Clock Icon - Dark X Webflow Template
min read

“TUSS D+” програмын 8-р сарын шинэчлэлт

"Boost Your Team's Productivity with the Latest Update to TUSS D+"

Сайн байна уу. Намрын улиралтай ээрэгцэн хичээлийн шинэ жил эхэлсэн 9 сарын мэнд хүргэе. Та бүхэндээ TUSS D+ платформын 8-р сарын шинэчлэлтийг танилцуулахад бэлэн болоод байна.

1. TUSS D+ платформ болон Zapier программын интеграци

TUSS D+ программаас та Zapier-д байрших 5000 гаруй платформоос сонгон өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн хүссэн Zap үүсгэж, ашиглах боломжтой боллоо.

2. TUSS D+ программыг интернет холболтгүй үедээ ашиглах боломжтой боллоо

TUSS D+ платформ нь зөвхөн онлайн нөхцөлд буюу интернеттэй орчинд ажиллах боломжтой байсан бол хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн интернетгүй орчинд хаанаас ч хамаагүй нэвтрэн ажиллах боломжтой боллоо

3. Ажил төлөвлөх хуудас /Task managment system/-ийн шинэчлэлт

Ажлын сэтгэгдэл хэсэгт ажилтай холбоотой файл хавсаргах мөн эможи үлдээх боломжтой боллоо.
Ажил цэсний гант чартнаас ажлын нэр ажлын хийж гүйцэтгэх хугацаа зэргийг хялбараар өөрчлөх боломжтой боллоо.

4. Долоо хоногийн ажил төлөвлөх хуудас /Weekly reporting system/- ийн шинэчлэлт

7 хоног цэсэнд харагдах ажлуудад дуусах хугацаанаас гадна ажлын хэдэн үе шатны хугацаа хэтэрсэн байгааг харуулах шинэчлэлт хийгдлээ.

5.  Зорилго/Goal/ модулийн шинэчлэлт

Та байгууллага, газар нэгжийн зорилго үүсгэхдээ хүссэн хэмжүүрийг үүсгэх боломжтой боллоо

6. Ирц болон чөлөөний шийдлийн шинэчилэлт

Илгээж буй чөлөө, оффсайтыг газар нэгжийн менежер болон бусад ажилтнуудтай хуваалцах шинэчлэлт хийгдлээ.
Оффсайт мэдээллийг багана бүрээр илүү хялбараар шүүн харах боломжтой боллоо
Ажилтан тухайн өдрийн ирцийг явуулахаа мартсан эсвэл явулж чадаагүй тохиолдолд ирцийг засварла оруулах боломжтой боллоо.
Ажилтан илүү цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн тайлбар оруулах буюу ямар шалтгаанаар илүү цаг ажилласнаа мэдэгдэх боломжтой боллоо.

7. Оношилгоо /Diagnosis / модулийн шинэчлэлт

Оношилгооны дэлгэрэнгүй хуудсанд ажлын алгоритмын жишиг цаг болон ажилтны тухайн ажилд зарцуулсан цагийг харьцуулн харуулах боломжтой боллоо. Ингэснээрээ ажилтны цагийн нөөцийг оношилох боломжтой юм.

“TUSS D+” програмын 8-р сарын шинэчлэлт

"Boost Your Team's Productivity with the Latest Update to TUSS D+"

Latest articles

Browse all