Clock Icon - Dark X Webflow Template
15
min read

ISO 9001:2015 стандартыг байгууллагадаа нэвтрүүлэх нь

Та байгууллагадаа ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх гэж байна уу? Тэгвэл бид танд ТУСтай зөвлөгөө өгье.

ISO 9001:2015 стандарт гэж юу вэ?

ISO 9001 нь олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандарт бөгөөд байгууллага нь хэрхэн эмх цэгцтэй ажиллах замаар хэрэглэгчдийнхээ шаардлагыг тогтвортой хангаж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх талаар тогтоосон стандарт юм.

Чанарын менежментийн үндэс нь “Төлөвлө, Гүйцэтгэ, Шалга, Сайжруул” буюу PDCA функц бөгөөд зорилгодоо хүрэхэд чиглэсэн ажлуудыг төлөвлө, гүйцэтгэ мөн төлөвлөгөөгөө хүрсэн үр дүнтэйгээ харьцуулан үйл ажиллагаандаа илэрч буй асуудлыг илрүүлэн тэрийгээ тасралтгүй төгөлдөржүүлэх ажлыг эргэн төлөвлөх замаар эргэх “Демингийн мөчлөг” хэмээх цогц ажиллагаа юм.

Чанарын менежмент нь үндсэн 7 зарчим баримталдаг бөгөөд үүнд:

  1. Хэрэглэгчид төвлөрөх
  2. Манлайлал
  3. Хүмүүсийг оролцоо
  4. Үйл явцын арга
  5. Сайжруулалт
  6. Нотолгоонд үндэслэсэн шийдвэр гаргалт
  7. Харилцааны менежмент

ISO 9001 стандартыг нэвтрүүлэх үе шатууд

Та ямар ч зөвлөх үйлчилгээний багийг сонгосон бай ISO 9001 стандарт нэвтрүүлэх дараалал адил байдаг.

  1. Зөрүүгийн шинжилгээ /Gap analysis/ - Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллага нь танай байгууллага стандартын шалгууруудыг хангахад хэр их зөрүүтэй байгааг тогтоох шинжилгээ хийх бөгөөд энэ нь байгууллага стандарт нэвтрүүлэхэд хэр бэлтгэлтэй байгаа болон яаг ямар төрлийн сайжруулалт хийх шаардлагатайг тодорхойлж өгдөг давуу талтай юм. Зөрүүгийн шинжилгээг дунджаар 15 хоногт хийж гүйцэтгэдэг
  2. Сургалт зөвлөгөө - Энэ үе шатанд таны сонгон авсан зөвлөх үйлчилгээний баг хамт олон нь та болон танай ажилтнуудад ISO 9001 стандартын мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулах бөгөөд тус сургалтаар та стандартын дотоод бүтэц, стандартыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай зүйлс болон шаардагдах баримт бичгийг хэрхэн боловсруулах талаар мэдлэгтэй болж авах юм. Сургалт зөвлөгөө нь сургалтын давтамж орох хугацаанаас хамааран 1-2 сарын турш үргэлжилдэг
  3. Техникийн зөвлөгөө - Хамгийн чухал үе шат буюу байгууллагадаа стандартыг нэвтрүүлэхэд шаардагдах зураглал, хөтөлбөр, дүрэм журмуудыг боловсруулах үе шат юм. Байгууллагын үйл ажиллагаа, дотоод бүтцээс шалтгаалан байгууллага бүрд боловсруулах дүрэм журмууд нь өөр байдаг ба зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хамт олон та бүхний боловсруулсан баримт бичигт тухай бүрд нь сайжруулах саналыг өгч харилцан уялдаатай ажилладаг байна. Баримт бичиг боловсруулах энэ үе шатны үргэлжлэх хугацаа танаас шалтгаалах бөгөөд дунджаар 6-9 сар зарцуулагддаг байна.
  4. Дотоод аудитын дүгнэлт - Зөвлөх үйлчилгээний хамт олон танай байгууллагын дотоод аудиторыг бэлтгэх бөгөөд бэлтгэгдсэн дотоод аудит нь байгууллагын чанарын менежментийн тогтолцооны анхны аудитыг хийж гүйцэтгэн тайлан боловсруулна. Боловсруулсан тайлангийн дүгнэлтэд үндэслэн менежментийн тогтолцоог сайжруулах сайжруулалтуудыг хийж гүйцэтгэнэ. 
  5. Эцсийн тайлан дүгнэлт - ISO 9001 стандартын баталгаажуулалт хийх хүсэлтийг албан ёсны баталгаажуулалтын байгууллагад гарган өргөдөл бөглөх бөгөөд ингэснээр баталгаажуулалтын байгууллага та бүхэнтэй гэрээ хийн эцсийн дүн шинжилгээг хийн баталгаажуулах шийдвэр гаргадаг байна.

ISO 9001 стандартыг нэвтрүүлэхэд анхаарах зүйлс

Зарим байгууллагууд тус стандартыг нэвтрүүлэхэд хангалттай бэлдээгүйгээс болж цагийн нөөц болон санхүүгийн нөөцөөр хохирох нь элбэг байдаг. 
  1. ISO 9001  стандартын талаар урьдчилан дэлгэрэнгүй судал - ISO 9001-н бүтэц болон шаардлагуудын талаар урьдчилан мэдсэнээр та стандартыг нэвтрүүлэх цаг хугацаагаа хэмнэх боломжтой юм.
  2. Стандартыг нэвтрүүлэх гэж буй шалтгааныг тодорхойл - Олон улсын стандарт сонсоход сүртэй эсвэл сайн маркетинг болно зэрэг шалтгаанаар нэвтрүүлэх гэж байж болох ч энэ ажилттай нэвтрүүлэхэд хангалтгүй шалтгаан юм. Стандартыг амжилттай нэвтрүүлэхийн тулд ISO 9001 Стандартыг нэвтрүүлснээрээ байгууллагын ашигт ажиллагаа, дотоод үйл ажиллагаанд хэрхэн эергээр нөлөөлөхийг тооцоолсон байх шаардлагатай
  3. Стратегиа тодорхойл - Дээд удирдлагын хамгийн түрүүнд хийх ёстой алхам бол ISO 9001 Стандартын шалгуурт нийцэх чанарын бодлогыг боловсруулах юм. Чанарын бодлого нь хэмжигдэхүйц байх ёстой бөгөөд ингэснээр чанарын бодлогыг тасралтгүй хөгжүүлэх боломжтой болно.
  4. Нөөцүүдээ тодорхойл - Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг гаргах болон тэдгээр ажилтнууд нь стандартыг нэвтрүүлэхэд хэчнээн цаг зарцуулах ёстойг удирдлага нь тодорхойлсноор бага хугацаанд стандартыг нэвтрүүлэх боломжийг бий болгодог. Хүний нөөцөөс гадна ямар төрлийн платформыг ашиглан стандартыг нэвтрүүлэхийг тодорхойлох нь бас стандартыг амжилттай нэвтрүүлэх эсэхэд нөлөөлөх болно.
  5. Процессоо тодорхойл - ISO стандартыг нэвтрүүлэх гол алхмын нэг бол процесс тодорхойлох юм. Стандартыг нэвтрүүлэх энгийн замын зураг гарган үе шат бүрд удирдах ажилтан зарцуулах нөөцийг, шаардагдах баримт бичгийг тодорхойлж өгснөөр нэвтрүүлэх үйл ажиллагааг хянахад хялбар болно.

Эх сурвалж

ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн байгууллагуудын гаргадаг нийтлэг алдаа

Хэрэв та байгууллагадаа ISO 9001 стандартыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бол доорх алдаануудыг бүү гаргаарай.

  1. Дээд удирдлагууд нь стандартад итгэл үнэмшилгүй байх - Дээд удирдлагууд стандартад итгэх итгэл үнэмшил бага байснаар хэрэгжүүлэхэд шаардагдах нөөцөөр хангахгүй байх тохиолдлууд гарах ба энэ нь стандарт нэвтрүүлэх цаг хугацааг уртасган улмаар бүтэлгүйтэхэд хүргэдэг байна.
  2. Бүх ажилтнуудыг сургахгүй байх - Байгууллагын бүхий л ажилтнуудад ISO 9001 стандартын талаар, яагаад байгууллагад энэхүү стандарт хэрэгтэй талаар сургах ёстой бөгөөд нэг л ажилтан стандартын талаар ойлголтгүй байвал үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аюултай.
  3. Байгууллагын системийг төвөгтэй болгох - Дотоод системийг илүү хялбар байлгах хэрэгтэй бөгөөд хэний ч ашигладаггүй хэрэггүй олон баримт бичиг, маягтуудаар ажилтнуудыг зовоож болохгүй.
  4. Үйл ажиллагааны процессыг зөвөөр ашиглахгүй байх - Байгууллага нь өөрт үүссэн асуудлаа танин мэдэхэд урт хугацаа, зөв хүмүүсийн оролцоо шаардагддаг бөгөөд ихэнх асуудал байнга давтагддаг тул засаж залруулах арга хэмжээг зөв ашиглах нь тэдний дахилтыг багасгах эсвэл арилгах болно.
  5. Хэрэглэгчдийн юу хүсэж байгааг мэдэхгүй байх - ISO 9001 стандартын нэг зорилт бол хэрэглэгчдийн сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлэх ба хэрэв байгууллага хэрэглэгчдийнхээ яг юу хүсээд байгааг мэдэхгүй бол энэхүү зорилтод хүрч чадахгүй. Хэрэглэгчдийн хүслийг танин мэдэх гээд төвөгтэй урт судалгаа авах шаардлагагүй гол хэдэн асуултыг асуухад л хангалттай
  6. Нэвтрүүлэх үе шатыг хэтэрхий түргэвчлэх - Чанартай стандарт суулгах нь маш их цаг хугацаа шаардах бөгөөд богино хугацаанд яаравчлан нэвтрүүлэх нь стандарт бүрэн дүүрэн хэрэгжихэд сөргөөр нөлөөлнө.
  7. Сайтар бэлтгэгдсэн дотоод аудиторгүй байх - Сайтар бэлтгэгдсэн чанарын менежментийн тогтолцоогоо мэддэг дотоод аудитортай байснаараа менежментийн тогтолцоонд гараад буй сул тал, алдаа доголдлыг зөв олж илрүүлэн байгууллага өөрийн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах нөхцөлөөр хангаж өгдөг.

Эх сурвалж

ISO 9001 стандартыг нэвтрүүлснээр хүрэх үр дүнгүүд

  1. ISO 9001 стандарт байгууллагын бүтээмж болон чанарыг нэмэгдүүлдэг - Стандартыг нэвтрүүлсэн байгууллагуудын бүтээгдэхүүн болон үйлчилгээний чанар маш их дээшилсэн байдаг ба энэ нь ISO 9001 стандартыг нэвтрүүлэн үйл ажиллагаандаа баримтлан ажилласантай холбоотой байдаг байна.
  2. ISO 9001 стандартыг нэвтрүүлснээр байгууллагад маш олон бизнесийн боломжууд нээгддэг - Ихэнх тохиолдолд байгууллагууд харилцагч байгууллагаа ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн байхыг шаарддаг ба хэрэв та энэхүү шалгуурыг хангахгүй бол борлуулалтаа алдаж байна гэсэн үг юм.
  3. ISO 9001  нь эрсдэлийг даван гарахад тусалдаг - ISO 9001 стандартын хүрээний шаардлагуудыг хэрэгжүүлснээр байгууллагын гадаад болон дотоод эрсдэлийг танин мэдэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад тусалдаг.
  4. ISO 9001 стандарт нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг - Хэрэглэгчдэдээ өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох нь танд хэрэглэгчдээс ирэх санал гомдлыг багасгадаг. Чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх нь байнгын хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгаж улмаар борлуулалт нэмэгддэг. Мөн үйл ажиллагааны чанарыг хадгалах нь байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх алдаа доголдлоос сэргийлдэг байна.
  5. ISO 9001  стандарт нь байгууллагын ажилтнуудын ёс суртахууныг нэмэгдүүлдэг - Ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь болон хийх үүрэг даалгавар нь тодорхой байх нь ажилтнуудыг өөрт ноогдсон ажлаа өндөр түвшинд хийж гүйцэтгэх хөшүүрэг болж өгдөг байна. Ингэснээр байгууллагын дотоод соёл болон багийн ажиллагаа сайжирдаг.
  6. ISO 9001 стандартын тасралтгүй төгөлдөржүүлэлт - Байгууллагын төлөв байдал болон үйл ажиллагаанд үл тохирлын хяналтыг хэрэгжүүлснээр үйл ажиллагааны хяналтын цэг болгонд гарж буй асуудлуудыг тухай бүрд нь таньж мэдэх бөгөөд тэдгээрийг сайжруулах ажлуудыг төлөвлөн хийх нь үйл ажиллагаа сайжирч, үр ашиггүй байдлыг бууралдаг мөн байгууллагын нэгдмэл зорилгодоо хүрэхэд дэмжлэг болдог.

Эх сурвалж

TUSS D+ платформыг ашиглан хэрхэн ISO Стандартыг үр дүнтэйгээр нэвтрүүлэх вэ?

Тус солюшн ХХК нь Гарааны Праймер ХХК-тай хамтран TUSS D+ платформоор ISO 9001, ISO 22000, HACCP зэрэг стандартуудыг хэрэглэгч байгууллагад нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. 

Та өөрийн байгууллагыг TUSS D+ платформд үүсгэсний дараагаар манай “template maket” буюу “шийдлийн онлайн дэлгүүр” цэсээс ISO стандартад хамаарах “Стандарт нэвтрүүлэх багц ажлын төлөвлөгөө”, “Жишиг дүрэм журам” “Боловсруулах шаардлагатай баримт бичгийн жагсаалт” зэргийг татаж аван нэвтрүүлэлтдээ ашиглах боломжтой

TUSS D+ платформын Template market модуль

Мөн бид хэрэглэгч байгууллагууддаа зориулан стратегийн суурь тогтолцооны 15 дүрэм журмыг “Шийдлийн онлайн дэлгүүр” модульд байршуулж өгсөн бөгөөд эдгээр жишиг дүрэм журмуудаас өөрт хэрэгтэй дүрэм журмыг татан авч,  тохируулан засварлаад үйл ажиллагаандаа шууд ашиглах боломжтой.

TUSS D+ платформын Template market модуль

HACCP стандартыг нэвтрүүлэхэд хийгдэх багц ажлын төлөвлөгөө бөгөөд тус багц ажлын төлөвлөгөөг татаж ажил үүрэг тус бүрээр аль ажилтан хийж гүйцэтгэхийг сонгож өгснөөр нэвтрүүлэх үйл явцад ажил тасрахгүй, ажлын явцыг бүрэн хянах боломжтой 

TUSS D+ платформын workspace цэс

Стандартыг нэвтрүүлэх ажлуудыг ангилан хавтаснуудад хийснээр нэвтрүүлэлтийн үе шат бүр хэдэн хувийн гүйцэтгэлтэй явж байгааг хянах боломжтой бөгөөд зөвлөх үйлчилгээний ажилтнууд тухайн ажил бүрд нэмэлт саналуудыг тухай бүрд нь платформоор дамжуулан өгснөөр хэрэглэгч байгууллага болон зөвлөх үйлчилгээний байгууллагын мэдээллийн урсгал, эргэх холбоо сайжирна. Энэ нь стандартыг амжилттай нэвтрүүлэх нэг гол түлхүүр юм.

ISO 9001:2015 стандартыг байгууллагадаа нэвтрүүлэх нь

Та байгууллагадаа ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх гэж байна уу? Тэгвэл бид танд ТУСтай зөвлөгөө өгье.

Latest articles

Browse all