Clock Icon - Dark X Webflow Template
5
min read

“TUSS D+” програмын 6-р сарын шинэчлэлт

"Програмыг хэрэглэхэд илүү хялбар, хүртээмжтэй болгох шийдлүүдийг танилцуулж байна"

1. Ажил төлөвлөх хуудас “Task managment system”-ийн шинэчлэлт

Бид хэрэглэгчийн туршлага дээр үндэслэж ажлаа хялбараар шүүх боломжтой шинэ хөдөлгөөнд товчийг хөгжүүллээ
Үүсгэсэн ажил дээр хэрэгцээт файлаа холбоход илүү хялбар боллоо. Та заавал ажлын дэлгэрэнгүй хуудас руу оролгүйгээр жагсаалт хуудаснаас хүссэн файлаа холбох боломжтой.
Та өөрийн байнга ашигладаг хавтаснуудыг онцолсноор ажил үүсгэхэд өөрийн хавтсыг хамгийн түрүүнд хялбар сонгох боломжтой.
Хавтасыг нэр болон үүсгэсэн хугацаагаар эрэмбэлэх
Таны харилцаа хамааралтай ажилтан ажил үүсгэх, сэтгэгдэл дээр таныг дурдах үед мэдэгдэл ирэх шийдлийг хөгжүүллээ

2. Долоо хоногийн ажил төлөвлөх хуудас /Weekly reporting system/- ийн шинэчлэлт

Ажлаа урьдчилж төлөвлөх нь бүтээмжийг нэмэгдүүлдэг. 7 хоногийн ажил төлөвлөх хуудсанд ирэх 7 хоногийн ажлын цагаа төлөвлөх, байгууллагын ажил гүйцэтгэлийг хянах, газар нэгжээр ажил гүйцэтгэлээ хянах гэх мэт олон давуу талуудыг олгодог билээ.

Ажлын 5 хоног биш 7 хоногоор ажлын тайлангаа илгээх боломжтой болголоо.
Мөн компани болон газар нэгжээр ажлын тайланг хайхад илүү хялбар болж, ажилтны ажил төлөвлөлтийг хянахад илүү хялбар болгох шийдлүүдийг хөгжүүллээ.

3. Оролцогч талын мэдээлэл бүртгэх модуль /stakeholder/- ийн шинэчлэлт

Оролцогч талын мэдээлэл бүртгэх модуль нь байгууллагын бүх оролцогч талуудын мэдээллийн нэгдсэн сан бөгөөд ажилтан, түнш байгууллага, төлөөлөн удирдах зөвлөл, тэр ч бүү хэл хэрэглэгчдээ ч бүртгэх боломжтой.  Мөн ажилтнуудын ирцийн мэдээлэл, цаг бүртгэл, оффсайт /чөлөө, гадуур ажиллах, ээлжийн амралт гэх мэт/, тэдгээрийн амин чухал мэдээллүүдийг нэг дороос харах боломжтой Цэс юм. Бид Оролцогч талын мэдээлэл бүртгэх модуль /stakeholder/-Vertion 2.1 хувилбарыг танилцуулж байна.

Та эхлээд өөрийн бүртгэх мэдээллийн төрлийг үүсгэнэ. Ингэхдээ эд хөрөнгө, оролцогч талын төлийг сонгож үүсгэх боломжтой.
Мэдээллийн сан үүсгэж өөрт хэрэгтэй мэдээллийн маягтаа хүссэнээрээ угсарч харах боломжтой.
Мэдээллийн жагсаалтийг илүү цэгцтэй хялбар хайж харах боломжтой.

4.  Дүрэм журам / Rules and Regulations / буюу шийдлийн шинэчлэлт

Байгууллагын дүрэм журмаас өөрийн хэрэгцээт мэдээллээ хялбар хайх боломжтой боллоо.

5.  Алгоритм /Algorithms/ буюу байгууллагын процесс угсрах шийдлийн шинэчлэлт

Байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй олон алгоритмуудаас өөрийн тогтмол ашигладаг алгоритмыг хялбар олоход тань Алгоритм онцлох / pin / шийдэл танд тусална. Мөн та тухайн алгоритмын жишиг цагыг тохируулж, хэрэгтэй мэдээллээ мэдээллийн санд бүртгэж, бусад алгоритмын үе шатнаас хуулбарлах боломжтой боллоо

Дараа сарын влогоор уулзацгаая. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд имэйл хаягаа үлдээгээрэй.

“TUSS D+” програмын 6-р сарын шинэчлэлт

"Програмыг хэрэглэхэд илүү хялбар, хүртээмжтэй болгох шийдлүүдийг танилцуулж байна"

Latest articles

Browse all