Clock Icon - Dark X Webflow Template
min read

Хөгжүүлэлтийн төлөвлөгөө

Энэхүү нийтлэлээрээ зөвхөн танд зориулсан TUSS D+ программыг санал болгож байна.

Та бүхэндээ дараагийн нийтлэлээр TUSS D+ платформын цаашдын алсын хараа, хөгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг нэгтгэн хүргэж байна. 

Програм хангамжуудын хамгийн том давуу бусад бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг шуурхай танин мэдэж, тэрхүү хэрэгцээнд үндэслэн тасралтгүй сайжрах явдал юм. Тиймээс бидний хийхээр хичээж буй хөгжүүлэлт танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Zapier програмтай интеграцлах 

Zapier платформ нь өдгөө 5000 гаруй гадны платформуудыг хооронд нь холбож, өгөгдөл солилцох нөхцлийг бүрдүүлсэн шийдэл юм. Тиймээс та бүхний өдөр тутамдаа хэрэглэдэг application, программ хангамжуудыг TUSS D+ хамтад нь ашиглах бүрэн боломжтой болоход тун ойрхон байгааг дуулгахад таатай байна. 

Төлбөр төлөх шийдэл автоматжуулах 

TUSS D+ платформыг төлбөртэйгээр ашиглахад үйлчилгээ үзүүлэгч талын оролцоогүйгээр шийдэхийн тулд бид банкуудтай холболт хийх ажил руу шамдан орж байна.  Ингэснээр та өөрийн хүссэнээр subsription-аа удирдах боломжтой боллоо. Нэмэлтээр шийдлийн онлайн дэлгүүрээс төлбөртэй ашиглах боломжит шийдлүүдийг худалдан авах боломжтой. 

Санхүүгийн програмтай интеграци хийх

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг санхүүгийн үйл ажиллагаатай харилцан уялдуулах нь байгууллага бүрт зайлшгүй шаардлагатай зүйл юм. Тиймээс бид дараагийн хөгжүүлэлтийн төлөвлөгөөнд санхүүгийн програмтай мэдээлэл солилцох, харилцан уялдаатай үйл ажиллагааг явуулах нөхцлийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Гүйцэтгэлийн үнэлгээ гаргах шийдлийг автоматжуулах

Байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй бүхий л чанартай өгөгдлүүдээ ашиглан ажилтан, газар нэгж, компанийн түвшинд байгууллагынхаа үйл ажиллагааны онцлогт тохирсон KPI, OKR гэх мэт зорилго хэмжих шийдлүүдийг автоматжуулах боломжтой болгох зорилгоор бид дараагийн хөгжүүлэлтүүдээ эхлүүллээ. 

Document management шийдэл хөгжүүлэх

Байгууллагын үйл ажиллагаанд албан бичиг хөтлөх, ирсэн албан бичигт хариу өгөх, явуулах албан бичигт санал авах гэх мэт шийдлүүдийг ажилтай уялдуулах боломжийг олгохын тулд бид нэмэлтээр уг шийдлийг хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Бараа материалын бүртгэл хөтлөх шийдэл хөгжүүлэх

Бараа материалын өдөр тутмын үлдэгдэл, тооллого, бусад шаардлагатай мэдээллийг өөрсдийн үйл ажиллагаандаа угсран нэгдсэн мэдээллийн сантай болох боломжит хөгжүүлэлтийг мөн бид төлөвлөгөөнд орууллаа. 

Хиймэл оюун ашиглан төлөвлөгөө боловсруулах шийдэл

Өнгөрсөн долоо хоног эсвэл өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын өгөгдөл дээр үндэлсэн танд ирэх долоо хоног эсвэл ирээдүйд хийгдэж болохуйц ажлын санаануудыг санал болгодог гэвэл та итгэж байна уу? Тэгвэл тэр боломжийг олгох хөгжүүлэлтийг бид төлөвлөлөө.  

Push notification шийдлийг хөгжүүлэх

Тантай холбоотой бүхий л мэдэгдлүүд танд рийл тайм мэдэгдэж байх шийдлийг бид хөгжүүлэхээр төлөвлөлөө. Уг шийдлийг ашигласнаар ажил үл мартагдах болно. 

Google CLOUD сервер лүү шилжих

Бид хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг улам сайжруулахын тулд хэрэглэгчдийнхээ өгөгдлийг илүү найдвартэй, аюулгүй сервер лүү backup хийхээр Google Cloud сервер лүү шилжихийн тулд шамдан ажиллаж байна. Тун удахгүй баяртайгаар эргэн мэдэгдэнэ гэдэгтээ бид итгэлтэй байна.

Мөн та бүхэн 2023 оны 6 сарын 9, 10, 11-нд болох ICT Expo арга хэмжээнд ТУС Солюшн ХХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл boot-р зочлохыг санал болгож байна. 

Таны дижитал шилжилт хийх урт аялалд бид ТУС-лахдаа үргэлж баяртай байх болно. 


Хөгжүүлэлтийн төлөвлөгөө

Энэхүү нийтлэлээрээ зөвхөн танд зориулсан TUSS D+ программыг санал болгож байна.

Latest articles

Browse all