх burn out орсон ажилтнуудын дийлэнх нь маш олон цагаар ажилладаг ба ажиллах тусам бүтээмжгүй болдог шинж тэмдэг олон гардаг. Тиймээс удирдлага хүний хувьд та ажилтны нөхцөл байдлыг ойлгож тухайн хүнд амрах орон зай цаг хугацааг өгөх хэрэгтэй. Жишээ нь: Шаардлагагүй хурал болон хэлэлцүүлгээс чөлөөлөх, зарим ажилд тухайн хүний өмнөөс үгүй гэж хэлж амрах хугацааг өгч байгаарай.

Хааяадаа ҮГҮЙ гэж хэлэх зүгээр гэдгийг хэлж эрт харихыг сануулж анхаарал тавиарай.

3.Сэтгэлзүйн зөвлөгөө

Мэдээж та бол сэтгэлзүйч биш, таны чадах зүйл байгаа, чадахгүй ч зүйл бий.Тиймээс үнэхээр асуудал хэвээр байсаар байвал та сэтгэлзүйч дээр очихыг санал болгоорой. Ихэнх байгууллагуудад сургалтын зардал зэрэг ажилтны хөгжилрүү чиглэсэн төсөв байдаг тэгвэл та өөрийн чадах түвшинд санхүүгийн дэмжлэг үзүүлбэл хамгийн оновчтой аргуудын нэг юм.  

Байгууллагын хамгийн том баялаг бол АЖИЛТАН  тул удирдлага бүтээмж нь буурч буй ажилтнаа буруутгах биш, яагаад ийм нөхцөл байдал үүсээд байгааг ярилцаж хамтдаа даван туулж чадна гэдэг итгэлийг ажилтандаа өгч дэмжиж ажиллавал Burn-Out-ыг хурдан даван туулж гарах бүрэн боломжтой билээ. 

Эх сурвалж, Эх сурвалж

Удирдлага Burn Out-д орсон ажилтандаа хэрхэн туслах вэ?

Удирдлага Burn Out-д орсон ажилтандаа хэрхэн туслах вэ?

Latest articles

Browse all