Clock Icon - Dark X Webflow Template
min read

Шинэ хүн болохдоо бэлэн үү ?

7 хоногийн төлөвлөгөө боловсруулах

Шинэ жил, шинэ хүн гэх уриа маш их тренд болдог одоогийн цаг үед шинэ хүн болох арга замаа хайж, олох гэж хичээж байгаа танд тус дэм болох нийтлэлийг хүргэж байна  

Ихэнх хүмүүс нийтлэгээр гаргадаг алдаа нь давашгүй даваа мэт жилийн туршид хүрэх том зорилго тавих тохиолдол элбэг байдаг. Тиймээс таны хамгийн түрүүнд хийх алхам бол аль болох нарийвчилсан, хүрэхүйц төлөвлөгөө гаргах юм.   

Тэрхүү нарийвчилсан, хүрэхүйц төлөвлөгөө гаргах нууц аргатай танилцацгаая. 🚀

Зорилгоо тодорхойлж, төлөвлөгөө гаргахад тус болох олон жишиг загварууд байдаг ч энэ удаагийн нийтлэлээр BSQ аргачлалыг танилцуулж байна.  

BSQ гэдэг нь think big, act small, and move quickly буюу том зураглалаар харж, жижиг алхамаас эхэлж, хурдан шаламгай байх аргачлал юм. Нөгөөтэйгүүр том зорилгод шууд хүрэх зам байхгүй учраас алхам алхамаар замаа бариснаар зорилгодоо хүрэхийг хэлж байгаа юм.

BSQ аргачлал

Уг аргачлалыг ашиглахын тулд дараах дарааллын дагуу туршиж үзэхийг зөвлөж байна : 

  1. Зорилго тодорхойлох процессоо гаргах
  2. Процессийн дагуу зорилгоо тодорхойлох  (“think big”)  
  3. Зорилгодоо хүрэх алхамуудаа нарийвчлалтай тодорхойлох . (“act small”) 
  4. Алхам бүрээ хэрэгжүүлэх хугацаагаа тодорхой гаргах.(“move quickly”) 

Дээрх дарааллаас хамгийн чухал хэсэг нь алхамуудаа хэдий хугацаанд гүйцэтгэж дуусахаа тодорхойлох юм. Бидний зүгээс алхам бүрээ 7 хоногоор төлөвлөж, гүйцэтгэхийг санал болгож байна. 

7 хоногийн төлөвлөгөө гэж юу вэ ? 

Жилийн туршид хүрэх том зорилгыг алхамуудад хуваан, тухайн алхам бүрт хамаарах ажлуудаа 7 хоног бүр төлөвлөх үйл ажиллагааг хэлэх бөгөөд жишээгээр тайлбарлавал шинэ машин эсвэл орон сууц авах гэж байгаа бол хадгаламж нээж 7 хоногт бүр хуримтлуулах мөнгөний хэмжээгээ тодорхойлох, жингээ хасах төлөвлөгөөтэй бол 7 хоногт хэдэн удаа фитнесст явах гэх мэт.  

7 хоногийн төлөвлөгөө гаргах нь яагаад чухал вэ ?

7 хоногийн төлөвлөгөө гаргах нь жилийн эцэст хүрэх зорилгоо 50 алхам болгон хувааж, өдөр бүрийн гүйцэтгэлийг 7 хоногийн эцэст нэгтгэх, өмнөх долоо хоногоос суралцсан зүйлсээ ирэх долоо хоногт засах, сайжруулах боломжуудыг танд олгох болно. 7 хоног бүр хуримтлуулсан өгөгдөл дээр үндэслэн жилийн эцэст үр дүнгээ нэгтгэн дүгнэхэд энэхүү хугацаа нь хамгийн оновчтой байж чадна гэдэгт итгэлтэй байна.  

Дээр дурдсан жишээг хэрэгжүүлэхээр 2023 ондоо зорьж байгаа бол танд дараах зөвлөмжүүдийг нэмэлтээр хүргэж байна : 

Хадгаламжтай болох🧞.
Хадгаламж нээх
  • Хадгаламжийн данс нээх
  • Онлайн дэлгүүр хэсэхгүй байх 
  • Шаардлагатай зүйлсээ л худалдан авах
  • Яаралтай үед ашиглах данс тусад нь нээх
 Эрүүлээр турах :
Турах
  • Өдөр бүр 7-8 цагийн нойр авах
  • Ус сайн уух 
  • 7 хоногт дор хаяж 2-3  удаа фитнессд явах 
  • Гэрийн хоол тогтмол идэж байх
  • Йога-аар 2-3 удаа хичээллэх 
  • Хоол идсэний дараа алхаж байх 

7 хоногийн төлөвлөгөө хэрхэн гаргах вэ ? 

Төлөвлөгөө боловсруулах маш олон платформууд онлайн орчинд байдаг. Тэдгээрээс монголын анхны ажлын удирдлагын плаформ болох “TUSS D+”-г танд санал болгож байна. Энэхүү платформ нь таны жилийн төлөвлөгөөг 7 хоног бүрээр ангилан, гүйцэтгэлийг хялбараар нэгтгэн харах функцуудыг тусгасан тул зорилгоо хэрэгжүүлэхэд тань туслах багаж байна гэдэгт итгэлтэй байна . 

Weekly Plan
Шинэ хүн болохдоо бэлэн үү ?

7 хоногийн төлөвлөгөө боловсруулах

Latest articles

Browse all