Clock Icon - Dark X Webflow Template
5
min read

“TUSS D+” програмын 5-р сарын шинэчлэлт

"Plan Your Way to Success: The Key to Achieving Your Goals"

Ажлаа төлөвлөх нь аливаа байгууллагад эмх цэгцтэй байж, зорилгодоо саадгүй хүрэх, бүтээмжийг нэмэгдүүлэх гол түлхүүр хүч юм. Мэдээж та TUSS D+ хэрэглэж системтэйгээр ажлаа төлөвлөж, оношилж, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой. Энэ нийтлэлд бид үйл ажиллагааг сайжруулах, асуудлыг шийдвэрлэх, хэрэглэгчдэдээ илүү бүтээмжтэй ажиллахад чиглэн ажилласан 5-р сарын сүүлийн үеийн сайжруулалт, засваруудыг танилцуулах болно.

1. Оролцогч тал/Stakeholder/ модулийн шинэчлэлт

Оролцогч тал модуль таны хүссэн мэдээллийг бүртгэж хадгалах давуу талтай. Харин хүн бүр таны оруулсан мэдээллийг өөрчлөөд байх нь танд талагдахгүй байгаа бол Lock/Unlock шийдлийг ашиглаарай. Ингэснээр таны “LOCK” хийсэн мэдээллийг эрх бүхий хүнээс өөр хүн засаж өөрчлөх боломжгүй болно.

Оролцогч тал/Stakeholder/ модулийн дэлгэрэнгүй хуудасны infobase-д бүртгэсэн өгөгдлийг lock/unlock хийх шийдлийг хөгжүүллээ.
Үүсгэсэн оролцогч талын мэдээллийг эрх бүхий хэрэглэгч засах, сайжруулах шийдлийг  хөгжүүллээ
Тухайн өдөр Ажилласан цаг, илүү цагийг тооцоолох шийдлийг бүрдүүллээ.
Эрх бүхий хэрэглэгч ирцийг нөхөж илгээх, засаж өөрчлөх  шийдлийг бүрдүүллээ. 
Цаг бүртгэл, ирцийн мэдээллийг  экспорт хийх шийдлийг бүрдүүллээ
Програмд нэвтэрч ороход Ирц илгээх тухай анхааруулах шийдлийг хөгжүүллээ.
Lazy button ашиглаж ирцээ илгээх боломжтой боллоо

2. Оношилгоо /Diagnosis / модулийн шинэчлэлт

Kомпанийн зорилгын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгаа болон нөлөөлж болзошгүй асуудлуудын шалтгаануудыг болон үр дагаврыг арилгах оновчтой арга замуудыг бүрэн, алдаагүй тодорхойлох боломжийг оношилгоо модуль маань бидэнд олгодог. 

Бид энэ удаа оношилгооны дэлгэрэнгүй хуудсанд ур чадварын дутагдал бүртгэхэд ур чадвар дутагдсан ажилтныг сонгох шийдлийг бүрдүүллээ. Мөн алгоритм, дүрэм журамд бүртгэсэн ур чадварын дутагдал, системийн доголдлыг  устгаж болдог боллоо.

Оношилгоонд ур чадварын дутагдал бүртгэхдээ ажилтан ур чадвар дутагдсан ажилтныг сонгох, устгах шийдлийг бүрдүүллээ

3.  Зорилго/Goal/ модулийн шинэчлэлт

Зорилгын модуль нь бидэнд зорилгоо биелүүлэхэд замын зураглал болдог модуль юм.  Энэхүү шийдлийг ашиглан компанийн  урт болон дунд хугацаа, жилийн зорилгуудыг жижиг, удирдаж болохуйц ажлууд болгон хувааж гүйцэтгэх боломжийг олгодог бөгөөд ингэснээр зорилгоо илүү цэгцтэй харах, хянах, гүйцэтгэх нөхцөл бүрддэг. 

Бид энэ удаа зорилгын төлөвлөгөө, гүйцэтгэлд бутархай тоо бүртгэх боломжтой шийдлийг бүрдүүллээ. Ингэснээр зорилгын хэрэгжилтээ илүү нарын тооцоолох боломж бүрдэж байна.

Зорилгын төлөвлөгөө, гүйцэтгэлд бутархай тоо бүртгэх боломжтой боллоо.

4.  Алгоритм /Algorithms/ буюу байгууллагын процесс угсрах шийдлийн шинэчлэлт

Ажлаа дэс дараалалтай, цэгцтэй, чанартай гүйцэтгэхэд тань хэрэгтэй хамгийн том туслагч бол алгоритм юм. Бид 5-р сард хөгжүүлсэн “Algorithm builder”  Version 2-г та бүхэнд танилцуулж байна

Алгоритм онцлох / pin / шийдлийг хөгжүүлснээр ажил үүсгэхэд тухайн алгоритмыг хамгийн эхэнд харагдахаар тохируулах боломжтой боллоо. Энэ нь байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй олон алгоритмуудаас өөрийн тогтмол ашигладаг алгоритмыг хялбар олоход тань тусална.
Ажил гүйцэтгэх дараалал буюу үе шат угсрах
Үе шатны маягт угсрахад text, number, checklist, photo, link гэх мэт/ илүү хялбар, олон төрөлтэй боллоо
Тухайн алгоритмд цуглуулсан өгөгдлийг хялбар харах шийдэлтэй боллоо

Шинэчлэлтийн мэдээлэлтэй танилцсан танд баярлалаа.

Дараа сарын блогоор уулзацгаая. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд имэйл хаягаа үлдээгээрэй.

“TUSS D+” програмын 5-р сарын шинэчлэлт

"Plan Your Way to Success: The Key to Achieving Your Goals"

Latest articles

Browse all