Clock Icon - Dark X Webflow Template
5
min read

“TUSS D+” програмын 7-р сарын шинэчлэлт

"Системтэйгээр, цэгцтэйгээр ажлаа гүйцэтгэхэд тусална "

Сайн байна уу?  Монгол улс даяараа баяр наадмаа тэмдэглэж, амралт зугаалга тасардаггүй 7-р сарын мэнд. Бид 7-р сард хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийн дагуу хийсэн шинэчлэлтүүдээ танд хүргэхэд бэлэн болоод байна !

1. Ажил төлөвлөх хуудас “Task managment system”-ийн шинэчлэлт

Ажил гүйцэтгэж байх үедээ хэрэгтэй файлуудаа сэтгэгдэл хэсэгт хавсаргах, эможи ашиглах хөгжүүлэлт хийгдсэнээр та харилцаа хамааралтай ажилтнуудтайгаа харилцахад илүү хялбар боллоо

2. Долоо хоногийн ажил төлөвлөх хуудас /Weekly reporting system/- ийн шинэчлэлт

Ажлаа урьдчилж төлөвлөх нь бүтээмжийг нэмэгдүүлдэг. 7 хоногийн ажил төлөвлөх хуудсанд ирэх 7 хоногийн ажлын цагаа төлөвлөх, байгууллага болон газар нэгжийнхээ ажлын гүйцэтгэлийг хянах гэх мэт олон давуу талуудыг олгодог билээ.

Долоо хоногийн ажил төлөвлөх хуудсанд компани болон газар нэгжээр гүйцэтгэж дууссан, хугацаа хэтэрсэн ажлаа хялбар шүүх боломжтой боллоо.
Та амралтын өдөр ажилласан ч гэсэн хялбар цэсээс ажлын гүйцэтгэлээ илгээх боломжтой боллоо

3. Оролцогч талын мэдээлэл бүртгэх модуль /stakeholder/- ийн шинэчлэлт

Эрх бүхий хүн ирц засах, үүсгэх, зассан ирцийн дэлгэрэнгүй мэдээллийг харах хөгжүүлэлт хийлээ.
Та чөлөө авах, гадуур ажиллах гэх мэт оффсайт илгээх үедээ хариуцах ажилтанд мэдэгдэл хүргүүлэх боломжтой боллоо.

4.  Зорилго/Goal/ модулийн шинэчлэлт

Та зорилгоо өөрийн хүссэн хэмжүүрээрээ хэмжих боломжтой боллоо.

5.  Оношилгоо /Diagnosis /-ийн хуудсанд Pin  хийх шийдэл

Алгоритмын нэгж хугацаанд үндэслэн оношилгооны хуудсанд таны тухайн ажилд төлөвлөсөн цаг болон тухайн алгоритмын жишиг цагийг харьцуулж харуулах хөгжүүлэлт хийгдлээ.

Шинэчлэлийн блогыг маань анхааран уншсанд баярлалаа. Дараа сарын блогоор дахин уулзацгаая. Та санал хүсэлтээ энд дарж үлдээснээр бид илүү олон хэрэглэгчдэдээ хандсан хөгжүүлэлтүүдийг хийж чадна.

"Boost Your Team's Productivity with the Latest Update to TUSS D+"
“TUSS D+” програмын 7-р сарын шинэчлэлт

"Системтэйгээр, цэгцтэйгээр ажлаа гүйцэтгэхэд тусална "

Latest articles

Browse all