Clock Icon - Dark X Webflow Template
2
min read

Яагаад Google Workspace гэж?

Google Workspace танай байгууллагад ямар үнэ цэн бүтээдэг вэ?

Бидний ажиллаж буй ажлын орчин маш хурдацтай өөрчлөгдөж байна. Үүнийг бид Монголыг дайрч өнгөрсөн Covid-н жишээнээс харж болно. Зайнаас ажиллах, онлайнаар ажлаа явуулах гэдэг байж боломгүй мэт санагдаж байсан ч өнгөрсөн 2 жилийн хөл хорионы үеэр ихэнхи байгууллагууд энэ шийдлийг аль хэдийн ямар нэгэн байдлаар туршиж хэрэгжүүлжээ. Хөл хорио тавигдсан ч бидний сэтгэлгээнд гарсан өөрчлөлт харин тавигдсангүй ээ.

Ажил гэдэг зүйлийг заавал оффисоос хийх шаардлагагүй болж хэн нэгэнтэй уулзахад заавал түгжрэх шаардлагагүй болжээ. Gartner-с гаргасан судалгаагаар Covid-н дараа нийт байгууллагуудын 48% нь зайнаас ажилласан хэвээр байхаар байна. /Gartner, 9 Future of Work Trends Post-COVID-19/

Тэгвэл энэхүү шилжилтийн үед байгууллагынхаа бүтээмжийг бууруулахгүйгээр орчин үеийн чиг хандлагатай хөл нийцүүлэн ажиллах шийдлийг Google Workspace бидэнд санал болгож байгаа юм.

Яагаад Google Workspace гэж?

Google Workspace-г ашиглаж буй ажилтнууд илүү бүтээмжтэй мөн бүтээлч байдаг.
  • Google Workspace нэвтрүүлсэн байгууллагын ажилтнуудын 68% нь ажилдаа илүү дуртай байдаг. Энэ тоо Microsoft 365 дээр 30% :)
  • Microsoft 365 ашигладаг хэрэглэгчдийн 55% нь тухайн шийдлийг нэвтрүүлснээр бүтээмжээ нэмэгдүүлж чадсан гэж үздэг бол Google Workspace Хэрэглэгчдийн 75% нь уг шийдлийг нэвтрүүлснээр бүтээмжээ нэмэгдүүлж чадсан гэж үздэг.

эх сурвалж: /Google Workspace vs. O365 Impact on Business, commissioned by Google/.

Компанийн зардлын бүтээмжийг үлэмж нэмэгдүүлдэг.
  • Нэг хэрэглэгч дунджаар 171 цагийг хэмнэж чаддаг. Энэ нь ойролцоогоор 21 ажлын өдөр буюу Ээлжийн амралтын хугацаатай бараг дүйцэж байна.
  • Google workspace-д зарцуулсан зардлаа дунджаар 3 дахин өсгөсөн үнэ цэн бүтээж чаддаг буюу Google Workspace ROI 331% байдаг.

эх сурвалж: The Total Economic Impact™ Of Google Workspace, a commissioned study conducted by Forrester Consulting, January 2019

Та байгууллагадаа Google Workspace нэвтрүүлэхийг хүсвэл ТУС Солюшнд хандаарай.

Яагаад Google Workspace гэж?

Google Workspace танай байгууллагад ямар үнэ цэн бүтээдэг вэ?

Latest articles

Browse all