Clock Icon - Dark X Webflow Template
8
min read

Ням гарагийн айдсаас салах 5 арга зам - ТУСтай зөвлөмж

Зугтах нь сонголт биш, харин ирээдүйн өөртөө бий үүсгэж буй зовлон юм.

Ням гарагийн орой гэр бүл, найзуудтайгаа оройн хоол зооглонгоо инээлдэж эсвэл киноны гайхалтай төгсгөлийн хэсгийг үзэж байв. Гэтэл дараагийн мөчид нь бидний оюун ухаан ирэх долоо хоногийн талаарх санаа зоволт дээр анхаарлаа төвлөрүүлдэг: хийх ажлын жагсаалт, төслийн эцсийн хугацаа, том том уулзалт, дуусгаагүй ажлууд гэх мэт.

Ийм мэдрэмжүүдтэй амралтын өдрөө дуусгах нь хамгийн тохиромжгүй. Гэхдээ хэрхэн энэ түгшүүрээсээ салахаа мэдэхгүй л яваад байна уу? Тэгвэл танд хэрэгцээ болох багахан ч гэсэн мэдээллийг өгье. 

“Ням гарагийн айдас” гэж юу вэ?

АНУ-ын Cleveland хотын нэгдсэн эмнэлгээс “Ням гарагийн айдас”-г бүтэн сайн өдөр бүр мэдрэгддэг түгшүүр, айдас гэж тодорхойлсон байна. Хамгийн энгийнээр бол бидний амралтын хоёр өдрүүд дуусаж, ажилдаа буцаж орохын өмнөх өдөр тохиолддог тэр нэгэн түгшүүр, зовуурьтай мэдрэмжийг л “Ням гарагийн айдас" гэж нэрлэдэг юм байна. 

Өөрийн хийх ажлууд, гүйцэтгэж дуусаагүй ажлууд, таны санааг зовоосон зүйлсээ бодож эхлэх үед шууд амралтын горимоос ажлын горимд шилжин, түгшүүртэй таагүй мэдрэмжүүд төрж, төсөөлөн бодсоноор Ням гарагийн айдсаа өөрсдөө дууддаг байх нь. Тэгэхээр ням гарагийн айдас түгээмэл байдаг нь тийм ч хачирхалтай зүйл биш юм.  Ихэнх хүмүүс үүнийг нэг удаа эсвэл нэлээд  үед ч мэдэрсэн байдаг. Энэ нь өөр үүрэг, өөрчлөлт шинэчлэлтэд дасан зохицох ердийн хариу үйлдэл юм. Гэсэн хэдий ч энэ нь эмнэлзүйн онош биш юм байна. 

Linkedin-ний явуулсан нэгэн судалгаагаар  10 мэргэжилтэн тутмын 8 нь ням гарагийн айдастай байдаг ба энэ айдас нь Z үеийнхний 94%, мянганы үеийнхний 91%, X үеийнхний 72%-д байгааг харуулсан байна. Эндээс дүгнэлт хийвэл залуу үеийнхэн Ням гарагийн айдаст илүү ихээр өртөж байгааг харуулжээ.

Юу бидэнд “Ням гарагийн айдас”-г төрүүлээд байна вэ? 

Ням гарагийн орой сэтгэл түгшээх хэд хэдэн шалтгаан бий. Тэдгээрийн дотор:
  • Стресс ихтэй ажил: Маш завгүй ажил эрхэлдэг, түүнээсээ болоод та ажилдаа сэтгэл хангалуун биш байдаг бол энэ айдсыг мэдрэх магадлал нь их юм. Амралтын өдрүүдээ сайхан өнгөрөөгөөд арай хийн стрессээсээ саллаа гэж бодтол бүтэн сайн өдрийн оройхон зүүн мөрөн дээрх чөтгөр чинь шивнэж эхэлнэ.  
  • Завгүй долоо хоног: Ирэх долоо хоногт гүйцэтгэх их ажил, үүрэг хариуцдагаа бодоод эхлэх төдийд л түгшүүр мэдэрч, аль хэдийн “Ням гарагийн айдас”-г мэдэрсэн байдаг.
  • Өмнөх долоо хоногийн ажлаа дуусгаагүй байх: Linkedin-ний судалгаагаар 3 хүн тутмын нэг нь өмнөх долоо хоногт хийж дуусгаагүй ажлуудаасаа болж “Ням гарагийн айдас”-г мэдэрдэг гэж үзжээ. Дуусгаагүй бүх ажлууд хойшоо  шилжиж, ирэх долоо хоногийн төлөвлөгөөнд нэмэгдэж, ачаалал үүсгэх  тул бид түгшдэг байна. 
  • Ажил амьдралаа тэнцвэржүүлэх: Linkedin-ний судалгаагаар  “Ням гарагийн айдас”-г мэдэрдэг 5 хүн тутмын 2-с илүү нь ажил, амьдрал хоёроо тэнцвэржүүлэх гэж оролдсоноос үүдэлтэй гэж үзсэн байна.
Хэрэв “Ням гарагийн айдас”-с үүдэлтэй түгшүүр танд байдаг бол түүнийг даван туулах 5 арга замыг санал болгож байна.

Сэтгэлгээгээ өөрчил: Ням гарагийн орой таны толгойд эргэлдэж буй бодлуудаа нэг анзаараад үзээрэй. “Би ажлаа дуусаагүй юм чинь ажилдаа явмааргүй байна, хичээлдээ явмааргүй байна” гэх мэт сөрөг бодлуудыг “Би үүнийг хийж чадна” эсвэл “Энэ бол шинэ зүйл биш, Би зүгээр байх болно” гэх мэт эерэг, урам зоригтой үгээр солиод үзээрэй.

Өөртөө сануул: Ням гараг бол бүх зүйлээ эргэцүүлэн бодоход тохиромжтой цаг юм. Та сүүлийн үед юугаар бахархаж чадсан бэ? Өнгөрсөн долоо хоногт хийж гүйцэтгэсэн ямар ажил байна вэ? Чамд юу урам зориг өгдөг вэ? Өөрийнхөө амжилтаар бахархах боломж олгож, амжилтад хүрэх замаа хэтийн төлөвөөр хараарай. 

Айдсаа үйлдэл болго: Ням гарагийн айдас төрсөн ч, яг юу тэрхүү айдас түгшүүрийг үүсгээд байгааг мэдэхгүй бол үзэг цаас аваад бичээд үз. Таны түгшүүртэй бодлууд юунаас үүдэлтэй болохыг олж мэдэхэд тань туслах бөгөөд энэ нь эцэстээ тэдгээрийг шийдвэрлэхэд тань туслах юм. 

Ажлуудаа дуусга: Өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлийн өдрөө компьютероо унтраахаасаа өмнө хийх ёстой төсөл,ажлуудаа гүйцэтгэсэн эсэх, ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөө хянасан эсэх, цагийн нөөц хүрэлцэхгүй бол ажлууддаа зохицуулалт хийсэн эсэхээ хянаад, ажлаа бүрэн дуусгаад гарах хэрэгтэй. Ингэснээр та ням гарагийн орой ирэх долоо хоногтоо дэмий санаа зовж өнгөрөөхгүй юм. 

Долоо хоногийн төлөвлөгөө гаргах: Зарим хүмүүсийн хувьд долоо хоногт хийх ажил их байгаа ч энэ бүгдийг хаанаас нь эхэлж гүйцэтгэхээ мэдэхгүй байгаа үед хийх ажлын жагсаалтаа, хэрхэн шийдвэрлэх тухайгаа гаргаснаар таны тархи тайвширна. Тархи тайвширснаар та Ням гарагийн айдсаасаа бүрэн салах боломжтой ба долоо хоног тутмын төлөвлөлтөө хийхдээ TUSS D+ программыг ашиглаж болно.

Та ням гарагийн айдсыг мэдэрвэл өөрийгөө ганцаараа энэ түгшүүрийг мэдэрдэггүй, таны төсөөлснөөс ч их хүмүүст тулгардаг айдас гэдгийг санаарай. Та хэдий ням гарагийн айдсыг үгүйсгэж чадахгүй ч, тэвчээртэй байж, удирдаж чадах тул цаг хугацаа өнгөрөх тусам айдсаа амьдралаасаа багасгаж чадна.
Ням гарагийн айдсаас салах 5 арга зам - ТУСтай зөвлөмж

Зугтах нь сонголт биш, харин ирээдүйн өөртөө бий үүсгэж буй зовлон юм.

Latest articles

Browse all