Clock Icon - Dark X Webflow Template
3
min read

Waterfall болон Agile төслийн менежментийн аргачлалын тухай

Бид аль төслийн менежментийн аргачлалыг ашигладаг вэ?

Төслийн менежментийн Waterfall болон Agile аргачлалын талаар та хаа нэгтээ сонсож л байсан байх. Тэгвэл энэ удаагийн Танд Тустай Блогийнхоо дугаараар бид танд дараах 2 аргачлалын ялгааг танин мэдэхэд тань тусламж үзүүлье.

Waterfall /хүрхрээ/ төслийн менежментийн аргачлал гэж юу вэ?

“Waterfall” гэх аргачлалд хэдийнээ “Уламжлалт” гэх нэрийг өгчээ. Тэгвэл уламжлалт төслийн менежмент нь яг л хүрхрээ шиг төсөл эхлэхээс дуусах хүртэл үйл явцыг шугаман байдлаар зохион байгуулдаг төдийгүй өмнөх үе шат нь дууссаны дараа дараагийн үе шатыг эхлүүлдэг юм. 

Хүрхрээ аргачлал нь дараах үе шатны дагуу ажилладаг.

1. Төлөвлөлт

Эхний үе шатанд хувь хүн, ажлын баг, компани аль ч түвшинд тухайн төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлагуудыг танин мэдэж, хэрэгжүүлэх арга замуудыг судалж, тулгарч буй асуудлуудыг шийдэх шийдлийг боловсруулж, цаашид бүтээгдэхүүн болгох нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулна.

2. Дизайн

Дараагийн үе шатанд төслийн хар зураг буюу бүтээгдэхүүний дизайныг боловсруулж, дизайны дагуу бүтээгдэхүүнээ хөгжүүлнэ.

3. Туршилт

Төлөвлөгөөний дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэн хэрэглэгчийн гарт хүргэхээс өмнө турших шаардлагатай ба туршилын үе шатанд алдаа, доголдлуудаа нарийвчилан танин мэдэх боломжтой. 

4. Хүргэлт

Бүтээгдэхүүнийг туршиж, илэрсэн алдаа доголдлуудыг зассаны дараа зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлж, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэхээр хүргэнэ. 

Тухайн аргачлалын ДАВУУ талыг тодорхойлбол: 

1. Төслийн оролцогч талуудын үүргийг оновчтой хуваарилж, хариуцлагатай болгож өгдөг.  

2. Уг аргачлалыг ашиглахад хялбар учраас цагийн нөөцийг хэмнэх болно. 

3. Төлөвлөгөө маш нарийн гаргах хөдлөшгүй гаргах боломжтой. 

Тухайн аргачлалын СУЛ тал нь  : 

1. Уян хатан бус байдаг тул жижиг төслүүдэд тохирдоггүй.

2. Тестийн үе шат эрсдэл өндөр байдаг нь алдаа их байвал бүтнээр нь дахин эхлэх эрсдэлтэй. 

Agile төслийн аргачлал гэж юу вэ?

Agile төслийн менежментийн аргачлал нь төслийг хэд хэдэн sprint-эд хуваан sprint бүр дээр шинэчлэлт, сайжруулалт хийх боломжийг олгодог тул илүү уян хатан аргачлал юм.  Sprint гэдэг нь богино хугацаанд гүйцэтгэх боломжит төслийн нэг хэсгийг хэлж байгаа бөгөөд “богино зайн гүйлт”-тэй зүйрлэн ийнхүү нэрлэжээ. 

Agile аргачлал нь дараах байдлаар ажилладаг.

1.  Төлөвлөө боловсруулах

Agile аргачлалын эхний шатанд бүтээгдэхүүн хөгжүүлэхэд шаардлагатай ажлуудаа тодорхойлж, тухайн ажлын зорилго, гүйцэтгэх хугацааг толорхойлох шаардлагатай болно. 

2. Хөгжүүлэлт

Төлөвлөлтийн үе шатанд тодорхойлсон ажлуудыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүн хөгжүүлэх гарч ирсэн нэмэлт саналуудыг тусгаж, хөгжүүлнэ. 

3. Шалгаж, хянах 

Бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн үе шатны дараа шалгаж, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээс өмнө илэрсэн алдаа доголдлыг засаж, сайжруулах шаардлагатай ажлуудыг дахин төлөвлөж, хэрэгжүүлнэ. 

4. Дүгнэлт

Гүйцэтгэсэн ажлуудаа нэгтгэн, ажлуудаа дүгнэж, бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх маркетинг, сурталгаачилгаа болон нээлтийн ажлуудаа төлөвлөнө. 

5. Бүтээгдэхүүнээ гаргах

Бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ашиглуулж, санал хүсэлтийг авч, дараагийн sprint-д гүйцэтгэх, засаж сайжруулах ажлууд тодорхойлж, дараагийн sprint-ийн төлөвлөгөө боловсруулах үе шатыг эхлэнэ. 

Тухайн аргачлалын ДАВУУ талыг тодорхойлбол : 

  1. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад суурилан бүтээгдэхүүнээ хөгжүүлэх боломжтой тул хэрэглэгчийн сэтгэл ханамж өндөр байх болно. 
  2. Богино хугацаанд ажлуудаа гүйцэтгэх шаардлагатай тул баг хамт олны хамтын ажиллагаа болон харилцааг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлдэг байна.

Тухайн аргачлалын СУЛ тал нь : 

  1. Төслийн хугацаа бусад аргачлалуудтай харьцуулахад урт хугацаа шаардагддаг тул өртөг өндөр байдаг. 
  2. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөхөд дахин шинэчлэлт хийх шаардлагатай байдаг. 

Тэгвэл дээрх 2 төслийн менежментийн аргачлалуудыг харьцуулах замаар өөрийн төслөө удирдах аргачлалыг сонгоход тань бид дэмжлэг үзүүлье.

Agile болон Waterfall нь өөр өөр шинж чанартай, өөр өөр давуу талуудыг бий болгодог төслийг хэрэгжүүлэх хоёр өөр арга зам юм.

“Agile” аргачлал нь уян хатан байдал, хамтын ажиллагаа, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг чухалчилдаг бол нөгөө талаас “Waterfall” аргачлал нь нарийн дарааллыг дагаж мөрддөг шугаман, дэс дараалсан арга бөгөөд өндөр түвшний төлөвлөлтийг урьдчилсан маш сайн тооцож хөдлөх шаардлагатай тулгардаг . 

Дээрх хоёр аргачлалаас төлөвлөгөө боловсруулах, ажлуудаа хянах шаардлагатай давтан тулгарч байгаа тул эдгээр үйлдлүүдийг хялбараар гүйцэтгэх арга замуудыг хөнгөвчлөх хэрэгслүүдийг сонгон ашиглахыг танд зөвлөж байна. 

Уян хатан болон нарийвчилсан төлөвлөлт, хяналтын системийг агуулсан TUSS D+ ажлын удирдлагын платформыг ашиглаж дээрх 2 төслийн аргачлалыг байгууллагын үйл ажиллагаандаа туршиж үзээрэй .

tuss.io -> weekly report -> газар/нэгжээр харах

Waterfall болон Agile төслийн менежментийн аргачлалын тухай

Бид аль төслийн менежментийн аргачлалыг ашигладаг вэ?

Latest articles

Browse all