Clock Icon - Dark X Webflow Template
5
min read

Бизнес процессын удирдлага яагаад чухал вэ?

Энэхүү нийтлэлээрээ зөвхөн танд зориулсан TUSS D+ программыг санал болгож байна.

Таны бизнес нэг л болж өгөхгүй, хаана  ямар асуудал үүсээд байгааг олохгүй байна уу? Та бизнесээ тасралтгүй хөгжүүлж, сайжруулмаар байна уу? Байнгын давтагддаг асуудлууд байгаад л байна уу? Эдгээр асуултад хариулт болохуйц бизнес процесс менежментийн талаар мэдээлэл өгье. Тулгарсан асуудлаа шийдэх гарц олно гэдэгт найдаж байна. 

Бизнес амжилттай байхын гол үндэс нь ажилчдадаа удирдахаас илүүтэй байгууллагын үйл ажиллагааны процессоо удирдаж сурах явдал юм. Процесс гэдэг нь тодорхой нэг зорилгодоо хүрэхийн тулд зохион байгуулагдсан эмх цэгцтэй үйл ажиллагааны дэс дараалал юм. Байгууллага нь процессоо удирдахуйн тухайд бизнес процесс менежментийн тухайн ойлголттой болох хэрэгтэй. Business process management /BPM/ нь байгууллагад өдөр тутам хийгддэг ажлыг хэрхэн боловсронгуй, автомат, бүтээмж өндөртэй болгох вэ гэдэгт чиглэгддэг. Процесс менежмент сайн байгаа тохиолдолд оролцогч талуудын сэтгэл ханамж өндөр байна. Тухайлбал, байгууллага хамгийн бага зардлаар өндөр ашгийг олох,   урам зоригтой ажилтнуудтай байх нөгөө талдаа үнэнч  харилцагчтай байдаг. Байгууллага нь ажилтан бүрийн бизнес процессыг нарийн тодорхойлж өгвөл хариуцсан ажил нь илүү ойлгомжтой болдог. Жишээ нь: Байгууллага бүрт хүний нөөцийн мэргэжилтэн байгаа. Шинэ ажилтан сонгон шалгаруулж ажилд авах нь түүний нэг ажил. Энэ ажлыг эхнээс нь дуустал чанартай гүйцэтгэх ажлын дэс  дарааллыг зөвхөн тухайн хүний нөөцийн мэргэжилтэн мэднэ. Байгууллага нь түүний ажил гүйцэтгэх дарааллыг цаасан дээр буулган дүрэмжүүлснээр дараагийн шинэ хүний нөөцийн мэргэжилтний ажил гүйцэтгэх дараалал нь бэлэн байх бөгөөд ажлын гүйцэтгэлийн түвшин өөрчлөгдөхгүй. Үүнээс үзэхэд  бизнесийн процессоо дүрэмжүүлснээр ажилтан бүрийн хийх ажил тодорхой болно. Нэгж ажил бүрийг удирдсанаар тухайн ажлыг гүйцэтгэхэд гарах алдаа буурч, ажлын гүйцэтгэл нь өндөр үр дүнтэй байна. Цаашлаад байгууллагын ажлын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна  илүү өрсөлдөх чадвартай болж, урт хугацааны амжилтад хүрч чадна. 

Business process management /BPM/ нь дараах 5 алхам бүхий эргэх холбооноос бүрддэг. 

Design- Дизайн гаргах

Model-   Загварчлах

Execute-  Гүйцэтгэх 

Monitor-  Хянах 

Optimize- Сайжруулах 

Олон улсын түвшинд дээрх циклийн дагуу байгууллагын процессыг бүтээдэг.

Бизнес процесс менежментийн (BPM)  давуу талууд

  • Ажлын бүтээмжийн өсөлт /Increased productivity/
  • Шуурхай ажил хуваарилалт /An agile organization/
  • Алдаа багасах - Нэгж ажил бүрийг хянахад алдаа багасна /Reduced errors/
  • Бодлогын хэрэгжилтийг хангах /Ensured policy compliance/
  • Дижитал шийдэл /A company- wide platform/
  • Зардлыг багасгаж программын хэт ачааллыг бууруулах /Reduced license overhead and app overload/
  • Ур чадварын дутагдлыг тодорхойлох /Identified strengths and skill gaps/

Эдгээр давуу талуудыг агуулсан TUSS D+ ажлын удирдлагын платформын талаар товчхон мэдээлэл өгье.

TUSS D+ ажлын удирдлагын дижитал платформыг ашиглан байгууллагын процессыг нэгж ажил бүрээр хянах мөн ажлын гүйцэтгэлээ өдөр бүр, долоо хоног, сараар  илгээх нөгөө  талаас удирдах албан тушаалтнууд хийсэн ажлыг нь хянах боломжтой харилцан уялдаа холбоо бүхий тасралтгүй төгөлдөрждөг тогтолцоонд суурилсан программ юм. Мөн байгууллагын ажилчдын ур чадварын доголдлыг оношлох,  хүний нөөцийн цахим шийдэл буюу ээлжийн амралт, чөлөө, томилолт, гадуур ажил зэрэг хүсэлтүүдийг дижиталжуулснаараа онцлог байгаа.

Бизнес процесс менежментийн (BPM) сул талууд

  • Өртөг өндөр /Implementation costs/
  • Өөрчлөлтийг эсэргүүцэх хандлага /Resistance to change/
  • Нарийн төвөгтэй байдал /Complexity/
  • Цаг хугацаа их шаардагдах/Time-consuming- Implementing/
  • Мэдээллийн аюулгүй байдал алдагдах /Over-reliance on technology/
  • Уян хатан бус /Lack of flexibility/
  • Программ байнгын шинэчлэлт шаарддаг /Maintenance/

Бизнес эрхлэгчид Business process management (BPM)-г байгууллагадаа нутагшуулахад технологи болон зөвлөхийн зардал нь нийлээд олон улсад  250,000$-с доошгүй маш өндөр өртөгтэй байдаг. Харин манай платформ нь дүйцэхүйц үйлчилгээг үзүүлэхэд хэд дахин хямд буюу  сардаа  байгууллагын нэг ажилтны 33000₮ байдаг.

Бизнес процесс менежментийг байгууллагадаа  хэрэгжүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй нь дээр дижитал платформ зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна. TUSSD+ ажлын удирдлагын платформ маань бизнес процессын чухал алхам болох байгууллагууд  өөрийн үйл ажиллагаандаа нийцүүлэн өөрсдийн ажил гүйцэтгэх дарааллаа угсрах боломжтой цахим шийдэлтэй. Өөрөөр хэлбэл таны ажлыг хийх дэс дарааллыг нь оруулаад өгсөн та тэр дарааллын дагуу ажлаа гүйцэтгэхэд л болно. Таны ажлыг таны оронд өөр хэн нэгэн тухайн дарааллаар хийхэд ажлын гүйцэтгэлийн чанар алдагдахгүй.Үүний үр дүнг нь бидэнтэй хамтарснаар хүртэх боломжтой.  Танай байгууллагын бизнес процесс шилжилтэд амжилт хүсье. 

Бизнес процессын удирдлага яагаад чухал вэ?

Энэхүү нийтлэлээрээ зөвхөн танд зориулсан TUSS D+ программыг санал болгож байна.

Latest articles

Browse all