Clock Icon - Dark X Webflow Template
3
min read

Ажлын зорилгыг оновчтой тодорхойлох нь

Ажлын зорилгыг оновчтой тодорхойлох нь ажлыг эхлэхээс дуусах хүртэл хугацаанд таныг зөв замд чиглүүлэх болно. 

Бид амьдралынхаа ойрын 3 жилийн зорилго, 5 жилийн зорилгоо тодорхойлдог. Тэгвэл үүнтэй адилхан та хийж гүйцэтгэж буй ажлынхаа зорилгыг тодорхойлдог уу?

Ажил бүрийн эхэнд ажлыг хийх болсон шалтгаан юу вэ?, Ямар ажилтнуудтай хамтран уг ажлыг хийж гүйцэтгэх вэ?, Ажлыг ямар хугацаанд хийж гүйцэтгэх вэ? гэх мэтчилэн асуултад хариулж ажлын зорилгыг оновчтой тодорхойлох нь ажлыг эхлэхээс дуусах хүртэл хугацаанд таныг зөв замд чиглүүлэх болно. 

Ажлын зорилгыг тодорхойлох нь яагаад чухал вэ?

Менежер тань танд ажил даалгалаа гэж бодъё. Тухайн ажлын зорилгыг тодорхойлоогүйгээс таны ажлын гүйцэтгэл менежерийн тань хүлээлтээс зөрүүтэй байх магадлалтай. Үүнээс шалтгаалан ажил төлөвлөсөн хугацаанд дуусахгүй байх, ажил сунжрах зэрэг сөрөг нөлөөтэй.

Мэдээж бүх ажлууд дээр, ялангуяа байнга давтан хийгддэг ажлууд дээр ажлын зорилго тодорхойлох нь тийм ч чухал биш. Харин компанийн үйл ажиллагаанд шаардлагатай шийдлүүдийг боловсруулахад ажлын зорилгыг тодорхойлох нь нэн чухал юм.

Иймд бид энэхүү блогоор ажлын зорилгыг хэрхэн тодорхойлох талаар доорх энгийн зөвлөгөөнүүдийг та бүхэнд хүргэж байна.

  1. Ажлын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох /Тухайн ажлыг хийх болсон шалтгааныг тодорхойлох/

Хэрэв та тухайн ажлын хэрэгцээ, шаардлагыг зөв тодорхойлж чадвал зөв үр дүнд хүрэх эхлэлийг тавина. “Яагаад” гэдгийг ойлгосноор нэг талаар ажлыг гүйцэтгэн хүрэх үр дүнг тодорхойлох, харин нөгөө талаар уг ажлыг зайлшгүй хийх эсэхэд дүгнэлт гаргах боломжтой. 

  1. Ажилд багаар оролцох ажилтнуудыг тодорхойлох

Тухайн ажлыг хамтран гүйцэтгэх ажилтнуудыг тодорхойлон үүргийн хуваарилалтыг оновчтой хийснээр ажлыг богино хугацаанд, үр дүнтэй гүйцэтгэх боломжтой.

  1. Ажлын зорилгыг бусад харилцан хамааралтай ажилтнуудтай хэлэлцүүлэх, нэг ойлголтод хүрэх

Менежерийнхээ өгсөн үүрэг, даалгаврыг хэрхэн хийх талаар бодон цагийг хий дэмий үрж суухаас илүүтэй менежер болон багийн ажилтнуудтайгаа хэлэлцүүлэн нэг ойлголтод хүрснээр ажлыг үр дүнтэй хийж гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлнэ.

  1. Ажилд зарцуулах нөөцийг тодорхойлох

Тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд цагийн нөөц, мэдлэгийн нөөц болон санхүүгийн нөөц хэр зэрэг шаардлагатай байгааг тодорхойлон ажлын зорилгыг нарийвчлах боломжтой.

  • Мэдлэгийн нөөц - Тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэгийн нөөц байгаа эсэх, мэдлэгээ сайжруулах шаардлагатай эсэхийг тодорхойлно.
  • Санхүүгийн нөөц - Тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд хэр хэмжээний төсөв зарцуулахыг тодорхойлж, тухайн төсвийг бүрдүүлэх санхүүгийн нөөц байгаа эсэхэд дүгнэлт гаргана.
  • Цагийн нөөц - Тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд хангалттай цагийн нөөц байгаа эсэхэд дүгнэлт гаргаж, ажлыг хийж гүйцэтгэх боломжит хугацааг дээрх мэдээллүүд дээр үндэслэн тогтооно.

"ТУС Солюшн" ХХК нь 2016 оноос Системийн инженерчлэлийн аргачлалд суурилсан менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд бид өөрсдийн туршлага дээр үндэслэн "Ажлыг цэгцтэй гүйцэтгэх алгоритм"-ыг боловсруулсан.

Алгоритм гэдэг нь тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хоорондоо уялдаатай үүргүүдийг дэс дараалалд оруулсан баримт бичгийг хэлнэ.

Дээрх алгоритм нь аливаа ажлыг цэгцтэйгээр гүйцэтгэх ялангуяа ажлын зорилгыг оновчтой тодорхойлоход тань туслах бөгөөд та уг алгоритмыг TUSS D+ платформын Template market модулиас татаж аван ашиглах боломжтой.

Ажлын зорилгыг оновчтой тодорхойлох нь

Ажлын зорилгыг оновчтой тодорхойлох нь ажлыг эхлэхээс дуусах хүртэл хугацаанд таныг зөв замд чиглүүлэх болно. 

Latest articles

Browse all