Clock Icon - Dark X Webflow Template
10
min read

ТУСС Д+ програмын 9 сарын шинэчлэлт

Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад хялбар боллоо !

Та бүхэнд 5 дахь өдрийн мэнд хүргэе

10 сараас авхуулаад тайлан дүгнэлт, 2023 оны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүү төсөв гээд завгүй өдрүүд эхэлж байгаатай уялдуулан энэхүү шинэчлэлтүүдийг хөгжүүлэн хэрэглэгч та бүхэндээ хүргүүлж байна.

ТУСС Д+ бүтээгдэхүүний хувьд 9 сард дараах шинэчлэлтүүдийг оруулсан. Үүнд:

- Багц ажил үүсгэх

- Багц ажил батлах

- Ажилд шошго оноож, ангилах /tag/

- Ажлыг дүгнэж тайлагнах

- Уялдаа холбоотой ажил төлөвлөх

- Тэмдэглэл хөтлөх

- Дүрэм журмын маягт угсрах

- Дүрэм журмаас ажил үүсгэж хянах

гэсэн функцуудыг нэмж орууллаа.


1. Task Management System - Цөм төлөвлөөд, цөм батлаад, гялс хянах

1.1. Багц ажил үүсгэх
Багц ажил үүсгэх дэс дараалал:
  1. Task цэсийг дуудах /Цүнх/
  2. Нийт ажлын жагсаалт харах хуудасны "More action" товчийг дарах /3-н цэг товч/
  3. Багц ажил үүсгэх товчийг дарж маягтыг бөглөх


1.2. Багц ажил батлах
Багц ажил батлах дэс дараалал:


  1. Task цэсийг дуудах /Цүнх/
  2. Нийт ажлын жагсаалтаас батлах ажлуудыг сонгох, чеклэх
  3. Баруун дээд буланд Батлах товч гарч ирнэ, улмаар тухайн товч дээр дарж ажлуудыг батлах


1.3. Ажилд шошго оноож, ангилах
Ажилд шошго оноох


  1. Task цэсийг дуудах /Цүнх/
  2. Нэгж ажил бүрийн доор гарч буй #tag хийх товчийг дарах
  3. Хамаарах шошгын нэрийг бичиж "Enter" дарах, Эсвэл өмнө нь үүссэн шошгуудыг сонгож "Enter" дарах
  4. Үүссэн шошго дээр дарж тухайн шошготой ажлуудыг хайлт хийх

Та энэхүү шийдлийг ашиглан өөрийн ажлуудыг төрөл бүрээр ангилах боломжтой. Жишээ нь Чухал анхаарах ажлуудыг тэмдэглэх, ажлын үр дүнгийн хувийг тэмдэглэх, дуртай дургүй ажлуудаа тэмдэглэх гэх мэт боломжууд байгаа шүү. Ширээ угаалга хийх ажлаа хүртэл тэмдэглээд явж болно. :D

 Шошгод хамаарах ажлуудыг шүүх


1.4. Ажлыг дүгнэж тайлагнах

Нэгж ажилд зарцуулсан цагийн нөөц, өөрчлөлтийн түүх, гүйцэтгэлийн хувь гэх мэт өгөгдлүүдийг нэг товч дараа менежерүүддээ танилцуулах боломжтой боллоо!

  1. Дүгнэх тайлагнах ажлыг сонгож дэлгэрэнгүй мэдээллийг харах
  2. Дээрх tab-уудаас "хянах самбар" хуудсыг дуудах
  3. Тухайн ажилд хамааралтай мэдээллүүдтэй танилцах, хэвлэх


1.5. Уялдаа холбоотой ажил төлөвлөх


  1. Ажлыг сонгож, дэлгэрэнгүй мэдээллийг харах
  2. Тухайн ажлын toolbar-аас "more action" товчийг дарж "+дэд ажил" үүсгэх товч дээр дарах
  3. Ажлын мэдээллийг оруулж баталгаажуулах

Улмаар та аливаа ажлын дэлгэрэнгүй мэдээллээс тухайн ажлын угшил, мөн дэд ажлуудыг харж хянах боломжтой


2. Тэмдэглэл хөтлөх

Тэмдэглэл хөтлөж болдоггүй ажлын удирдлагын платформ гэж юу байхав. Улмаар бид бүхэн тэмдэглэл хөтлөх боломжийг энэхүү шинэчлэлтээрээ нэвтрүүллээ.

Тэмдэглэл хөтлөх
  1. Баруун доод булангийн өнгөлөг товч дээр дарах
  2. "Тэмдэглэл хөтлөх" товч дээр дарах
  3. "Шинэ тэмдэглэл" товч дээр дарах

Та манай тэмдэглэл шийдлийг ашиглан тархидах RAM-аа суллаарай.


3. Company Builder

3.1 Дүрэм журмын маягт угсарах

Байгууллагын дүрэм журам нь нийт асуудлын 96 хүртэлх хувийг шийдвэрлэх боломжтой ач холбогдол бүхий чухал шийдэл байдаг. Улмаар та энэхүү шийдлээ манай ТУСС Д+ програмыг ашиглан шууд дижиталжуулах сайхан боломж бүрдлээ!

Маягт үүсгэх
  1. Компани цэсэнд дарах /Барилга/
  2. Дүрэм журам хуудсыг дуудах
  3. Маягтаа угсрах шаардлагатай дүрэм журмыг сонгох
  4. "tab" цэснээс маягт хуудсыг сонгож дуудах
  5. "шинэ маягт" үүсгэх товчийг дарж маягтын талбаруудыг угсрах

Улмаар энэхүү маягтыг ажилтан бүр ТУСС Д+ програмаас дуудан ашиглах, хэвлэх боломжтой.

Маягтыг ашиглах
  1. Баруун доод булангийн өнгөлөг товч дээр дарах
  2. Маягт ашиглах товчийг дарах
  3. Нийт журмын жагсаалтаас ашиглах маягтыг хайж олох
  4. "more action" товч дээр дарж маягт ашиглах товчийг дарах
  5. "дэлгэрэнгүй" товч дээр дарж маягтаар үүссэн нийт өгөгдлүүдийг мөн харах боломжтой шүү


3.2. Дүрэм журмаас ажил үүсгэж, хянах
Дүрэм журмын ажлын гүйцэтгэлийг хянах


  1. Дүрэм журмын дэлгэрэнгүй хуудаснаас хамаарах заалтыг сонгох
  2. Тухайн заалтын "more action" товчийг дарж "ажил үүсгэх" товчийг сонгох
  3. Ажлын мэдээллийг оруулж, батлуулах
  4. Улмаар та дүрэмж журмын дэлгэрэнгүй хуудаснаас нийт үүссэн ажлуудын гүйцэтгэлийн хувийг дүгнэж тайлагнах боломжтой


Энэхүү хөгжүүлэлтүүд маань та бүхний ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна :). Танд нэмэлтээр хөгжүүлэлт хийлгэх хүсэлт байвал линкээр холбогдоод бидэнд нээлттэй саналаа хэлээрэй.

Бидэнтэй хамт үнэ цэнэ бүтээлцэж буй та бүхэндээ баярлалаа!


ТУСС Д+ програмын 9 сарын шинэчлэлт

Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад хялбар боллоо !

Latest articles

Browse all