Stewardship: The core compass of real leaders
ReDiscovering Leadership, System engineered approach for supporting Leadership
Stewardship: The core compass of real leaders
ReDiscovering Leadership, System engineered approach for supporting Leadership
Байгууллагынхаа үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой хадгалахыг хүсэж байна уу ?
Энэ асуулт байгууллагын удирдлага бүрт өдөр бүхэн бодогддог бодол гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл танд яг тэр бодлыг цэгцлэх аргачлалыг танилцуулж байна.
Хаа нэгтээ Stewardship гэж сонсож байсан уу? Сингапур улсад төвтэй азийн бизнесийн зөвлөлийн байгууллага болох Stewardship Asia Centre байгууллагаас боловсруулсан аргачлалыг хүргэж байна.
British Petroleum (BP), Volkswagen (VW), Wells Fargo болон Boeing гэх мэт байгууллагуудад нийтлэг ажиглагддаг зүйл бол урт хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байдаг. Тэгвэл эдгээр байгууллагуудын нууцыг бид танд танилцуулья.
Байгуулллагын үйл ажиллагаагаа маш сайн загварчилж, тэрхүү загварынхаа дагуу суурь үзэл баримтлалттай байхыг хэлж байгаа юм. Үүнийг Stewardship core compass буюу Стевардшип суурь чиглүүлэгч гэж нэрлэдэг.
Стервардшип шийдлүүдийн гол цөм нь манлайллаас эхэлдэг. Steward манлайлал нь хариуцлагатайгаар нийгмийн болон байгаль орчны хэрэгцээг тэнцвэржүүлсэн урт хугацаанд тухайн байгууллагын оролцогч талуудад үнэ цэн бүтээх шийдэл юм. Байгууллагын үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд авч үзэн, хувь хүнээс эхлээд байгууллагын бүхий л түвшинд тогтвортой үнэ бүтээхийг зорьж буй аргачлал юм.
Тэгвэл хэрхэн steward манлайлал үзүүлэх вэ ? Танд дараах 3 алхамыг зөвлөж байна.
Дээрх 3 алхам нь үнэ цэнтэй, тогтвортой, хэрэгжүүлэх боломжтой чиглүүлэгч байх болно.
Бие даасан байдал : Бие даасан байдал бол стевардшип манлайллын суурь хүчин зүйл бөгөөд дэлхий нь нэгдсэн харилцан уялдаатай сүлжээ гэж харах бөгөөд тэрхүү сүлжээнд бие даасан байдлаа олж, тодорхойлох нь чухал гэдэгт хүчтэй итгэдэг .
Урт хугацааны алсын хараа : Стевард манлайлагчид шийдвэр гаргахдаа байгаль, нийгмийн өөрчлөлтийг харгалзан авч үзэж урт хугацаанд тогтвортой, үр ашигтай шийдвэрүүдийг гаргадаг.
Эзэн сэтгэлгээ : Стевард манлайлал нь бизнест оролцогч талуудыг эзэн сэтгэлгээгээр хандах хандлагыг тодорхойлж өгдөг. Ингэснээр оролцогч бүр үүрэг хариуцлага хүлээж, үр дүнтэй ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх болно.
Бүтээлч чанар : Удирдлагууд бизнесээрээ дамжуулан нийгэмд нөлөө үзүүлэхүйц зүйл асар их зүйлтэй тул өөрсдийгөө шинэлэг зүйлд байнга сорих шаардлагатай байдаг. Шинэ зүйлийг туршиж, хэрэгжүүлснээр ажилтнууд болон өөрийнхөө бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой байдаг.
Стевардшип зорилго : Стевардшип удирдагчид ба ердийн бизнесийн удирдагчдын гол ялгаа нь тэдний зорилгоо тодорхойлж буй түвшин юм. Ихэнх бизнесийн удирдагчид өөрсдийн цорын ганц үүрэг бол хувьцаа эзэмшигчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх явдал гэж үздэг. Стевардшип удирдагчид илүү том зорилго тавьдаг - тэд ч бас үнэ цэнийг бий болгохыг хүсдэг ч бусад оролцогч талууд, нийгэм, ирээдүй хойч үе эсвэл хүрээлэн буй орчин гэсэн илүү том зураглалаар хардаг.
Тэгвэл яг суурь зарчмуудыг хэрэгжүүлэх сургалт 3 сарын 2-нд болох байгаа бөгөөд танд сургалтанд оролцохыг хүчтэй санал болгож байна.
Сургалтыг Stewardshsip Asia centre байгууллагын гүйцэтгэх захирал асан, Temasek хөрөнгө оруулалтын сангийн бизнесийн зөвлөх Ong Boon Hween болон Гүнд Инвестмент холдингийн үүсгэн байгуулагч, ЗСДС-ийн тэргүүн Д.Жаргалсайхан орох юм.
Бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.