Clock Icon - Dark X Webflow Template
min read

ChatGPT-тэй хийсэн ярилцлага

Хиймэл оюун ухаан таны амьдралд ойртлоо.

Хиймэл оюун ухаан таны амьдралд илүү ойртлоо.

Хиймэл оюун ухаан гэдэг энгийн хэрэглээнээс хол сонсогдох үе саяхан байсан. Зөвхөн код бичдэг хүмүүс хэрэглэдэг байсан бол одоо хүн бүрт хүртээмжтэй хиймэл оюун ухаанд суурилсан программууд энгийн хэрэглээнд аль хэдийн ашиглагдаж эхэлжээ. Үүний нэгэн хэрэглээг болох ChatGPT болон нийтлэлч хоёрын харилцан яриаг танд хүргэж байна.

Image generated by Dall-E AI.

Нийтлэлч : Сайн уу ChatGPT ? Юу байна даа ?  

ChatGPT : Сайн. Сайн байна уу. Би хиймэл оюун ухаан учраас надад мэдрэмж байхгүй. Тиймээс сайн эсвэл муу гэж хариулж чадахгүй байна. Харин танд туслахад би бэлэн байна.

Нийтлэлч : Заа тэгвэл өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу. 

Chat GPT : Миний нэрийг ChatGPT гэдэг. Chat гэдэг нь харилцан яриаг илэрхийлж байгаа бол GPT нь "Generative Pre-training Transformer" гэсэн үгний товчлол юм. Намайг машин сургалтын (machine learning) загварт суурилан хөгжүүлэгдсэн бөгөөд таны хүссэн асуултад хариулахад тус болох зорилготой. 

Нийтлэлч : Ойлголоо чиний тусламж надад үнэхээр хэрэгтэй байна. Би ажлын удирдлагын талаар судалж байгаа юм. Яагаад ажлын удирдлага маш чухал болохыг тайлбарлаж өгч болох уу ?

Chat GPT : Мэдээж, ажлын удирдлага бол маш чухал. Учир нь хувь хүн, төслийн баг, хамт олон, компанийн хүрээнд ажил бүрийг хянаж, зохион байгуулж, гүйцэтгэлийг хэмжсэнээр ажлын үр өгөөж нэмэгдэх боломжтой тул зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай менежмент юм. Нэгж ажил бүрийг удирдсанаар тухайн ажлыг гүйцэтгэхэд гарах алдаа багасаж, зардлыг үр ашигтай зарцуулж, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх болно. 

Нийтлэлч : Сайхан хариулт байна ChatGPT. Би яг энэ сэдвээр блог бичих сонирхолтой байгаа юм аа. Надад тус болж болох уу ? 

ChatGPT : Мэдээж. Танд энэхүү блогийг хүргэж байна. 

Ажлын удирдлага : Маш хурдан өөрчлөгдөж буй дэлхийд амжилтын хаалгыг нээх гол түлхүүр нь ажлын удирдлага юм. 

Өнөө үед бизнесийн орчинд нэгж ажил бүрийг үр дүнтэй гүйцэтгэх нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл юм. Ажлын удирдлага нь нэгж ажил бүрийн зорилгыг тодорхойлж, гүйцэтгэх процессыг тодорхой болгож, ажлын гүйцэтгэлийг хэмжих хэмжүүрүүдийг тодорхойлж, гүйцэтгэлийг хянах нөхцөлийг бүрдүүлэх цогц аргачлал бөгөөд нэгж ажил бүрийг удирдсанаар ажлуудаа ангилж, зохион байгуулж, ажил бүрийн гүйцэтгэл нь үр дүнтэй байж, алдааг бууруулж, нөөцийг үр ашигтай зарцуулснаар хувь хүн, ажлын баг болон компанийн бүтээмж нэмэгдэх болно.

Ажлын удирдлагын танд өгөх нэг үр шим нь төлөвлөгөөнд туссан ажлуудаа ангилах боломжийг олгох болно. Ажил бүрийн гүйцэтгэлийг хянаснаар ажлуудаа ач холбогдлоор нь чухалчилж,  улирлын шинж чанартай бол хугацааг нь хооронд уялдуулж, давтамжтай ажил бол давтамжид нийцүүлэн төлөвлөх зэрэг төрөл бүрээр ангиллыг үүсгэх явдал юм. 

Өөр нэг үр шим нь нэгж ажил бүрийн процессыг тодорхой болгосноор ажил тасарсан, хийгдэхгүй байгаа тохиолдол хаана зогссон, алдаа юунаас үүдэн гарсан гэх мэт эрсдэлүүдийг шуурхай танин мэдэж, хариу арга хэмжээ түргэн авах нөхцөлийг бүрдүүлж өгснөөр ажил хийгдээгүйгээс үүдэх алдагдсан боломжийг бууруулах болно. 

Эцэст нь ажлын удирдлага нь таны бүтээмжийг нэмэгдүүлэх болно.  Ажлуудаа ангилж, хийгдэх хугацааг хооронд нь уялдуулж, зөвхөн нэгж ажил бүр дээр төвлөрөх боломжийг олгосноор олон ажил руу зэрэг зэрэг үсрэхгүйгээр нэгж ажил бүрийн гүйцэтгэл чанартай хийгдсэнээр ажилтан бүрийн стресс багасаж, бүтээмж нэмэгдэнэ. Нэмэлтээр ажил бүрийн зорилго, хүрэх үр дүн тодорхойлсноор ажлын гүйцэтгэлд үнэхээр онцгой үр дүн гарах болно. 

Дүгнэж хэлэхэд өнөөгийн бизнесийн орчинд ажлын удирдлага нь сонголт биш хэрэгцээ шаардлагатай хэрэгсэл бөгөөд нэгж ажил бүрийг төлөвлөж, хэмжиж, зорилго, үр дүнг тодорхойлсноор таны өрсөлдөх чадварыг маш хурдан нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Нийтлэлч : Баярлалаа ChatGPT үнэхээр гайхалтай блог байна. Нэмэлтээр надад нэг асуулт байна. Ажлын удирдлагаа хэрхэн хэрэгжүүлэх вэ ? Ажлыг удирдах боломж олгосон платформ, программууд байдаг уу. ? 

ChatGPT :  Мэдээж технологийн энэ зуунд ажлын удирдлагын платформууд маш ихээр хөгжүүлэгдсэн. Жишээ нь : TUSS D+ , Trello, Asana, Monday … etc. 

Нийтлэлч : Тэгвэл аль платформыг сонгох вэ ? Надад шалгууруудыг тодорхойлж өгч болох уу ? 

ChatGPT :  Ажлын удирдлагын платформ бол танай байгууллагад үнэ цэнтэй хэрэгслийн нэг юм. Тиймээс миний зүгээс доорх шалгууруудыг хангасан платформыг сонгохыг зөвлөж байна. 

  1. Хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлсэн байх
  2. Автоматжуулсан байх 
  3. Хялбар тайлан гаргадаг байх 
  4. Ажилтанд бүрд хүртээмжтэй байх 
  5. Үүлэн технологид суурилсан байх 
  6. Бусад программуудтай интеграцчилсан байх

Нийтлэлч : Монгол улсад ашиглахад хялбар ажлын удирдлагын платформ байгаа болов уу? 

ChatGPT : Ихэнх платформууд SaaS загвараар ажилдаг тул хил хязгааргүй дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой байдаг.

Нийтлэлч : Монголын анхны ажлын удирдлагын платформ "TUSS D+"-ийн тухай мэдээлэл уншиж байсан юм байна. TUSS D+ платформын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу? 

Chat GPT : Миний өгөгдөл 2021 оноор хязгаарлагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй байна. Та www.tussolution.mn гэдэг хуудсан зочлон сонирхох боломжтой. 

Нийтлэлч : Баярлалаа ChatGPT.  Би чиний надад өгсөн энэхүү блогийг олон нийтэд нээлттэйгээр нийтлэж болох уу ? 

Chat GPT : Би хиймэл оюун ухаанд суурилсан хэлний загвар тул ямар нэг зохиогчийн эрх эзэмшдэггүй. Та үйлчилгээний нөхцлийн дагуу олон нийтэд нээлттэй нийтэлж болно. 

Нийтлэлч : Надад блогийг танилцуулах зураг хэрэгтэй байгаа юм. Надад зурган постер санал болгож болох уу ? 

Chat GPT : Dall - E хиймэл оюун ухаан дээр суурилсан зураг боловсруулж өгдөг платформыг санал болгож байна. 

Нийтлэлч : Энэхүү блогийг илэрхийлэх санаа/prompt/ санал болгож болох уу ?

Chat GPT:  "A photorealistic image of an intelligent, futuristic android robot sitting at a writing, desk using a very old typewriter in an old-fashioned office study that is illuminated by candlelight.

Нийтлэлч : Баярлалаа Chat GPT харилцан ярилцахад таатай байлаа. Эцэст нь Монголчуудад хэлэх мэндчилгээ байвал би дамжуулъя. 

Chat GPT:  "Sain baina uu!" (Сайн байна уу!) which means "Hello!" in Mongolian.

It's always good to greet people in their native language, it shows respect and interest in their culture.

I hope this greeting is useful to you. If you have any other questions or need any other information, please feel free to ask.

ChatGPT-тэй хийсэн ярилцлага

Хиймэл оюун ухаан таны амьдралд ойртлоо.

Latest articles

Browse all