Clock Icon - Dark X Webflow Template
min read

Сэтгэлтэй ажилтан гэж ямар хүнийг хэлэх вэ?

Энэхүү нийтлэлээрээ зөвхөн танд зориулсан TUSS D+ программыг санал болгож байна.

Сэтгэлтэй ажилтан гэх ойлголтын тухайд:

Дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд бизнесийн салбарт маш чухалаар тавигдах болсон нэг сэдэв нь сэтгэлтэй ажилтан /Employee engagement/  гэх ойлголт бөгөөд энэ нь  ажилтнаа ажилдаа,  байгууллагадаа дурлуулах, сэтгэлийг нь  татахад оршдог байна. Анх Бостоны их сургуулийн профессор Уильям Кан /William Kahn/ 1990 онд employee engagement  гэдэг ойлголтыг “тухайн хүн ажлын байрандаа “дуртай” гэдгээ илэрхийлэх үед үүсдэг”  гэж танилцуулсан байдаг. 

Аль ч байгууллагын ажилтнуудын чадвар хэзээ ч шавхагддаггүй бөгөөд тасралтгүй хөгжиж өөрчлөгддөг. Тэд боломжийг бий болгохын зэрэгцээ бас эрсдэлийг бий болгож чаддаг. Энэ утгаараа та бизнесээ томруулах, хөгжүүлэх зорилготой байгаа бол ажилчдынхаа чадварыг хөгжүүлэхээс гадна байгууллагадаа, ажилдаа хэрхэн сэтгэлтэй болгоход анхаарах хэрэгтэй.

Ажилчдыг ажлын байрны талаарх төсөөлөлөөр нь 4 бүлэгт хуваан авч үздэг. 

  1. Highly engaged employees  /Өндөр идэвхи зүтгэлтэй ажилчид/

Өөрийн ажлын байрны талаар эерэг сэтгэгдэлтэй байхаас гадна хамт олонтойгоо эерэг харилцаатай, ажилдаа дуртай, байгууллагынхаа талаар эерэг бодолтой, өөрийн байгууллагынхаа талаар гэр бүл, найз нөхөддөө байнгын ярьдаг. Эргэн тойрондоо байгууллагынхаа талаар үргэлж эерэг уур амьсгалыг бүрдүүлж чаддаг хүмүүс. 

  1. Moderately engaged employees /Дунд идэвхи зүтгэлтэй ажилчид/

Өөрийн байгууллагын талаарх бодол нь дунд зэрэг байхаас гадна, тэд байгууллагадаа сайжруулах олон зүйлсийг олж хардаг. Эдгээр хүмүүс үүрэг хариуцлага бага хүлээдэг ба хангалтгүй гүйцэтгэлтэй байдаг. 

  1. Barely engaged employees  /Шинээр орсон ажилчид/

Шинэ ажилд орсон хүмүүс ажилдаа хайнга хандах гээд байдаг. Өөрийн хийж буй ажилдаа урам зориг дутмаг байдаг. 

  1. Disengaged employees /Ажлаас халагдсан ажилчид/

 Ажлаасаа халагдсан хүмүүсийн ихэнхи нь байгууллагынхаа талаар сөрөг бодолтой байдаг. Тэд албан тушаал, үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаггүй. Сөрөг хандлага нь эргэн тойрныхоо хүмүүст байгууллагынх талаар сөрөг ойлголтыг бий болгодог. 

Сэтгэлтэй ажилтан / Employee engagement/ 

  • Ажлын гүйцэтгэлийн түвшин өндөр
  • Бүтээмж маш  өндөртэй /Ямарч ажилд чин сэтгэлээсээ ханддаг/
  • Бүтээлч, санаачлагатай байх хандлагатай
  • Өөрийн хийж буй ажилдаа байнгын шинэ санаа, санаачлагыг тусгадаг
  • Өөртөө болон байгууллагадаа үнэнч сэтгэлээр ханддаг
  • Байгууллагынхаа нууцлалыг чанд хадгалдаг
  • Ажлынхаа бүхий л зүйлд чин сэтгэлээсээ ханддаг
  • Шинийг санаачилж, шинийг эрэлхийлж байдаг
  • Байгууллагаа өөрийн хоёрдох гэр мэт эерэгээр ханддаг

 Сэтгэлтэй ажилтнууд байгууллагадаа дээрхээр хязгаарлагдахгүй өндөр үр дүн, үнэ цэнийг өгч байдаг нь нөгөө талдаа тэдний ёс зүйтэй шууд хамааралтай байдаг. Компанийн эзэн, удирдлагуудын оюуны болон сэтгэлийн хүчээ зориулан олж ирсэн хөрөнгө, бүтээсэн баялагийг хөгжүүлээд улам үнэ цэнэтэй болгоод явах, аль эсвэл баллаж орхих нь ажилтан л байдаг. Тиймээс компанийн эзэн та бизнесэээ цааш өргөжүүлж тэлэхийг  хүсэж л байгаа бол ажилтнуудаа байгууллагаа, ажлаа гэх сэтгэлтэй болгох хэрэгтэй. Яаж гэж үү?

Чингис хааны хэлсэн алдартай үгсийн нэг болохАливаа хүмүүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ” гэж. Сэтгэлтэй ажилтнууд байгууллагынхаа ирээдүйн төлөө өөрсдийн танин мэдэхүй, сэтгэл хөдлөлөө бүгдийг нь дайчлан ажиллах чадвартай хүмүүс байдаг. Тэдэнд материаллаг эд хөрөнгө, цалин нээх чухал биш байгууллагын орчин, ажилчидаасаа урам зориг аван эрч хүчээр цэнэглэгдэж ажилладаг байна. Ийм сэтгэлтэй ажилчдыг бий болгохын тулд:

  • Байгууллагын соёлд таарах хүнийг ажилд авах
  • Байгууллагын тань эрхэм зорилгыг ойлгож түүнд хувь нэмрээ зориулах хүсэл тэмүүлэлтэй хүнийг ажилд авах
  • Компанийн үнэт зүйлсийг өөрийн үнэт зүйлстэй нэг шугам дээр тавьж чадах хүнийг ажилд авахаас эхэлнэ.  
  • Ажилтнуудаасаа бүтээмж, үр дүнг шаардахаасаа өмнө хэрхэн ажилдаа сэтгэлээ зориулж ажиллах талаар байгууллагын зүгээс мэдлэг олгох
  • Ажилтандаа “Ажил бол урамшуулал авах хэрэгсэл биш ажилтай байгаа минь урамшуулал” гэсэн талархах хандлагыг бий болго

Ажил бол миний зорилгодоо хүрэх шат, миний амьдралын баталгаа, санхүүгийн эрх чөлөө, миний ирээдүйд хөтлөх гол хүч гэдгийг ажилчиддаа ойлгуулах хэрэгтэй.

 Хөрөнгө оруулалт байгууллагын хөгжлийг хөдөлгөх хүч ч гэсэн чин сэтгэлтэй, ёс зүйтэй ажилтнуудынхаа хүчээр компани хөгжлөө бүтээнэ. Иймд удирдлагууд нь байгууллагынхаа ажилчдын сэтгэлийг өөртөө татах нь хамгаас чухал байдаг. Байгууллагын амжилттай байхын үндэс нь ажилчид нь урам зоригтойгоор өөрсдийн ажлаа идэвхи санаачлагатай хийхэд оршдог. Сэтгэлтэй ажилчид нь өөрийн хариуцсан ажилдаа санаа тавьдаг бөгөөд компанийн гүйцэтгэлд тэдний ажлын гүйцэтгэл хичээл зүтгэл ямар өөрчлөлт авчирдагийг маш сайн мэдэрдэг. Сэтгэлтэй ажилчдыг бий болгох нь ажилчдын сэтгэл ханамж, ёс суртахуунтай шууд уялдаа холбоотой байдаг тул компанийн цаашдын амжилтанд чухал нөлөө үзүүлдэг.  

Ажил олгогчид нь ажилчдынхаа хэрэгцээ шаардлагыг мэдэрч, шагнаж урамшуулах, албан тушаал ахиулах тогтолцоотой байхаас илүүтэйгээр ажилчдыг байгууллагын тодорхой чухал мэдээллүүдээр хангах / Компанийн зорилго, гүйцэтгэл г.м/ тэдний санаа бодлыг сонсож, ойлгож байгааг мэдрэхийг хичээж, хэр үнэ цэнэтэй хүндлэгдсэн ажилтан бэ гэдгийг ойлгуулахад оршдог. Сэтгэлтэй ажилчид нь өөрсдийн ажлыг утга учиртай гэж үзэж, удирдлагууд нь тэднийг үнэлж, дэмжиж, компанийхаа амжилтыг тэдэнд даатгасан гэдэгт итгэдэг байна. Иймд байгууллагын нийт ажилтнуудаа сэтгэлтэй ажилтан болгохыг хичээх хэрэгтэй нь харагдаж байна. 

Энэ үүднээс бид та бүхэндээ  байгууллагынхаа ажилчдыг үнэлэх дүгнэх боломжийг олгодог  TUSS D+ ажлын удирдлагын платформыг танилцуулах болсондоо баяртай байна.  

Манай TUSS D+ програм маань байгууллагын нийт ажилчид өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан эсвэл нэмэлт даалгаврын дагуу хийгдэх  ажлуудаа үүсгэж, түүнийхээ гүйцэтгэлийг оруулах нөгөө талаас удирдах ажилтнууд нь хянах батлах боломжийг олгодог ажлын удирдлагын платформ байгаа юм. Энэ утгаараа нэгж ажилтан бүрийн ажлын гүйцэтгэлээр тухайн ажилтныг үнэлэх боломжийг олгодог. Нөгөө талаас програмын ажил модул дотор санаачлагын ажил гэсэн нэртэй цэс байдаг нь  ажилтан бүрийнхээ сэтгэл зүтгэлтэй, санаачлагатай ажиллах үндэсийг тавьж өгсөн. Сэтгэлтэй, ёс зүйтэй ажилтнууд байгууллагадаа хэмжиж баршгүй их үнэ цэнийг бүтээдэг. Иймд та бүхний дижитал шилжилтэд амжилт хүсэе. 

Сэтгэлтэй ажилтан гэж ямар хүнийг хэлэх вэ?

Энэхүү нийтлэлээрээ зөвхөн танд зориулсан TUSS D+ программыг санал болгож байна.

Latest articles

Browse all