Clock Icon - Dark X Webflow Template
4
min read

TUSS D+ дээр таны мэдэхгүй байж болох 9 үйлдэл

Илүү ихийг "TUSS D+"-аас.....

Байгууллагуудын дижитал шилжилт хийх эрэлт нэмэгдэж буй сүүлийн жилүүдэд ажил төлөвлөлтийн программ хангамж, апп хэрэглэгчдийн дунд эрчимтэй өсөж байгаа билээ. TUSS D+ нь байгууллагын үйл ажиллагааг хамгийн хялбараар дижитал орчинд өөрсдийн хэрэгцээнд тохируулан угсрах үүлэн технологид суурилсан программ хангамж юм. Тэгвэл TUSS D+-г өдөр тутамдаа хэрэглэдэг эсвэл хэрэглэхийг зорьж байгаа уншигчдадаа зориулан цаг хэмнэж, бүтээмж нэмэгдүүлэх 9 үйлдлийг танилцуулж байна.

1. Ирц бүртгэх

Байгууллага цэсний ажлын хуваарьт оффис хэсэг рүү орж эрх бүхий хүн оффисын байршлыг бүртгэснээр ажилтнууд өдөр бүр ирсэн явсан цагаа ганц товч дараад л бүртгүүлэх болно.

2. Алгоритм

Ажлын урсгал, процесс, үе шат, дараалал гэх мэт байгууллага бүр өөрөөр нэрлэдэг ч энэ нь энгийнээр аливаа ажлыг алдаагүй бөгөөд хамгийн оновчтой дарааллаар хурдан хийж гүйцэтгэх, ажлыг процессоор хянах нөхлийг бүрдүүлж өгөх юм.

3. Pin товчны гайхамшиг

Уг товчийг өөрийн хэрэгцээ, шаардлагын дагуу тохируулснаар тогтмол ашиглах модулиа ил байрлуулах боломжтой.

4. CRM бүртгэл хийх

Та байгууллагынхаа үйл ажиллагаанд оролцож буй оролцогч талуудыг төрлөөр ангилан, тухай бүрийн мэдээллийг бүртгэснээр, нэгдсэн мэдээллийн сантай болох юм. Жишээ нь: ажилтан, ханган нийлүүлэгч, хэрэглэгч гэх мэт

5. Зарлал үүсгэх

Яг л фэйсфүүкийн стори шиг нийт ажилчдад хүргэх шаардлагатай мэдээллээ оруулах боломжтой.

6. Өдөр бүрийн тайлан авах

Нийт байгууллагын болон газар нэгжийн хэмжээнд тухайн өдөр бүрийн ажил, оролцогч тал, чөлөөний мэдээлэл гэх зэрэг шаардлагатай мэдээллийг тайлан хэлбэрээр авах боломжтой юм.

7. Оношилгоо

“Оношилгоо” модуль нь Үйл ажиллагаанд илэрсэн доголдлыг тухай бүр оношилж, залруулах зорилготой буюу ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан шалтгааныг оношлох, хянах боломжтой модуль юм.

8. Template market цэс

Та өөрт хэрэгтэй байгууллагын дүрэм журам, гэрээний жишиг загварыг үнэгүйгээр татаж ашиглахаас гадна төсөл, хөтөлбөр зэргээ угсран оруулаад ашиглах боломжтой.

9. Санал, гомдол илгээх

Программын баруун доод буланд байрлах асуултын тэмдэг дээр даран нэмэлт хөгжүүлэлтийн санал болон программтай холбоотой алдаа доголдлыг ирүүлэх боломжтой. Хамгийн гоё нь бид таны хүсэлтийн дагуу тэр даруй холбогдох болно.

TUSS D+ дээр таны мэдэхгүй байж болох 9 үйлдэл

Илүү ихийг "TUSS D+"-аас.....

Latest articles

Browse all