Clock Icon - Dark X Webflow Template
min read

Төслийн менежмент дэх ажил хоорондын хамаарал

Төслийн ажил бүр нь хоорондоо хэрхэн холбогдож байгааг ойлгож, тодорхойлох нь сайн төслийн менежерийн шинж юм.

Яагаад миний хийж байгаа ажил бусдаас хамааралтай байна гэж? Би зүгээр л өөрийн гүйцэтгэх ажлаа боломж гарвал шууд эхлээд, шууд дуусгачхаж болохгүй гэж? Миний гүйцэтгэх ажил төслийн бусад ажилд нөлөөлдөг гэж үү? Тэгвэл тэр нөлөөлөл хэр чухал вэ? Ажил хоорондын хамаарлыг таньж мэдэх нь чухал юм уу даа? гэх зэргээр олон асуулт толгойд эргэлдэх үе байдаг.

Тэгвэл та дээрх асуултуудын хариултыг мэдэхийг хүсвэл энэхүү блогийг уншаад үзээрэй

Төслийн менежментийн ажил хоорондын хамаарал гэж юу вэ?

Та тунатай сэндвич хийх гээд бэлдэж байна гэж бодъё. Та талх, навч, огурци, туна гээд орцуудаа бэлдэж байна. Та сэндвичийн талхаа зүсэж тавихаас нааш орцуудаа тавиад сэндвич хийх боломжгүй. Тиймээс та эхлээд талхаа зүсэж тавиад, бүх орцоо талхан дундуураа хавчуулж хийж байж сэндвич бэлэн болно. Яг л үүнтэй адил нэг ажил эхлэх юм уу дуусах үед төслийн нөгөө ажил нь дууссан байх эсвэл зэрэг эхлэх ёстой гэсэн ажил хоорондын хамаарлыг хэлж байгаа юм. 

Сэндвич хийхэд гүйцэтгэх ажил хоорондын хамаарлыг олоход амархан сонсогдож байгаа биз. Харин ямар ч төслийн менежер өргөн цар хүрээтэй, том төслүүд хоорондын хамаарлыг олоход илүү хүндрэлтэй тулгардаг гэдгийг хэлж чадна. 

Ажил хоорондын хамаарал ганцхан байдаг уу, эсвэл олон байдаг уу? 

Мэдээж ажил хоорондын хамаарал хэд хэд бий. Үүнд: 

  1. Дуусах-эхлэх хамаарал - Б ажлыг эхлүүлэхийн тул А ажил дууссан байх ёстой. 
  2. Эхлэх-эхлэх хамаарал - Б ажлыг эхлүүлэхийн тулд А ажил эхлэх ёстой. 
  3. Дуусах-дуусах хамаарал - Б ажлыг дуусгахын тулд А ажлыг дуусгасан байх ёстой. 
  4. Эхлэх-дуусах хамаарал - Б ажил эхлэхээс нааш А ажил дуусахгүй.  
Төслийн менежментэд ажил хоорондын хамаарлыг олох нь ямар давуу талтай вэ? 

Төслийн менежерүүд төслийнхөө хүрээнд ажил хоорондын хамаарлыг тодорхойлж, ойлгож, удирдаж чадвал дараах үр ашгуудыг хүртэх боломжтой.

  1. Цаг хугацаандаа төслөө дуусгах - Ажил хоорондын хамаарлыг дутуу үнэлснээр төслийн хуваарийг жагсаалтаас гаргасантай ялгаагүй юм. Хэрэв А ажил хугацаандаа дуусаагүй бол Б ажил зогсонги байдалд орно. Яг энэ байдлаараа бүхэл бүтэн төсөл нурж унах боломжтой. Тиймээс төслийн үе шат бүрийн хоорондох холбоосыг нарийн гаргаж, бодит хуваарийг гаргаснаар тухайн төслөө хугацаандаа дуусгаж чадах юм. 
  2. Хариуцлагатай байдлыг сайжруулах - Төслийн үр дүн төлөвлөснөөсөө хоцрогдолтой үед энэ бол дэлхийн төгсгөл биш, жаахан л асуудал гэж орхин, чимээгүйхэн өнгөрөх нь сэтгэлд амар санагдах тохиолдол байдаг. Гэтэл энэ нь цасан бөмбөгийн нөлөөлөл шиг хэд хэдэн багийн ажлыг дор хаяж хэдэн өдрөөр хойшлуулж орхисон байдаг. Тиймээс төслийн хэрэгжилт болон, бусад ажил хоорондоо хэрхэн нөлөөлж байгааг нүд тусах орчин буюу хүн болгонд харах боломжтой байлгавал хүн бүр өөрийн хариуцлагыг ухамсарлаж, хариуцлагатай байдлаа нэмэгдүүлдэг байна. 
  3. Бүтээмжийг нэмэгдүүлэх - Анхнаасаа бүтэлгүй ажил хоорондын хамаарал муутай төлөвлөгөө гаргачихаад багийнхнаа шахаад байх нь тэдний ажиллах хүчийг улам унтраах аюултай. Үүний учир төслийн ажил хоорондын хамаарлыг сайн гаргаж, төлөвлөгөөг бодлоготой гаргаж чадвал төслийн багийнхны сэтгэл санааг сайжруулахад хувь нэмэр оруулдаг байна. Оролцогч талууд ажлынхаа гүйцэтгэлийг сайжруулж, ажиллах эрч хүч авснаар бүтээмжээ нэмэгдүүлдэг байна.

Төслийн багийн гишүүд ажил болон даалгавар хоорондын хамаарлыг ойлгосон цагтаа л илүү чанартай төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх болно. 

Төслийн ажил хоорондын хамаарлыг хэрхэн тодорхойлох вэ?

Бодлоготой, үр ашигтай байдал нь төслийн менежер бүрийн мөрөөдөл юм. Ялангуяа том төслүүдийн хувьд хэдий жижиг байсан ч бүх ажлуудын хоорондох хамаарлыг олж, учрыг нь гаргаж авах нь том зангилааг тайлсан мэт санагддаг байна. Гэхдээ хэрхэн төслийн ажил хоорондын хамаарлыг гаргаж, төлөвлөгөөгөө гаргах вэ? Тэгвэл төслийн менежерийн хувьд дараах 6 алхмыг ашиглаад үзээрэй. 

Алхам 1: Төслийн эхлэх цэг болон хүрэх үр дүн буюу гарах гарцаа тодорхойлох

Төслийн эхлэх цэг, хүрэх үр дүнг гаргаснаар төслийн ажлуудын цар хүрээг гарган өгч, тухайн хүрээнд хийгдэх дунд шатны алхам бүрийг нарийсгахад тусална. 

Жишээ: Борлуулалтын баг маркетингийн багаас нэг хуудас мэдээлэл авахыг хүсэж байна. Тухайн хуудас мэдээллээс борлуулалтын баг нь борлуулалт хийхэд тулгардаг асуудлуудыг таньж мэдэхэд ашиглана. 

Алхам 2: Шаардлагатай бүх ажлуудыг тоймлон бичих

Төслийг эхлэхээс авхуулаад дуусах хүртэл замд юу хэрэгтэй, ямар ямар алхмууд хийгдэх ёстой вэ? Үүнийг тодорхойлох нь ганц төслийн менежерийн ажил биш юм. Харин багийн гишүүн бүр оролцох ёстой юм. 

Энэ алхмын зорилго нь төслийн хүрээнд дуусгах бүх ажлуудыг тодорхойлох юм. Ажлуудын дараалалд санаа зоволтгүйгээр, санаанд буусан бүх зүйлсээ цаасан дээр буулгах юм. 

Жишиг ажлууд /Тодорхой дараалалгүй/: 

  1. Хэрэглэгчтэй ярилцлага хийх
  2. Нэг хуудасны загвар гаргах
  3. Борлуулалт хийхэд тулгардаг асуудлыг мэдэхийн тул борлуулалтын багтай уулзах
  4. Ноорог мэдээллээ засах
  5. Тухайн хуудас мэдээллээ борлуулалтын багт илгээж, баталгаажуулах
  6. Ноорог мэдээлэл гаргах

Алхам 3: Ажлуудыг дараалалд оруулах

Хийгдэх бүх ажлуудын жагсаалтаа гаргасан бол одоо тэдгээрийгээ ерөнхий дараалалд оруулах юм. Аль ажил эхэлж хийгдэх, түүний дараа юу байх зэргээр дараалуулах. 

Том төслүүдэд энэ нь хэт нүсэрдэх магадлалтай ч, заавал төгс гэхгүйгээр зүгээр л  илүү логик дараалалд оруулахыг хичээ.

Жишиг дараалал:

 Төслийн эхлэх цэг: Борлуулалтын баг хуудас мэдээлэл авахыг хүсэж байгаа. 

  1. Борлуулалт хийхэд тулгардаг асуудлыг мэдэхийн тул борлуулалтын багтай уулзах
  2. Хэрэглэгчтэй ярилцлага хийх
  3. Ноорог мэдээлэл гаргах
  4. Ноорог мэдээллээ засах
  5. Нэг хуудасны загвар гаргах
  6. Тухайн хуудас мэдээллээ борлуулалтын багт илгээж, баталгаажуулах

Төслийн хүрэх үр дүн: Борлуулалт хийхэд тулгардаг асуудлуудыг тодорхойлсон хуудас мэдээлэл гаргасан

Алхам 4: Төслийн ажлуудын хамаарлыг тодорхойлох

Ажлуудаа дараалалд оруулах ажил хоорондын хамаарлыг онцолж өгдөг. 

Жишээн дээрээс эхний хоёр алхмыг харвал:

Борлуулалт хийхэд тулгардаг асуудлыг тодорхойлохын тулд борлуулалтыг багтай эхлээд уулзаж болно эсвэл шууд хэрэглэгчтэй уулзсан ч болно. Тэгэхээр заавал ажил болгон хамааралтай байх албагүй байх нь. Харин үүний эсрэгээр, ноорог мэдээллээ засахын тулд эхлээд ноорог мэдээллээ тоймлон гаргахаас хамаарч байна. Ноорог гаргахгүйгээр, засах зүйл байхгүй байна. Энд л ажил хоорондын хамаарлыг харж болох нь. 

Жишээ ажил хоорондын хамаарлууд: 

  • Борлуулалтын баг, хэрэглэгчтэй уулзахаас наана ноорог мэдээлэл гаргах боломжгүй. 
  • Ноорог мэдээлэл гаргаж дуустал мэдээллийг засварлаж эхлэх боломжгүй. 
  • Хуудас мэдээллийн загвар гаргаж дуустал баталгаажуулахаар борлуулалтын багт илгээх боломжгүй. 

Алхам 5: Ажил хоорондын дарааллыг харахын тулд тэмдэглэ, холбо

Төслийн ажил хоорондын хамаарлыг тэмдэглэх зөв арга гэж байхгүй. Гэхдээ тэмдэглэсэн цаас, самбар дээр бичсэн мэдээлээ бүх газар чирээд явах боломж хомс. Тиймээс таныг аль болох дижитал орчинд ашиглаж болох программ ашиглахыг зөвлөж байна. 

Хэрэв та ажлын удирдлагын Asana, Trello,TUSS D+ зэрэг программыг ашиглах бол төсөл бүрд хавтас үүсгэж, төсөл бүрд хийгдэх ажлуудыг хамаарал болон хугацаагаар нь нарийвчлан төлөвлөж, тухайн ажил бүрд хийгдэх аргачлалыг дарааллаар нь угсарч төслийн хүрээнд хийгдэх бүх ажлуудыг нэгтгэж харах боломжтой.

Алхам 6: Төслийн төлөвлөгөө гаргах

Төслийн хүрээнд хийгдэх ажлуудын хамаарлыг бүрэн гаргаж, ойлгосны дараагаар, өөрийн баг болон төслөө амжилтаа хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөөгөө гарга. Төлөвлөхдөө дараах зүйлсийг анхаараарай. 

  • Хамгийн сайн боловсруулсан төлөвлөгөө  нурах магадлал ч байдаг. Иймээс бусад ажлаас хамааралтай ажлыг төлөвлөхдөө хуваарьт өөрчлөлт оруулах зай үлдээ. 
  • Төсөлд оролцогч бүрд ажлыг даалгаж өгөх буюу ажил бүрийг хариуцах эзэнтэй төлөвлөж, хэн юу хариуцаж байгааг хүн бүр мэддэг байх ёстой. 
  • Төслийг эхлүүлэхээс өмнө төслийн хуваарь, зорилго, гүйцэтгэх ажлууд гээд бүгдийг багаараа хэлэлцэж ойлголтоо нэгтгэ. Ингэхдээ төслийн оролцогч бүрд хүртээмжтэй, төлөвлөгөөгөө нэгтгэж хянах, төслийн зорилгоо хэмжих, ажил хоорондын хамаарал, хуваарийг харах боломжтой арга замыг сонгоорой. Жишээлбэл төсөл болон ажлын удирдлагын программуудыг ашиглаарай. Ингэснээр төсөл хэрэгжүүлэх явцад учрах эрсдэлийг багасгах боломж юм. 
Эцсийн эцэст төслийн төлөвлөлт ба ажлуудын хамаарал нь зүссэн талх, навч, туна, огурциийг тогтсон дараалаар тунатай сэндвич хийх юм.

Сайн төслийн менежерт мэдээж сайн багаж хэрэгтэй. Сайн багажгүйгээр бүгдийг нэгэн зэрэг гүйцэтгэж, ажил хоорондын хамаарлыг тогтоож, төслийн гүйцэтгэлийг хянаж, төслийг хугацаанд нь дуусгахад бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Тиймээс л төслийн менежерүүдэд өөрт тохирох багажаа сонгохыг зөвлөж байна. Тэрхүү багажаар нь дижитал орчинд ажиллах боломжтой, төслийн төлөвлөгөөгөө, гүйцэтгэлээ нэг дор хянах боломжтой, төслийн оролцогч талуудын уулзах талбар болж чаддаг шийдэл хэрэгтэй болдог.

Монголын хамгийн анхны ажлын удирдлагын буюу төслийн төлөвлөгөө, тайлангийн систем TUSS D+ платформыг ашиглахийг зөвлөж байна. 

Энэхүү программ нь төсөл бүрээр хавтас үүсгэж, үүсгэсэн хавтас бүртээ ажил бүрийг хамаарал, цаг хугацаагаар нь төлөвлөж, оролцогч талууд нь төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг өдөх бүрээр тайлагнаж, тайлагнасан гүйцэтгэлүүдийг нэгтгэн, төслийг хэдэн хувь хэрэгжиж буй, төслийн аль хэсэгт ажил тасалдсан, аль хэсэгт ажил хэвийн үргэлжил байгаа зэрэг маш олон мэдээллийг маш хялбараар хянах боломжтой.

Төслийн менежмент дэх ажил хоорондын хамаарал

Төслийн ажил бүр нь хоорондоо хэрхэн холбогдож байгааг ойлгож, тодорхойлох нь сайн төслийн менежерийн шинж юм.

Latest articles

Browse all