Ажлын байрны стрессээ бууруулах бяцхан зөвлөмж
Ажлын байрны стрессээ бууруулах бяцхан зөвлөмж
Ажлын байрны стрессээ бууруулах бяцхан зөвлөмж
Ажлын байрны стрессээ бууруулах бяцхан зөвлөмж
Ажил хийж байгаа хүн бүр ямар нэгэн байдлаар стресстэй тулгардаг. Ажлын байрнаас авах стресс нь янз бүрийн шалтгаантай байдаг. Эдгээр шалтгаануудаас хамгийн түгээмэл шалтгаануудыг дурдвал:
Ultimate Kronos Group-н Хүний нөөцийн хүрээлэн 10 орны 2200 ажилтан, 1200 удирдагч нараас авсан судалгаагаар ажлын байрны стресс үүсгэдэг хамгийн түгээмэл эх сурвалж нь уялдаа холбоогүй багийн ажиллагаа болон тодорхой бус процесс, ажил үүргийн зөрчилдөөн ажээ.
Судалгааны үр дүнгээс дурдвал хүмүүсийн 70% нь стресс ажлын гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд 43% нь ажлын цаг дууссан хойно ихэвчлэн ядарсан байдаг гэж хариулсан байна. Мөн судалгаанд оролцсон хүмүүсийн 81% нь буюу дийлэнх нь өндөр цалинтай ажлаас илүү стрессгүй ажиллах нь чухал гэсэн байна.
Мөн ажилтнуудаас гадна удирдлагууд ч бас ажлын байрны стресст өртдөг. Ажилтнуудаа үр дүнд хүргэх, шинэ бодлого судлах, хэрэгжүүлэх, баг хамт олноо чиглүүлэх, хамт олны уялдааг сайжруулах, гүйцэтгэлийг зөв үнэлэх гэх мэт асуудлуудаас шалтгаалдаг байна.
Байгууллагын аль ч түвшний ажилчид
Ажилчид тань ажлын байран дээрээ стресст өртөөд байвал та дараах аргуудыг туршаад үзээрэй.
Стресстүүлж буй асуудлынхаа талаар чөлөөтэй яриа өрнүүлж болох тохилог, таатай, аюулгүй орчинг бүрдүүлж өгснөөр тулгарч буй саад бэрхшээл, даван туулах арга замуудыг баг хамт олонтойгоо хуваалцах магадгүй дуртай дуугаа сонсоод өөртэйгөө ярилцаж сэтгэлээ сэргээх боломжийг ч өгч болно.
Сртессээс холдуулахын тулд өөрийгөө цэнэглэх цагийг гаргаж өгөх хэрэгтэй. Тухайн багахан цагтаа ядарсан эд эсээ амрааж, дуртай цайгаа ууж тайвшраад эргээд ажилдаа ороход хэдхэн минутын өмнөхөөсөө сэргэг байх болно.
Ажлын орчин гэхээр хэь томоор хүлээж авах хэрэггүй шүү. Ширээн дээр ногоон ургамал тавих, өнгөлөг үзэгний сав, жижиг гэрэл, сандлын түшлэг гэх мэт жижиг зүйлс ч тухтай орчныг бүрдүүлж чадна.
Техник технологи хөгжсөн энэ үед бид энэ давуу талаа хамгийн сайн ашиглах хэрэгтэй. Ажлын байранд стресс үүсгэдэг түгээмэл асуудлуудыг дижитал платформ, программ хангамжаар шийдэх боломжтой бөгөөд танд кодын мэдлэг, тусдаа хөгжүүлэгч шаардлагагүй юм. Дээр дурдсан:
Манай платформд
Байгууллагынхаа эд эс болсон ажилчдын сэтгэл зүйд хамгийн ихээр тулгарч буй асуудлуудыг цэгцтэйгээр арилгаж, үр бүтээлтэй ажиллахад тань туслах ТУСС Д+ платформыг энд дарж үнэгүй туршиж үзээрэй.
Ажлын байрны стрессийг бий болгодог хамгийн түгээмэл асуудлуудыг арилгах арга замыг та бусаддаа санал болгоорой.